Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

Зураг
цэнхэр гэрлийн чийдэнгийн шил

Бид энэ бүлэгт хамрагдсанаараа юу хийх вэ?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бие даах чадвар хөгжүүлэх энэхүү бүлгийн зорилгыг ойлгохын тулд энэ дасгалын номны нүүрний ар талын хуудсыг нээж, танилцуулгыг унш.

Бид нэг нэгэндээ шинэ ажил эсвэл илүү сайн ажил олоход нь туслахын тулд энд ирсэн. Түүнчлэн бусдад илүү сайн хүрч үйлчлэхийн тулд бие даах чадвартай болох гэсэн илүү том зорилго бидэнд бий.

Дадлага хий:Бидний хамтдаа суралцах зарчмуудыг ашигладаг хүмүүс ажил олохдоо илүү хурдан байдаг. Энэ бол үр дүнтэй зүйл! Энэ дасгалын номны сүүлийн хуудсан дээрх Ажил хайх амжилтын хөтчийг ээлж ээлжээр унш.

Унш:Өдөр бүр бид ажил хайх байдлаа сайжруулах болно. Өнөөдрөөс эхлээд бид Ажил хайх амжилтын хөтөч дээрх зургаан асуултанд хариулахад анхаарлаа төвлөрүүлэх болно. Бид амлалт өгч, үйлдэж, мөн хийж гүйцэтгэсэн ажлаа бүлгийнхэндээ тайлагнана. Бид хамтдаа амжилт гаргана!

Бид суралцаж, Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил дээрх зарчмуудаар дадлага хийхийн тулд ажилд орсныхоо дараа ч гэсэн бүлгийн цугларалтад үргэлжлүүлэн ирэх болно. Бид бүлгийн гишүүдийг үргэлжлүүлэн дэмжиж, ажил хайхтай холбоотой бэрхшээл гарвал бүлгийнхнээсээ тусламж авч чадна.

Энэ 7 хоногийн асуулт ба үйлдлийг доор харуулав.

Унш:ЭНЭ 7 ХОНОГИЙН АСУУЛТ-Би хэрхэн өөртөө тохирох ажил олох вэ?

ЭНЭ 7 ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ- “Би 30 секундэд” мэдэгдлээ бэлтгэж, дадлага хийн, аль болох олон хүнтэй хуваалцана. Ажил эрчимтэй хайх талаар бодож үзнэ (санал болгосон үйл ажиллагааг хийнэ).

Цугларалтын үлдсэн хэсэг нь энэ асуултад хариулж, эдгээр үйлдлийг хийхэд бидэнд тусална.

Дадлага хий:Бүлгээрээ эхний үйлдлээ хийцгээе. Таван минутын дотор бүлэгтээ ямар нэр өгөхөө ярилцъя.

Бүлгийн нэрийг доор бич:

Зураг
Амжилттай ажил хайх хөтөч

Надад ямар ямар ур чадвар байдаг вэ?

Ярилц:Та нар ажил хэрэгтэй байна гэж хүмүүст хэлэхээсээ санаа зовж байсан уу?

Унш:Бид санаа зовох ёсгүй! Бүх хүнд аль ч үед ажил хэрэгтэй болдог. Бид бүгдэд авьяас, туршлага бий. Үүнээс гадна бид бол Бурханы хүүхдүүд. Бид амжилтанд хүрч чадна! Бид маш сайн ажил хайж байгаа гэдгээ, мөн энэ ажлыг хийж чадна гэдгээ бүх хүнд хэлэх хэрэгтэй!

Дадлага хий:Гурав гурваараа нэг баг болж хуваагд. Өөд өөдөөсөө харж суугаад, дараах үйл ажиллагааг хий.

  1. Та нарын нэг нь бусдадаа амжилт бүтээлийнхээ талаар ямар нэг зүйлийг хэл. Товч ярь! Жишээлбэл, Та “Би ажлаасаа сайн ажилтны шагнал авсан,” эсвэл “Би номлолд үйлчилсэн,” эсвэл “Би гурван хүүхэд өсгөсөн” гэх мэтээр хэлж болно.

