Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Үйлдэл ба амлалт

Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

БҮЛГИЙН 1 ДЭХ ГИШҮҮН: Бид амлалт өгч, түүнийгээ биелүүлэх ёстой гэдэгт итгэдэг. Манай бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдэд бидний хийж буй бүх зүйл амлалт өгөх, тайлагнахад тулгуурладаг.

БҮЛГИЙН 2 ДАХЬ ГИШҮҮН: Бид бүлгийн цугларалтын төгсгөлд, долоо хоногт өөрсдийн хийх зүйлийн талаар хэлэлцэж, амлалт өгснөө батлахаар гарын үсгээ зурдаг. Түүнчлэн бид “хамтрагчаа” сонгодог. Хамтрагч маань бидний дасгалын дэвтэр дээр гарын үсэг зурж, дэмжин туслах үүрэг хүлээдэг. Цугларалт хооронд, өдөр бүр бид хамтрагчтайгаа холбогдож, хийсэн ажлаа тайлагнаж, шаардлагатай үед тусламж авдаг.

БҮЛГИЙН 3 ДАХЬ ГИШҮҮН: Цугларалт хооронд, бид хийсэн ажлаа дасгалынхаа номон дээр тэмдэглэж, дасгалын хуудас эсвэл өөр маягтууд гээд бидэнд тарааж өгсөн хэрэгслүүдийг ашигладаг. Нэмэлт тусламж хэрэгтэй бол бид гэр бүл, найз нөхөд эсвэл зохицуулагчдаа ханддаг.

БҮЛГИЙН 4 ДЭХ ГИШҮҮН: Дараагийн цугларалт эхлэхэд бид ирж, амлалтаа хэрхэн биелүүлснээ тайлагнана. Энэ нь хүн бүрийн хувьд таатай, хүчирхэг туршлага байх ёстой. Бүлгийн бүх гишүүнийг тайлагнах үед тэд хэрхэн танд амлалт өгч, хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнахад тусалсан талаар бод.

БҮЛГИЙН 1 ДЭХ ГИШҮҮН: Эхлээд би өөрийн амлалтын талаар тайлагнахад надад “Ямар сонин юм бэ?” Манай бүлгийн гишүүдэд миний юу хийж байгаа нь яагаад чухал гэж? хэмээн бодогдсон. Харин дараа нь би тэд үнэхээр миний төлөө санаа тавьдаг болохыг олж мэдсэн. Энэ нь надад их тусалсан шүү.

БҮЛГИЙН 2 ДАХЬ ГИШҮҮН: Би бүлгийнхээ нэр төрийг унагаахыг хүсээгүй. Тийм болохоор би өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд их хичээл зүтгэл гаргасан. Би өөр арга замаар амжилт гаргахгүй байсан байх. Цугларалт болгоноор тайлагнах нь надад юу чухал болохыг мэдэж авахад тусалсан.

БҮЛГИЙН 3 ДАХЬ ГИШҮҮН: Бие даах чадвартай болох арга зам нь их чухал зүйл болохоор би бодохоос ч айж байсан. Гэвч бүлгийн цугларалтууд нь надад үүнийг жижиг жижиг алхмуудад хувааж өгч тусалсан юм. Би алхам болгоноо бүлгийнхэндээ тайлагнадаг байсан. Түүний дараа харин би бодит ахиц гаргаж эхэлсэн. Миний бодлоор би шинэ дадал хэвшлийг хөгжүүлснийхээ үр дүнд энэхүү амжилтад хүрсэн байх.

13-р хуудас руу буцаж оч

Ажил эрчимтэй хайх талаар бодож үзээрэй (санал болгосон үйл ажиллагаа)

Ажил хайлтаа хурдасгахын тулд эдгээр материалыг судалж мөн ашигла! Та гэр бүлийнхэн, бүлгийн гишүүн эсвэл нэг найз, зөвлөгчтэйгөө хамт үүн дээр ажиллаж болно.

Үз:“Рафаэл: 6 өдрийн дотор ажилд оров” (Видео бичлэгийг srs.lds.org-ээс үзнэ үү.)

Ярилц:Рафаэлийг ажил амжилттай хайж олоход юу тусалсан бэ?

Унш:Ажил эрчимтэй хайх нь өдөр тутам ажил хайх үр дүнтэй стратеги юм. Зарим газарт энэ арга нь ажил олох хугацааг 200 хоногоос 20 хоног хүртэл багасгаж чадсан! Энэ нь маш их хүч чармайлт шаарддаг. Энэ нь өдөр тутам хийх гурван үйл ажиллагааг багтаадаг:

  • 15 шинэ эх сурвалж тодорхойл.

