Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Ярилцлага

Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

ЯРИЛЦЛАГА ХИЙЖ БУЙ ХҮН: Та өөрийнхөө талаар ярих уу?

1 ДЭХ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Юу хийх дуртайгаа хэлээч гэж үү? Яриад байх зүйл бараг л байхгүй. Надад хобби эсвэл сонирхол гэхээр юм байхгүй. Би ер нь юу ч хийдэггүй.

2 ДАХЬ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Юу л даа …, би …

3 ДАХЬ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Бололгүй яах вэ. Би бялдаржуулах урлагаар хичээллэхэд ихээхэн цаг зарцуулдгийг та харж байгаа байх. Би бас уураа хянаж сурах хичээлд суух хэрэгтэй. Гэхдээ хэн л ийм ангид суухыг хүсэх вэ дээ? Миний юу хэлэх гээд байгааг та ойлгож байгаа биз дээ?

1 ДЭХ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Эсвэл та надаас ажил дээр ямар байдгаа яриасай гэж хүсэж байна уу? Би нэг ажил дээр удаан хугацаагаар тогтвортой ажиллаж байгаагүй болохоор хэлэх зүйл алга даа. Би амархан уйддаг болохоор ажилдаа ирэхээ больдог. … Би ингэж хэлэх ёсгүй байсан байж магадгүй.

2 ДАХЬ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Юу л даа …

3 ДАХЬ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Уураа хянаж сурах ангид багшилдаг залуу ёстой дургүй хүргээд байдаг юм. Би түүнийг болгоод өгч чадна л даа. Миний дарга хэн болох вэ? Та юу? Та хүмүүсийг завгүй байгаа эсэхийг үргэлж шалгаад байдаг хүн биш биз дээ? Ажилчидтайгаа хүүхдүүдтэй харьцаж байгаа юм шиг харьцдаггүй биз дээ? Сүүлд хамт ажиллаж байсан дарга минь тийм хүн байсан. Надад энэ нь таалагддаггүй байсан.

ЯРИЛЦЛАГА АВЧ БАЙГАА ХҮН: Бид яагаад таныг ажилд авах ёстой вэ?

2 ДАХЬ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Яагаад намайг ажилд авах ёстой вэ гэж үү? …

1 ДЭХ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Надад ажил хэрэгтэй байна. Миний ээж өчигдөр энд ирэхдээ энэ талаар тантай ярилцсан гэж бодсон юмсан. Ээж минь намайг ажилд ор гэж хэлсэн. Та сонссон шүү дээ.

3 ДАХЬ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Намайг ажилд авахгүй бол том алдаа болно. Би энд зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодож байна. Та нарын бизнес дампуурахгүй ажиллаж байгаад гайхаж байна. Би энэ бүхнийг засаж чадна. Нээрэн шүү. Бизнесийг чинь хөл дээр нь босгосонд та надад талархах болно.

2 ДАХЬ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Яагаад гэвэл… нөгөө

ЯРИЛЦЛАГА ХИЙЖ БУЙ ХҮН: Таны хамгийн том сул тал юу вэ?

3 ДАХЬ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Надад ямар ч сул тал байхгүй. Таны сул тал юу вэ? Би иймэрхүү асуултанд дургүй.

2 ДАХЬ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: Сул талууд гэнэ ээ? Бодъё …

1 ДЭХ АЖИЛ ХАЙЖ БУЙ ХҮН: За байз … хулгай хийх юм байна. Хулгай хийхгүй байх гэж хэлэх гэсэн юм. Энэ яг ч хулгай байгаагүй юм. Үүнийг яривал их урт түүх болно. Би авсан зүйлээ буцаагаад авчрах гэж байсан юм л даа. Дарга маань үүнийг надад түр хугацаагаар зээлүүлэх байх гэж бодсон.

24-р хуудас руу буцаж оч

Би сөрөг зүйлийг хэрхэн эерэг болгох вэ? (Санал болгосон үйл ажиллагаа)

Ярилц:“Таны хамгийн том сул тал юу вэ?” гэсэн асуултанд та хэрхэн хариулдаг вэ? Глориягийн хариултыг унш.

Унш:Глория юу хийснийг анхаар:

  • Тэр олон хүнд байдаг нийтлэг сул талыг ярьсан.

  • Тэр уг сул талаа хэрхэн ялан дийлж байгаагаа тодорхой хэлсэн.

  • Мөн давуу талуудын тухай тодорхойлолтоосоо мэдээлэл нэмж оруулсан.

Дадлага хий:Үүнийг гэр бүлийнхээ гишүүнтэй юм уу найзтайгаа хий. Танаас сөрөг агуулгатай зүйл асуухыг тэднээс хүс. Олон хүнд байдаг нийтлэг сул талыг хэлж хариул. Энэ сул талаа хэрхэн ялан дийлснээ ярь. Давуу талуудын тухай тодорхойлолтоосоо мэдээлэл нэмж оруул.

Тэмдэглэл

Хэвлэх