Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

Зураг
бор гэрлийн чийдэнгийн шил

Ажилтай холбоотой бэрхшээлүүд дээр бид нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?

Цаг:Зөвхөн энэ хуудас дээр (Суралц хэсэг бүхлээрээ биш) 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Түүнчлэн та нар Амлалт өг хэсэгт илүү 20 минут зарцуулах болно гэдгийг анхаар.

Унш:Бидний зарим нь ажилтай, зарим нь ажил хайж байгаа боловч хүн бүр ажилтай холбоотой бэрхшээлтэй тулгардаг. Зарим жишээг оруулав:

  • Би одоо болтол ажил олоогүй л байна.

  • Дарга маань миний хийсэн ажилд хэзээ ч баярладаггүй.

  • Би ажилтай болсондоо баяртай байсан ч гэр бүлийнхээ зарлагыг нөхөхөд бидэнд бэрхшээл тохиолдлоо.

  • Би ажил дээрх авлигын асуудалд яаж хандах ёстойгоо мэдэхгүй байна.

  • Би маш олон хүнтэй ярьдаг боловч хэн ч намайг ажилд авдаггүй.

  • Ажил олгогчтойгоо шударга харьцах хэцүү байна.

  • Би хамт ажилладаг хүмүүстээ дургүй.

  • Би нэг ажилдаа тогтвортой ажиллаж чадахгүй байна.

Бид хамтдаа зөвлөлдөж, бэрхшээлүүдээ даван туулах дадлага хийснээр илүү бие даах чадвартай болдог.

Дадлага хий:Бүлгийн гишүүн бүр өөрсдийнхөө ажилтай холбоотой хамгийн том бэрхшээлүүдээ самбар дээр бичнэ. Бүлгийнхний хувьд бид самбар дээрх бэрхшээлүүдээс гурвыг сонгож авна. Та нарын өнөөдрийн дадлага бол шийдлүүдийг ярилцах, төлөвлөх явдал юм.

Энэ дасгалын номны өмнөх дадлага ажил, ярилцлага, видео бичлэгүүд тус болж болох юм. Та нар бэрхшээлийг даван туулахад туслах, бүлгээс гадуурх хэн нэгнийг таньдаг байж болно. Бүлгийн дараагийн цугларалт дээр та нарт туслуулахаар уг хүнийг урьж болно.

Би илүү бие даах чадвартай болж байна уу?

Цаг:Зөвхөн энэ хуудсан дээр 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бидний зорилго бол сүнслэг ба материаллаг байдлын хувьд бие даах явдал. Ажилдаа амжилт гаргах нь энэ зорилгын нэг хэсэг юм.

Ярилц:Та нар “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, тэдгээрийг зааснаараа амьдралдаа ямар ямар өөрчлөлт гарахыг харсан бэ?

Дадлага хий:“Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлынхоо арын хуудсан дээрх бие даасан байдлын үнэлгээ гэсэн хүснэгтийг гарга (арын хуудсанд). Дараах алхмуудыг гүйцэтгэ:

Алхмуудыг хийж дуусаад, дараах зүйлийг тунгаан бодоход гурван минут зарцуул:

Та одоо зарлагаа илүү сайн мэддэг болсон уу? Та нар одоо эдгээр асуултын илүү олонд нь “ихэнхдээ” эсвэл “байнга” гэж хариулж чадах уу? Та нар бие даахад шаардагдах орлого гэж тодорхойлсон дүндээ итгэлтэй байна уу? Та нар бие даахад шаардагдах орлогоо олоход ойрхон байна уу? Та нар ахиц гаргахын тулд юу хийж чадах вэ?

Зураг
“Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын нүүр хуудас

Хэвлэх