Өмнөх хэвлэлт
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Цугларалт хийх өдөр:

  • Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ, эсвэл утсаар ярь. Тэднийг цугларалт эхлэхээс 10 минутын өмнө ирж, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.

  • Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд. Ном эсвэл видео бичлэгүүд байхгүй бол та тэдгээрийг онлайнаар srs.lds.org вэбсайтаас авч болно.

Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:

  • Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.

  • Амлалтын энэ хүснэгтийг өөрийн бүлгийн гишүүдийн нэртэй самбар дээр зур (доорх жишээг үзнэ үү).

    Бүлгийн гишүүний нэр

    Би “Би 30 секундэд” танилцуулгаа наад зах нь 20 хүнд хэлсэн (Тоог бич)

    “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

    Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

    Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

    Глория

    28

    Т

    Т

    Т

Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:

  • Хүмүүсийг орж ирэхэд дотно хүлээж авч угт.

  • Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, тэднээс самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс.

  • Цаг бүртгэгч томил.

Цугларалт эхлэх үед:

  • Бүлгийн гишүүдийн холбоо барих мэдээллийн хувийг тарааж өг (өмнөх цугларалтын үеэр авсан).

  • Хүмүүсээс гар утас болон бусад хэрэгслээ унтраахыг хүс.

  • Нээлтийн залбирлаар эхэл ( хүсвэл дуулал дуулж болно).

  • Хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсээс гар утсаа унтрааж, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 2-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.

Хэвлэх