Өмнөх хэвлэлт
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Цугларалт хийх өдөр:

  • Хэрэв танд бүлгийн гишүүдийн холбоо барих мэдээлэл байгаа бол тэдэн рүү мессеж илгээ эсвэл утсаар ярь. Тэднээс цугларалтад ирэх эсэхийг асуу. Тэднийг 10 минутын өмнө ирж, ирцийн бүртгэл дээр гарын үсэг зурахад урь.

  • Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд:

    • Бүлгийн гишүүн бүрд зориулж, дасгалын дэвтэр болон ”Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын хувийг авч ир.

    • “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын таван хувийг илүү авч ир.

    • Боломжтой бол видео бичлэг үзүүлэхэд бэлд.

    • Ном эсвэл видео бичлэг байхгүй бол та тэдгээрийг онлайнаар srs.lds.org вэбсайтаас авч болно.

Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:

  • Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.

    • Зохицуулагч нь цугларалтын үеэр зогсохгүй, мөн ширээний эхэнд суухгүй. Зохицуулагч анхаарлын төвд байх ёсгүй бөгөөд бүлгийн гишүүдийг нэг нэгэндээ анхаарал хандуулахад туслах ёстой.

Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:

  • Бүлгийн гишүүдийг орж ирэхэд дотно хүлээн авч угт. Тэдний нэрийг чээжил.

  • Бүртгэлийн хуудас дамжуулан явуулж, бүлгийн гишүүдээс өөрийн овог нэр, тойрог эсвэл салбар, мөн төрсөн огноогоо (оныг оруулахгүй, сар, өдрөө бичнэ) бичихийг хүс. Бүлгийн цугларалтын дараа srs.lds.org/report вэбсайт руу орж, зааврыг даган, бүлгийн бүх гишүүнийг бүртгэнэ.

    • Эхний цугларалтын дараа холбоо барих мэдээллийн жагсаалтыг гаргаад, дараагийн цугларалтаар бүлгийнхэнд тарааж өгнө.

  • Бүлгийн цугларалтыг хуваарийн дагуу явуулахын тулд цаг бүртгэгч томил. Уг цаг бүртгэгчээс номонд заасны дагуу цаг хэмжигчийг тааруулахыг хүс.

    • Жишээлбэл, та “Цаг: Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул” гэсэн зааврыг харна. Цаг бүртгэгч нь хугацааг гар утас, бугуйн цаг эсвэл өөр бусад цаг хэмжих хэрэгсэл дээр тавих бөгөөд цаг дуусаж байгааг бүлгийнхэндээ мэдэгдэнэ. Үүний дараа бүлгийнхэн дараагийн хэсэг рүү орох, эсвэл хэлэлцүүлгээ дахин хэдэн минутаар сунгах эсэхээ шийднэ.

Цугларалт эхлэх үед:

  • “Энэхүү бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт тавтай морилно уу” гэж хэл.

  • Хүмүүсээс гар утас болон бусад хэрэгслээ унтраахыг хүс.

  • Дараах зүйлсийг хийх талаар бодож үз:

    • Энэ бол бие даах чадварын “Ажил хайх нь” бүлэг юм. Та нар бүгд ажилд орохоор эсвэл ажлаа сайжруулахаар энд ирсэн үү?

    • “Ажилд орох нь бие даах чадвартай болох зорилгын нэг хэсэг юм. Бид ажилд орсныхоо дараа үргэлжлүүлэн сайжрах болно. Та нар ажилд орсныхоо дараа ч гэсэн бүлгийн цугларалтад оролцох уу?

    • Бид 12 удаа цугларна. Цугларалт бүр ойролцоогоор 2 цаг үргэлжилнэ. Үүнээс гадна бид өдөр бүр боловсрол олоход, эсвэл мэргэжил эзэмшихэд тань туслах өгсөн амлалтаа биелүүлэхэд нэг юмуу хоёр цаг зарцуулах болно. Та энэ бүхнийг хийхэд цаг зав гаргах уу?”

  • Нээлтийн залбирал хий ( хүсвэл дуулал дуулж болно).

  • Дараах зүйлсийг хийх талаар бодож үз:

    • “Цугларах болгондоо бид “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” нэртэй товхимлын нэг сэдвээр эхэлж байх болно. Энэ товхимол нь бидэнд сүнслэг болон материаллаг тал дээр бие даах чадвартай болоход хөтлөх зарчим, ур чадвар, дадал хэвшлүүдийн талаар суралцаж, тэдгээрийг дагаж амьдрахад туслах юм.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 2-р хуудсан дээрх Тэргүүн Зөвлөлийн захидлыг унш. Дараа нь уг товхимлын 1-р зарчмыг үзэж дуусгаад, энэ дасгалын номон дээр үргэлжлүүлэн ажилла.

Хэвлэх