  • 10 хүнтэй холбоо барь.

  • 2 хүнтэй нүүр тулсан уулзалт эсвэл ярилцлага хий.

Үз:“Өдөр тутам ажил хайх нь: Эх сурвалж” (Видео бичлэгийг srs.lds.org-оос үз эсвэл дараахыг унш.)

  • Бид судруудаар дамжуулан, “хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм” гэдгийг мэдэж авдаг. Энэ зарлиг нь нэг амлалтыг дагуулдаг: “Мөн хүмүүс сайныг үйлдэхийн хэрээр тэд яавч шагналаа алдах учиргүй” (С ба Г 58:27–28).

  • Үр дүнтэй ажил хайдаг хүмүүс “хүч тэдэнд буй” бөгөөд тэд “санаа сэтгэлээ бүрэн зориулах” үед Бурхан тэдэнд тусална гэдгийг ойлгодог. Тухайлбал, бид гурван хэсгээс бүрдсэн ажил хайх шалгарсан нэг стратегийг ярилцах болно. Үүнийг ажил эрчимтэй хайх гэж нэрлэдэг.

  • Нэгдүгээрт, ажил амжилттай хайдаг хүмүүс өдөр бүр 15 шинэ эх сурвалж тодорхойлдог. Хоёрдугаарт, тэд өдөр бүр 10 хүнтэй холбоо барьдаг. Гуравдугаарт, тэд өдөр бүр наад зах нь 2 нүүр тулсан уулзалт эсвэл ярилцлага хийдэг.

  • Ажил эрчимтэй хайхад эхэндээ маш хэцүү мэт санагдаж болно. Гэхдээ бид хэсэг бүрийг ярилцсанаар энэ нь боломжтой бөгөөд амжилттай гэдгийг та нар харах болно.

  • Эх сурвалжийг судалж эхэлье. Эх сурвалж гэж юу вэ? Эх сурвалж гэдэг нь хүн, газар, эсвэл ажил хайгчийг боломж руу хөтөлж чадах ямар нэг зүйл юм.

  • Хүмүүс гэдэгт найзууд ба гэр бүл, Сүмийн гишүүд ба удирдагч, ажил олгогчид эсвэл хамт ажиллагч, сургуулийн багш болон ажил мэргэжлийн зөвлөх, дэлгүүрт буй хүмүүс гээд хэрэгцээтэй ажлын мэдээлэл, эх сурвалжаар таныг хангаж чадах хүмүүс юм.

  • Газар гэдэгт худалдааны танхим, орон нутгийн ажил эрхлэлтийн албад болон иргэний эсвэл мэргэжлийн холбоод орно. Эдгээр нь бүгд таныг хэрэгтэй мэдээллээр хангадаг.

  • Таны ажил хайх явцыг сайжруулах зүйл нь бизнес ба утасны лавлах, компанийн вэб хуудас, интернэт, худалдааны мэдээ, сэтгүүл, сонин, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг багтаадаг.

  • Өдөр бүр эдгээрээс наад зах нь 15 зүйлийг жагсаан бич.

Дадлага хий:Цаас аваад, гурван багана болгон зурж хуваа. Багануудын дээр “Эх сурвалж,” “Танилын хэлхээ холбоо” ба “Уулзалт” гэж бич. Эхний багананд аль болох олон эх сурвалж жагсаан бичих замаар энэ цаасыг яг одоо бөглөж эхэл. Эдгээр нь танд тустай мэдээлэл бүхий хүмүүс ба газар, зүйлүүд юм! Зарим нэг жишээг доор өгөв: Та бусад баганыг дараа бөглөнө.

ЭХ СУРВАЛЖ (жагсаалт гарга)

ТАНИЛЫН ХЭЛХЭЭ ХОЛБОО ТОГТООХ (утас, э-мэйл)

УУЛЗАЛТ (нүүр тулсан)

Интернэт сайтууд

Чуулгын эсвэл Халамжийн Нийгэмлэгийн гишүүд

Боломжит ажил олгогчид

Сонинууд

Тантай хамт ажилладаг байсан хүмүүс

Гэрийн багш нар

Ажилд зуучлах үйлчилгээ

Багш нар

Сүмийн гишүүд

Бие даах чадвар хөгжүүлэх төв

Дэлгүүрт тааралдсан хүмүүс

Үз:“Өдөр тутам ажил хайх нь: Танилууд” (Видео бичлэгийг srs.lds.org-оос үз эсвэл дараахыг унш.)

