Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

Зураг
улаан гэрлийн чийдэнгийн шил

Би хэрхэн өөрийгөө бусдад онцгой сэтгэгдэл төрүүлэхүйц танилцуулах вэ?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Үз:“Ярилцлага” (Видео бичлэг байхгүй бол 32-р хуудсыг унш.)

Ярилц:Энэ хүмүүс ажилд орсон болов уу?

Ярилцлагын үеэр асуултанд тааруу хариулт өгч байгаа эсэхийг та нар сонсоод л мэдэж чадна! Гэхдээ та нарт заримдаа ярилцлаган дээр сайн хариулт өгөхөд хэцүү байдаг уу?

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би хэрхэн өөрийгөө бусдад онцгой сэтгэгдэл төрүүлэхүйц танилцуулах вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Давуу талуудын тодорхойлолт бэлтгэж, холбоо тогтоох хүмүүстэй уулзахдаа хэрэглэнэ.

Унш:Өмнөх цугларалт дээр бид “Би 30 секундэд” танилцуулга хэрхэн хүний анхаарлыг татдаг талаар ярилцсан. Бидний дараагийн алхам бол “Давуу талуудын тухай тодорхойлолт” бичих явдал юм. Энэ нь бидний давуу чанаруудыг ажил олгогчид болон бусдад харуулдаг.

Давуу талуудын тухай тодорхойлолт нь товч намтарт болон ярилцлагуудад хүч нэмдэг. Энэ нь биднийг таньдаг хүмүүстэйгээ ярилцахад тусалдаг. Энэ нь түүнчлэн ажлын байраа хадгалан үлдэхэд мөн амжилт гаргахад ч тусалж чадна.

Давуу талуудын тухай тодорхойлолтын дөрвөн үндсэн хэсгийг уншицгаая.

ДАВУУ ТАЛУУДЫН ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТЫН ҮНДСЭН ДӨРВӨН ХЭСЭГ

Үнэ цэнэ, ур чадвар, эсвэл давуу талаа тодорхойлох

Нэг тодорхой жишээ эсвэл ололт амжилтын жишээ өгөх

Гарсан үр дүнг хэлэх

Өөрийн үнэ цэнийг ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад тохируулах

Би давуу талуудын тухай ТОДОРХОЙЛОЛТЫГ хэрхэн бичих вэ?

Унш:Викториа боломжит ажил олгогчтой таван минутын ярилцлага хийхээр тохирчээ. Ажил олгогч түүнээс маркетингийн туршлагын талаар асуухад тэр давуу талуудын тухай тодорхойлолтынхоо нэгийг ашигласан.

Ярилц:Энэ тодорхойлолт нь Викториаг ажил хайхад хэрхэн туслах вэ?

Унш:Эргэж ирсэн номлогч, жижиг бизнес эрхлэгч, ээж гэсэн ажил хайж буй хүмүүст зориулсан давуу талуудын тухай тодорхойлолтыг доор харуулав. Тэдгээрийг унш. Тодорхойлолтын дөрвөн хэсгийг хэрхэн хамтад нь оруулсныг анхаар.

1. УР ЧАДВАР

2. ЖИШЭЭ (Тодорхой жишээ)

3. ҮР ДҮН (Тодорхой жишээ)

4. ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД ТОХИРУУЛ

Би баг бүрдүүлж мөн багаа идэвхжүүлж чадна.

Жишээлбэл: Би Сүмийн бүрэн цагийн сайн дурын ажилтны хувьд хоорондоо нэгдмэл биш, зорилгодоо хүрч чадахгүй байсан найман сайн дурын ажилтнаас бүрдсэн баг удирдах даалгавар авсан юм.

Би сургалт хурал хийж, тэднийг нэг нэгнээ хүндэлж, зорилго тавихад, мөн тэдгээр зорилгодоо хүрэхэд нь тусалсан.

Би танай багийг нэгдмэл болгож, тавьсан зорилгоо давуулан биелүүлэхэд нь тусалж чадна.

