Өмнөх хэвлэлт
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Цугларалт хийх өдөр:

  • Өнөөдөр бүлгийнхэн Амлалт өг хэсэг дээр 20 минут илүү зарцуулна. “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын төгсгөлийн хэсгийн үйл ажиллагааг уншаад, асуултуудад хариулахад бэлэн бай.

  • Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ, эсвэл утсаар ярь. Тэднийг цугларалт эхлэхээс 10 минутын өмнө ирж, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.

  • Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд.

  • “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын таван хувийг илүү авч ир.

Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:

  • Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.

  • Энэ амлалтын хүснэгтийг самбар дээр зур.

    Бүлгийн гишүүний нэр

    Ажилтай холбоотой шинэ амлалтаа биелүүлсэн (Тийм/Үгүй)

    “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

    Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

    Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

    Глория

    Т

    Т

    Т

    Т

Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:

  • Хүмүүсийг орж ирэхэд дотно хүлээж авч угт.

  • Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, тэднээс самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс.

  • Цаг бүртгэгч томил.

Цугларалт эхлэх үед:

  • Хүмүүсээс гар утас болон бусад хэрэгслээ унтраахыг хүс.

  • Нээлтийн залбирлаар эхэл (хүсвэл дуулал дуулж болно).

  • Хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсээс гар утсаа унтрааж, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 12-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.

Хэвлэх