  • Одоо хэрхэн холбоо тогтоох талаар ярилцъя. Холбоо тогтоох гэдэг нь товч намтраа явуулах эсвэл өргөдөл бөглөх төдий зүйл биш юм. Та тодорхойлсон бүх эх сурвалжаасаа ажил эрхлэлттэй холбоотой 10 хүнийг тодорхойл.

  • Танилын хэлхээ холбоо гэдэг нь ажилд өргөдөл бөглөх, хэн нэгэнд товч намтраа эсвэл талархлын зурвас илгээх, мөн найз, гэр бүл, Сүмийн гишүүдэд ажил хайж байгаагаа хэлэх эсвэл мессеж, э-мэйл бичих гэх мэт ажил эрхлэлттэй холбоотойгоор таны хүмүүстэй үүсгэсэн харилцаа холбоо юм. Та түүнчлэн өөр бусад сүлжээний танилууд ба боломжит ажил олгогчтой уулзсан байж болно. Хүмүүстэй харилцах өөр өөр боломжуудыг эрж хай, мөн ажил хайж байгаа гэдгээ тэдэнд хэл. Ихэнх хүн таныг таньдаг хүмүүстэйгээ дуртайяа танилцуулах болно. Эдгээр харилцаа холбоо нь ярилцлага руу, ярилцлага нь ажил руу хөтлөх болно!

Дадлага хий:Одоо өөрт байгаа цаасаа ашиглан дараагийн цугларалтаас өмнө холбоо тогтоох боломжтой аль болох олон хүний нэрийг жагсаан бич. Санаа зовох хэрэггүй гэдгийг сана. Өдөрт 10 хүнтэй холбоо тогтоох арга замыг хайж ол!

Үз:“Өдөр тутам ажил хайх нь: Уулзалтууд” (Видео бичлэгийг srs.lds.org-оос үз эсвэл дараахыг унш.)

  • Эцэст нь хэлэхэд, үр дүнтэй ажил хайдаг хүмүүс өдөр бүр наад зах нь хоёр хүнтэй нүүр тулж уулзахын үнэ цэнийг ойлгосон байдаг. Энэ нь өдөр бүр таны хийх хамгийн чухал зүйл байж болох юм. Яагаад? Нүүр тулсан уулзалт, ярилцлагууд нь илүү сайн харилцаа, ойлголтыг бий болгодог. Хүмүүс ихэвчлэн биеийн хэлэмж ба нүүрний хувирлаараа “ярьдаг.” Эдгээр үгийн бус харилцааг э-мэйлээр юм уу утсаар илэрхийлэх боломжгүй юм. Биечлэн уулзах үед хүмүүс таныг ямар гайхалтай болохыг харж мөн мэдэрч чадна!

  • Түүнчлэн нүүр тулсан уулзалтууд нь ажиллаж магадгүй орчноо харах боломжийг танд олгодог. Та хүмүүсийн хэрхэн харилцаж байгааг, хэр нөхөрсөг эсвэл аз жаргалтай байгааг болон тухайн байгууллагын амжилт, ямар хэрэгцээ эсвэл боломжууд байгааг мөн тэдгээр хэрэгцээг та хэрхэн хангаж чадах зэрэг зүйлсийг анзаарч чадна. Ямар ч төрлийн ярилцлага сайхан боломж байдаг!

  • Нүүр тулсан уулзалт бүрийг боломжит ажил олгогчтой хийх шаардлагагүй. Та мөн найзууд, гэр бүл, мөн найзын найз, нарийн бичиг, багш, зөвлөхүүдтэй, эсвэл таны хийхийг хүсч буй ажлыг хийдэг хүмүүстэй уулзаж болно. Зүгээр л хүмүүстэй уулз! Тэдэнд “Би 30 секундэд” танилцуулгаа хэлж, мөн төгсгөлийн асуултаа ашиглаад ажлын боломж ба уулзах өөр хүмүүсийг асуу. Үүнийг үргэлжлүүлэн хийж бай. Эрхэмлэдэг зүйлүүдээ ойлгуулж, тусламж, зөвлөгөө хүсэж байгаарай. Агуу зүйлүүд тохиолдох болно!