  2. Одоо энэ амжилтад хүрэхийн тулд ямар ямар ур чадвар хэрэгтэй байсныг нөгөө хоёр хүн танд аль болох хурдан хэлнэ. Дараа нь бүлгийн нөгөө хоёр хүн танд тэр ажлыг хийж гүйцэтгэхэд ямар ямар чадвар хэрэгтэй байсан талаар хурдхан хэлнэ. Хэрэв та “би номлолд үйлчилсэн” гэж хэлсэн бол багийн хүмүүс “Тэгвэл та зоригтой, сайн суралцагч, ажилсаг, удирдагч, нийгмийн ажилтан, зорилго тавьдаг, хүмүүстэй ажиллах чадвартай, багш, сайн төлөвлөгч бөгөөд хэцүү зүйлүүдийг хийх чадвартай” гэж хэлж болно.

  3. Хүн болгон энэ маягаар давтаж хийнэ.

Ярилц:Бусад хүн таны авьяас, чадварын талаар ярих үед танд ямар санагдсан бэ?

Унш:Энэ хүснэгтэд ололт амжилтаа дугуйл, мөн нэмж бич. Ичих хэрэггүй. Дараа нь ур чадвар, зан чанаруудаа дугуйл, мөн нэмж бич. Тэнгэрлэг Эцэг таныг хэрхэн хардаг шиг өөрийгөө харахыг хичээгээрэй!

Би өөрийнхөө талаар бусдад хэрхэн хэлэх вэ?

Унш:Та нар олон чадвартай гэдгээ одоо мэдэж авлаа! Та сайн ажилтай болохын тулд чадвараа ашиглаж, хүмүүст хэрхэн тусалж чадахаа тэдэнд богино хугацаанд эрч хүчтэй танилцуулах хэрэгтэй. Бүлгийнхэнтэйгээ ээлжлэн “Софиагийн танилцуулга” хэсгийг унш.

Дадлага хий:Одоо эдгээр дөрвөн хэсгээс бүрдсэн өөрийнхөө тухай танилцуулгыг хий. Үүнийг доорх шугаман дээр бич. Өөрт төрсөн бодлыг доор бич. 2-3 минут зарцуул. Дараах зүйлсийг багтаа:

  1. Таны нэр

  2. Таны хүсэж буй ажил (зорилго)

  3. Энэ ажлыг сайн хийнэ гэсэн шалтгаан (мэргэшсэн байдал)

  4. Энэ ажилд амжилт гаргахад тань туслах зан чанар эсвэл ур чадвар

“Би 30 секундэд”-ийн талаар зөвлөхөд: Үүнийг товч байлга! Хүмүүс хэдхэн секунд л сонсох болно.

Иймэрхүү танилцуулгыг “Би 30 секундэд” танилцуулга гэж нэрлэдэг. Нэг нэгээрээ босож зогсоод, “Би 30 секундэд” танилцуулгаа ашиглан, өөрсдийгөө танилцуул. Үүнийг 30 секундэд багтаа. Алга ташиж, нэг нэгнээ дэмжицгээе!

Унш:“Би 30 секундэд” танилцуулга нь өөрсдийгөө танилцуулах гайхалтай арга зам бөгөөд тодорхой тусмаа илүү үр дүнтэй байдаг. Бид ярилцаж буй хүндээ хандан, тодорхой зүйл нэмж асуух үед энэ нь илүү хүчтэй байдаг. Софиа уулзсан хүнээсээ шалтгаалан өөрийнхөө танилцуулга дээр өөр өөр асуулт нэмж тавих дадлага хийсэн байна:

Найз ба гэр бүлээс: Та ямар багшийг, эсвэл хувийн сургуультай хүнийг таньдаг вэ?

Нарийн бичгээс: Та намайг захирал хатагтай Гомезтой холбож өгч чадах уу?

Ажил олгогчоос: Миний туршлага танд хэрхэн тус болж чадах вэ?