Би асуудал шийдвэрлэх тал дээр туршлагатай.

Жишээлбэл: Бид гэр бүлийн бизнесийнхээ зарлагыг сайн тооцож чадахгүй байсан юм. Би бүртгэлээ илүү сайн хөтлөн, өдөр тутмын зардлуудаа тооцох шийдвэр гаргасан.

Бид бүртгэлээ ажиглаж, зарлагаа хянаад, бараа нийлүүлэгчээ бидэнд хэлэлгүйгээр бага зэрэг илүү мөнгө авч байсныг мэдсэн юм.

Би асуудал шийдвэрлэх эдгээр ур чадвараа ашиглан та нарт тулгараад буй ямар ч асуудлыг шийдвэрлэж, сайн үр дүн авчирна гэдэгтээ итгэлтэй байна.

Би зохион байгуулах чадвартай.

Жишээлбэл: Би ээж хүний хувьд гурван хүүхдийнхээ хичээл сурлага, бусад хийх зүйлийг нь тэнцвэртэй байлгадаг.

Эдгээр хуваарийн дагуу ажилласнаар бүх хүүхэд маань сургуулиа амжилттай төгсөж мөн ажил хөдөлмөр хийж сурсан.

Би удирдах энэ ур чадвараа ашиглан, танай компанийн ажлыг хуваарийн дагуу явуулж чадна.

Дадлага хий:Хувийн давуу талуудын тухай тодорхойлолт бичихэд энэ хуудсыг ашигла. Тэдгээрийг дараах хүснэгтэд бич. Та бүлгийн өөр нэг гишүүнтэй хамт ажиллаж болно.

1. УР ЧАДВАР

2. ЖИШЭЭ (Тодорхой жишээ)

3. ҮР ДҮН (Тодорхой жишээ)

4. ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАД ТОХИРУУЛ

Дадлага хий:Та давуу талуудын тухай наад зах нь хоёр тодорхойлолт бичсэнийхээ дараа тэдгээрийг бүлгийн гишүүн дээр турш. Үүнийг ээлжлэн хий. Өөртөө итгэлтэй болтлоо тэдгээрийг чанга чанга хэл. Дараагийн цугларалт болохоос өмнө наад зах нь таван давуу талынхаа тухай тодорхойлолт бич.

Унш:Та хэн нэгэнтэй ажлын талаар ярихдаа “Би 30 секундэд” танилцуулгаар эхэлж болно. Уг хүн нь ажил олгогч эсвэл таны тусламж хүссэн хүн байж болно. Дараа нь уг хүн танд нийтлэг асуулт тавьж магадгүй. Эдгээр асуултанд хариулахад танд давуу талуудын тухай тодорхойлолт хэрэг болно. Та дараагийн цугларалт болохоос өмнө давуу талуудын тухай тодорхойлолтоо олон хүнтэй хуваалцана.

Дадлага хий:Бүлгээрээ эдгээр зааврыг унш. Зааврыг уншсаныхаа дараа үйл ажиллагааг эхэл. Энэ хэсгийг хийж гүйцэтгэхэд арваас илүү минут зарцуулах хэрэггүй.

  1. Бүх хүн босоод, түргэвчилсэн дадлага хийж болох зайтай газар оч. Хүн бүр өөд өөдөөсөө харсан байх ёстой.

  2. Эхний хүн нь дараахтай адил нэг нийтлэг асуулт тавина:

    • Та өөрийнхөө талаар ярих уу?

    • Бид яагаад таныг ажилд авах ёстой вэ?

    • Таны хамгийн сайн давуу тал юу вэ?

    • Би таньдаг хүмүүстээ таны талаар юу гэж хэлэх вэ?

  3. Хоёр дахь хүн хариулт болгон давуу талуудын тухай тодорхойлолтоо хэлнэ.

  4. Үүнийг ээлжлэн хий. Хоёр дахь хүн өөр нэг нийтлэг асуулт тавьж, эхний хүн давуу талуудын тухай тодорхойлолтоо ашиглан хариулна.