  • Үүнийг ажил эрчимтэй хайх гэж нэрлэдэг! Та өдөр бүр 15 эх сурвалжийг тодорхойлж, 10 хүнтэй холбоо тогтоовол нүүр тулсан 2 ярилцлага хийх нь амархан байх болно. Энэ нь ажил хайх явцыг тань хэрхэн хурдасгахыг хараад та гайхах болно. Үүнийг агуу итгэлээр хий, ингэснээр таны төсөөлж ч байгаагүй үүд хаалга нээгдэх болно.

Дадлага хий:Одоо өөрт байгаа цаасаа ашиглан дараагийн цугларалтаас өмнө холбоо тогтоох боломжтой аль болох олон хүний нэрийг жагсаан бич. Тэдэнтэй хэзээ мөн хэрхэн уулзахаа бод. Уулзалт бүр дээр “Би 30 секундэд” танилцуулгаа ашиглахаа битгий мартаарай.

Үз:“Өдөр бүр ажил хайх нь: Бүгдийг хамтад нь ашиглах нь” (Видео бичлэгийг srs.lds.org-оос үз эсвэл дараахыг унш.)

  • Ажил эрчимтэй хайхын гурван хэсэг нь салангид үйл ажиллагаанууд биш юм. Та хийж үзээд, эх сурвалж хаа сайгүй байгааг харах болно. Өдөр бүрийг жагсаалтдаа ямар нэгэн зүйл нэмж бичих замаар эхлүүл. Та үүнийг хийснээрээ хүмүүстэй холбоо барих арга замуудыг бодож, мөн холбоо тогтоосноор аяндаа уулзалт руу хөтөлдөг.

  • Бие даах чадвар хөгжүүлэх энэхүү бүлэг бол эх сурвалж, танил тал, уулзалтуудын гайхалтай эх сурвалж юм. Сүмийн гишүүн, хөршүүд эсвэл хамтран ажиллагчид ч гэсэн үүнтэй адил. Холбоо тогтоох бүрдээ эх сурвалжуудаа нэмж бичиж бай. Нүүр тулсан уулзалт хийх үедээ өөр хүний холбоо барих мэдээллийг асуу. Уулзсан хүн бүртэйгээ ярилцлаганд дахин оролцохыг хүс.

  • “Би 30 секундэд” танилцуулгаа ашигла. Ажил эрчимтэй хайх нь боломжтой зүйл бөгөөд хийгээд эхлэхэд л сонирхолтой санагдах болно. Тиймээс зүгээр битгий суу. Хүн бүртэй ярилц. Ариун Сүнсний удирдамжийг байнга эрэлхийлж, зохистой амьдар. Сайн тэмдэглэл хөтлөөд, үүнийхээ дагуу үйлд. Таныг үйлдэх үед Их Эзэн замаа олоход тань тусална.

Дадлага хий:Одоо цаасаа хар. Та эхлээд юу хийх вэ? Эх сурвалж олж, холбоо тогтоон, өдөр бүр нүүр тулсан уулзалт хийх төлөвлөгөө гарга. Үүнийг хэзээ хийхээ шийдээд, гэр бүлийнхнээсээ эсвэл хамтрагчаасаа тусламж хүс.

Гаргаж буй ахицаа дараагийн хуудсан дээрх хүснэгтэд тэмдэглэж хэмж. Холбоо барих хүмүүсээ 20-р хуудсан дээрх Эргэж холбоо барих гэсэн маягтанд бүртгэ. Нэлээн хэдэн хувийг бэлтгэ.

Ажил эрчимтэй хайх бүртгэлийн маягт

Үйлдэл бүрийг хийж дуусган, тэмдэглэл бичсэнийхээ дараа дөрвөлжин нүдийг чагтал.

1 ДЭХ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

2 ДАХЬ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

3 ДАХЬ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

4 ДЭХ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

5 ДАХЬ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

Холбоо барих хүмүүсийг бүртгэх маягт
Холбоо барих

Хувь хүн эсвэл байгууллага:

Утас:

Хаяг:

Э-мэйл хаяг:

Намайг танилцуулсан хүн:

Би энэ хүнтэй холбоо тогтоосон

  • Тийм

  • Үгүй

Огноо:

Ярилцсан асуудал:

1.

2.

3.

Дараа хийх зүйлс:

1.

Дуусгасан байх (огноо):

2.

Дуусгасан байх (огноо):

3.

Дуусгасан байх (огноо):

Шинэ хүмүүсийн бүртгэл:

1. Нэр:

Утас:

Факс:

Э-мэйл хаяг:

Хаяг:

2. Нэр:

Утас:

Факс:

Э-мэйл хаяг:

Хаяг:

Хэвлэх