Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

Зураг
бор сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Зөвхөн энэ хуудсан дээр 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би өнөөдөр ажилтай холбоотойгоор шинээр өгсөн дараах амлалтаа биелүүлнэ:

Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Миний гарын үсэг

Би сүнслэг байдлын хувьд хэрхэн бие даах чадвартай болох вэ?

Цаг:Зөвхөн энэ хуудсан дээр 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 28-р хуудсан дээрх Төгсгөл хэсгийн үйл ажиллагааг хийн, үүнийхээ дараа бүлгээрээ хийх үйлчлэлийг төлөвлө. Хийж дууссаныхаа дараа энэ хуудсыг дахин унш.

Баяр хүргэе! Бид энэ дасгалын номыг дуусгаж мөн олон зүйл дээр сайжирлаа. Бид илүү бие даах чадвартай болж байна!

Бүлгийнхэн хүсэж байвал цаашдаа үргэлжлүүлэн уулзаж мөн нэг нэгнээ урамшуулж болно.

Бие даах чадвараа тогтмол сайжруулахын тулд та нар дараах зүйлийг хийж болно:

  • Ойролцоох бие даах чадвар хөгжүүлэх төвд сайн дураараа үйлчлэх (Бие даах чадвартай болохын нэг зорилго нь бусдад туслах явдал юм. Бусдад үйлчлэх нь агуу адислал байдаг.)

  • Бүлгийнхэнтэйгээ үргэлжлүүлэн уулзаж байх, үргэлжлүүлэн нэг нэгнээ дэмжиж мөн урамшуулах

  • Бие даах чадвар хөгжүүлэх онцгой цугларалтуудад тогтмол оролцох

  • Хамтрагчтайгаа холбоотой байх, мөн нэг нэгнээ дэмжиж, урамшуулах

Би амлалт өгч, амлалтдаа хүрснээрээ тогтмол ахиц гаргах болно.

Миний гарын үсэг

Унш:Бид одоо хаалтын залбирал хийнэ.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар илгээнэ үү.

Зохицуулагчийн анхааралд:

Бүлгийнхний гаргасан ахицыг srs.lds.org/report-д бүртгүүл.

Тэмдэглэл

Хэвлэх