Бид өөрсдийгөө аль болох олон хүнд танилцуулж, ажил хийх боломжтой байгаа гэдгээ мэдэгдэх ёстой.

Дадлага хий:“Би 30 секундэд” танилцуулгыг дахин бичихэд хэдэн минут зарцуул. Үүнийгээ илүү сайжруул. Тодорхой давуу тал, шинж чанараа нэмж бич. Ажил олгогчтой ярилцаж байхдаа тавьж болох асуулт нэмж бич.

Асуулт:

Дадлага хий:Бүлгээрээ дараах үйл ажиллагааг хий. Үүнд дээд тал нь таваас зургаан минут зарцуул.

  1. Бүх хүн босоод, зайтай газар очиж зогс. Хүн бүр өөд өөдөөсөө харсан байх ёстой.

  2. “Би 30 секундэд” танилцуулгаа хамтрагчдаа танилцуул.

  3. Дараа нь нөгөө хүн “Би 30 секундэд” танилцуулгаа танд хэлнэ.

  4. Нэг нэгэндээ энэ дүгнэх асуултыг хурдхан тавь:

    • Танилцуулга дөрвөн хэсэгтэй байсан уу? (нэр, зорилго, мэргэшсэн байдал, зан чанар)

    • Танилцуулга асуултаар дууссан уу?

    • Уг хүн танилцуулгаа чин сэтгэлээсээ, өөртөө итгэлтэйгээр хэлсэн үү? Танилцуулга итгэл төрүүлэхүйц байсан уу?

    • Энэ хүн инээмсэглэсэн үү?

    • Та энэ хүнийг сонгож, түүнд ажил олгох байсан уу?

  5. Дараа нь хамтрагчаа солиод, үүнийг давтаж хий. Дахин хий!

  6. Үүнийг хүн бүр таван удаа хийх хүртэл аль болох хурдан хий.

Унш:Одооноос эхлээд бид ажил хайж байгаа гэж хүмүүст хэлэхээсээ санаа зовохгүй байх болно. Бид амаа нээгээд, ажил хайж байгаа бөгөөд ямар ч ажилд тэнцэхүйц гэдгээ хүн бүрд хэлж чадна.

Бид дараагийн цугларалт болохоос өмнө уулзах бүх хүндээ “Би 30 секундэд” танилцуулгаа хэлэхэд бэлэн үү? Бид үүнийг хийх үү?

САНАЛ БОЛГОСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА: АЖИЛ ЭРЧИМТЭЙ ХАЙХ

(ҮҮНИЙГ ЦУГЛАРАЛТЫН ҮЕЭР ХИЙХГҮЙ.)

Тав дахь цугларалт дээр бид ажил эрчимтэй хайх арга замын талаар суралцах болно. Гэсэн хэдий ч, хэрэв та нар одоо илүү хурдан ажил хаймаар байгаа бол өмнө нь энэ нэмэлт үйл ажиллагааг хийж болно. Та үүнийг ганцаараа эсвэл бусадтай хамт хийж болно.

Бүр илүү хурдан амжилт олохыг хүсвэл та Эх сурвалж хэсгийн 15-20-р хуудсан дээрх Ажил эрчимтэй хайх хэсгийг судалж болно. Гэр бүлийнхэн, бүлгийн гишүүн эсвэл найзтайгаа ярилцаж, хамт суралц. Явж, үүнийг хий. Эх сурвалж ол, хүмүүстэй холбоо барь, мөн аль болох олон хүнтэй уулз. Үүнд өдөрт ойролцоогоор хоёроос дөрвөн цаг зарцуулагдах болно.

Ажил хайх нь өөрөө ажил юм! Гэхдээ хүмүүс энэ загварыг дагаснаар илүү хурдан ажил олдог.

Хэрэв та уг үйл ажиллагааг хийхээр сонгосон бол дараа нь эргэж ирээд, бүлгийнхэндээ тайлагна. Таны туршлага бүлгийн бусад гишүүнд тусална!

