Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

Зураг
улаан сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би дараагийн цугларалт болохоос өмнө давуу талуудын тухай тодорхойлолтоо олон хүнтэй хуваалцана. (Эдгээрийн зарим нь урьд өмнө холбоо барьсан хүмүүстэй дахин хийх уулзалт байх ёстой.)

Зорилгоо дугуйл: 20 30 40

Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Би хамтрагчдаа тайлагнана.

Миний гарын үсэг

Хамтрагчийн гарын үсэг

Би хийж гүйцэтгэсэн ажлаа хэрхэн тайлагнах вэ?

Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх зайд “Тийм”, “Үгүй” гэж, эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.

Би “Би 30 секундэд” танилцуулгаа наад зах нь 20 хүнд хэлсэн (Тоог бич)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Унш:Түүнчлэн “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлынхоо арын хуудсан дээр зарлагаа тэмдэглээрэй.

Бидний дараагийн цугларалтын үеэр зохицуулагч самбар дээр амлалтын хүснэгт зурна (дээрхтэй адил). Бид цугларалт эхлэхээс 10 минутын өмнө ирж, өөрсдийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүснэгтэнд бичнэ.

Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. Түүнд даалгасан материалаас өөр нэмэлт материал авч ирэх хэрэггүй гэдгийг сануул. (“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байна уу? 13-р хуудсыг болон хавтасны нүүр хуудасны дотор талыг уншина уу).

Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар илгээнэ үү.

Хэвлэх