Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

Зураг
цэнхэр сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бид долоо хоног бүр “хамтрагчаа” сонгоно. Энэ хамтрагч нь өгсөн амлалтаа биелүүлэхэд бидэнд туслах тус бүлгийн гишүүн байна. Хамтрагчид нь долоо хоногийн турш нэг нэгэнтэйгээ холбогдож, хийж гүйцэтгэсэн ажлаа бие биендээ тайлагнана. Ерөнхийдөө, хамтрагч нь нэг хүйсийнх байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус хүн байна.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би “Би 30 секундэд” танилцуулгаа наад зах нь 20 хүнд хэлнэ.

Зорилгоо дугуйл: 20 30 40

Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Би хамтрагчдаа тайлагнана.

Миний гарын үсэг

Хамтрагчийн гарын үсэг

Би хийж гүйцэтгэсэн ажлаа хэрхэн тайлагнах вэ?

Үз:“Үйлдэл ба амлалт”(Видео бичлэг байхгүй бол 14-р хуудсыг унш.)

Унш:Бид амлалтаа тайлагнаж байвал, тэдгээрийг биелүүлэх магадлал өндөр байдаг. Баруун гар талд байгаа эшлэлийг унш.

Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө хийж гүйцэтгэсэн ажлаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх зайд “Тийм”, “Үгүй” гэж, эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.

Би “Би 30 секундэд” танилцуулгаа наад зах нь 20 хүнд хэлсэн (Тоог бич)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Унш:Түүнчлэн “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлынхоо арын хуудсан дээр зарлагаа тэмдэглээрэй.

Бидний дараагийн цугларалтын үеэр зохицуулагч самбар дээр амлалтын хүснэгт зурна (дээрхтэй адил). Бид цугларалт эхлэхээс 10 минутын өмнө ирж, хүснэгт дээр өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг бичнэ.

Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” дээрх сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. Зохицуулагч юу хийдэг талаар олж мэдэхийн тулд тэднээс энэ дасгалын номны нүүр хавтасны арын хуудаснаас уншихыг хүс. Тэд өнөөдөр зохицуулагчийн хийж гүйцэтгэсэнтэй адил зүйлийг хийхэд туслах ёстой.

  • Сүнсийг урь. Бүлгийн гишүүдийг Сүнсийг эрэлхийлэхэд урь.

  • Ашиглаж буй материалдаа бүрэн найд. Бүү нэм. Зөвхөн хий гэсэн зүйлийг л хий.

  • Цагаа зохицуул.

  • Эрч хүчтэй, хөгжилтэй бай!

Хэн нэгнээс хаалтын залбирал хийхийг хүс.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар илгээнэ үү.

Зохицуулагчийн анхааралд:

Бүлгийн бүх гишүүнийг srs.lds.org/report вэбсайт дээр бүртгүүл.

Түүнчлэн бүлгийн гишүүдийн холбоо барих мэдээллийг хувилж олшруулахаа битгий мартаарай.

Хэвлэх