Би санхүүгээ хэрхэн ухаалаг зохицуулах вэ?

Унш:Бие даахын нэг хэсэг бол олсон орлогоосоо бага зарцуулж, хадгаламжиндаа мөнгөтэй байх явдал юм. Хадгаламж нь төлөвлөгдөөгүй зардлууд гарахад, эсвэл бидний орлого тооцоолж байснаас бага болох үед өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахад туслах юм. Бид энэ бүлгийн гишүүний хувьд долоо хоног бүр, ганц хоёр төгрөг байсан ч гэсэн хадгаламжиндаа хийж байх амлалт өгч байна.

Ярилц:Зарим улс оронд банкинд мөнгөө хадгалуулах нь зөв шийдвэр байдаг. Харин мөнгөний ханшны уналт ихтэй, эсвэл банкны систем нь тогтворгүй зарим улс оронд банкинд мөнгөө хадгалуулах нь зөв шийдвэр байж чаддаггүй. Танай улс оронд банкны хадгаламжийн нөхцөл хэр сайн бэ? Аль банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр вэ?

Унш:Бие даахын өөр нэг чухал хэсэг бол хувийн өр зээлгүй байх явдал юм. Бид төлж чадахаасаа илүү их мөнгө зарцуулах үед хувийн зээлийг ашигладаг. Бошиглогчид бидэнд хувьдаа зээл авахаас зайлсхийхийг, мөн илүү их бие дааж эхлэхдээ зээлээ багасган, улмаар төлж барагдуулахыг (бизнесийн зээл авах нь зарим тохиолдолд ухаалаг ч) зөвлөсөн байдаг.

Эмчилгээний гэнэтийн зардлууд нь ихэнхдээ санхүүгийн хувьд томоохон дарамт үүсгэдэг. Даатгал, засгийн газрын эрүүл мэндийн хөтөлбөрүүд ихэнхдээ биднийг эдгээр дарамтад орохоос сэргийлдэг. Даатгалд эсвэл засгийн газрын эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд хамрагдах нь бидний бие даах чадвараа хөгжүүлэх арга замын чухал хэсэг байж болно.

Ярилц:Зарим төрлийн даатгалд (эрүүл мэндийн болон амь насны даатгал гэх мэт) хамрагдах боломж их байдаг бөгөөд тэдгээр нь бусад төрлийн даатгалаас илүү ашигтай байдаг. Зарим даатгалын үйлчилгээ үзүүлэгч сайн байхад, зарим нь шударга бус байх тохиолдол бий. Танай улсад ямар даатгалын байгууллага хамгийн сайн нь вэ?

Их Эзэн яагаад биднийг бие даах чадвартай байгаасай хэмээн хүсдэг вэ?

Ярилц:Яагаад Их Эзэн биднийг бие даасан байлгахыг хүсдэг вэ?

Унш:Баруун гар талд байгаа эшлэлийг унш.

Ярилц:Ахлагч Кристоффэрсоны хэлснээр, бидний ажилд орох гэсэн хичээл зүтгэл хэрхэн “ариун зорилгод” үйлчилж байгаа вэ?

Унш:Биднийг бие даахад туслах хүч чадал Аврагчид бий. Тэрээр “Учир нь болгоогтун, би бол Бурхан, мөн би бол гайхамшгуудын Бурхан” (2 Нифай 27:23) хэмээн хэлсэн байдаг. Бид ажил хөдөлмөртөө амжилт гаргахсан гэсэн хичээл зүтгэлээ бие даах гэсэн ариун зорилгод зориулах, эсвэл өргөл болгох аваас Их Эзэн биднийг сүнслэг өдөөлтөөр дамжуулан удирдах болно. Бид Түүнээс ирэх сүнслэг өдөөлтийг сонсон, дагаснаараа итгэлээ харуулах үед Их Эзэн гайхамшгуудыг үйлдэж, бидний хийж чадахаас ч их зүйлийг бидэнд өгөх болно.

Хэвлэх