Өмнөх хэвлэлт
Тайлагна


Тайлагна

Зураг
улаан дугуй сум

Би өгсөн амлалтаа биелүүлсэн үү?

Цаг:Тайлагна хэсэгт 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Ярилц:Баруун гар талд байгаа эшлэлийг унш. Энэ нь манай бүлэгт ямар хамаатай вэ?

Дадлага хий:Амлалтаа тайлагнацгаая. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Бүх амлалтаа биелүүлсэн хүмүүст зориулж алга таш.)

Унш:Одоо бүгдээрээ бос. Бид өгсөн бүх амлалтаа биелүүлэхийг хичээх ёстой. Энэ бол бие даасан хүмүүсийн эзэмших чухал дадал хэвшлийн нэг болно.

Бүгдээрээ зогсоод, уриагаа хамтдаа уншицгаая. Энэ уриа бидэнд бүлгийн зорилгыг сануулдаг болно.

Унш:Сууцгаая.

Ярилц:Та нар энэ долоо хоногт өөрсдийн амлалтыг биелүүлж байх үедээ юу сурч мэдэж авсан бэ? Бид хэрхэн тусалж чадах вэ? Хамтдаа зөвлөлдөж, нэг нэгэндээ ажил хайхад нь тусалцгаая. Энэ нь энэ цугларалтын хамгийн чухал хэлэлцүүлэг юм!

Та нар “Би 30 секундэд” танилцуулгыг хүмүүст танилцуулж байх үедээ юу сурч мэдэж авсан бэ? Та нар үүнийг сайжруулсан уу? Та хэрхэн холбоо тогтоож, эргэн шалгах тухайгаа бичсэн үү?

Ажил эрчимтэй хайх аргаас туршиж үзсэн хүн байна уу? Үр дүн гарсан уу?

Хэвлэх