  5. Нэг нэгэндээ үнэлгээ өг: Уг тодорхойлолт дөрвөн хэсэгтэй байсан уу? Энэ нь үнэн, итгэл төрүүлэм байсан уу?

  6. Дараа нь хүн бүр хамтрагчаа солиод, үүнийг давтан хий. Дахин хий!

  7. Хүн бүр үүнийг дөрвөн удаа хийх хүртэл аль болох хурдан хий.

Ярилц:Та асуултанд хариулахын тулд давуу талуудын тухай тодорхойлолтоо ашигласан уу? Эдгээр асуултын өөр ямар хувилбарууд байж болох вэ? Ярилцлага хийж буй хүн өөр ямар асуулт тавьж болох вэ?

САНАЛ БОЛГОСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА: БИ СӨРӨГ ЗҮЙЛИЙГ ХЭРХЭН ЭЕРЭГ БОЛГОХ ВЭ?

(ҮҮНИЙГ ЦУГЛАРАЛТЫН ҮЕЭР ХИЙХГҮЙ.)

Хэрэв хүсвэл та долоо хоногийн дундуур энэ үйл ажиллагааг хийж болно:

Та давуу талуудын тухай тодорхойлолтоо ашиглан, сөрөг асуулт, нөхцөл байдлыг эерэг боломжууд болгож чадна. 33-р хуудсан дээрх Эх сурвалж хэсгийг судал.

Би давуу талуудын тухай тодорхойлолтоо хаана ашиглах вэ?

Унш:Бидэнд шинээр бичсэн давуу талуудын тухай тодорхойлолт ба “Би 30 секундэд” танилцуулга гэсэн сайн арга хэрэгслүүд байна. Гэхдээ бид эдгээрийг сонсох хүнийг хэрхэн олох вэ? Үүний нууц нь хүн бүртэй ярилцах явдал мөн. Дараа нь тэднээс таньдаг хүмүүстэйгээ ярихыг хүс. Энэ бол “сүлжээ” бөгөөд энэ нь өөрийн гэсэн борлуулалтын багийг бүрдүүлэхтэй адил юм.

Зураг
men shapes

Та

Таны таньдаг хүмүүс

Тэдний таньдаг хүмүүс

Дадлага хий:Хажуудаа сууж буй хүнтэй ярилцахын тулд сандлаа ойртуул.

  1. Та дараагийн цугларалт болохоос өмнө уулзах бүх хүндээ “Би 30 секундэд” танилцуулгыг болон давуу талуудын тухай тодорхойлолтоо хэлэх талаараа ярилц. Хэдэн нэр жагсааж бич:

  2. Илүү олон хүнтэй холбоо барихын тулд сүлжээгээ хэрхэн өргөжүүлэх талаараа ярилц. Санаагаа энд бич:

Дадлага хий:Дараагийн цугларалт болохоос өмнө та таньдаг хүмүүстэйгээ уулзаж, давуу талуудын тухай тодорхойлолтоо ашиглана. Дараа нь тэднээс таньдаг хүмүүстэйгээ ярихыг хүс. “Би 30 секундэд” танилцуулга болон давуу талуудын тухай тодорхойлолт нь сүлжээгээ өргөжүүлэхэд туслах гайхалтай хоёр арга хэрэгсэл юм. Таны ажил хайх байдал сайн болж байна.

САНАЛ БОЛГОСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА: АЖИЛ ЭРЧИМТЭЙ ХАЙХ

(ҮҮНИЙГ ЦУГЛАРАЛТЫН ҮЕЭР ХИЙХГҮЙ.)

Хэрэв хүсвэл та долоо хоногийн дундуур энэ үйл ажиллагааг хийж болно:

Илүү хурдан ажил олохын тулд 15-р хуудсан дээрх “Ажил эрчимтэй хайх нь” хэсгийг судал. Өдөр бүр 15 эх сурвалж олж, 10 хүнтэй холбоо тогтоож, 2 хүнтэй уулзана. Энэ бүгдийг туршаад үз.

Хэвлэх