Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

Зураг
ногоон гэрлийн чийдэнгийн шил

“Далд” ажлын байрууд гэж юу вэ?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Үз:“Өрсөлдөөн багатай газарт хайгуул хий” (Видео бичлэг байхгүй бол 48-р хуудсыг унш.)

Унш:Доорх загасчлах бүдүүвч зурган дээрх үгсийг хамтдаа уншицгаая. Загас нь ажлын байруудыг төлөөлдөг. Ихэнх загас буюу ихэнх ажил хаана байгааг анхаар.

Ярилц:Аль хүн хамгийн их загас барьж чадах вэ? Тэр хүнийг дугуйл. “Далд” ажлын байрууд хаана байдаг вэ?

Унш:Хөдөлмөрийн далд зах зээл нь уламжлалт зах зээлийг бодвол илүү их боломжтой байдаг. Бид хаанаас ажил хайж байна вэ? Бид хаанаас ажил хайх ёстой вэ?

Зураг
boats and fish

Зар эсвэл интернэт дээр тавигдсан ажлын байр

Хүн бүр уг ажлын байрыг мэддэг учраас өрсөлдөөн их байдаг

Ажилд зуучлах засгийн газрын эсвэл хувийн компаниар дамжин олж болох ажил

Олон хүн энэ ажлын талаар мэддэг учраас дунд зэргийн өрсөлдөөнтэй

Зар дээр байхгүй боловч компани хүн авахаар төлөвлөж буй ажил

Цөөн хүн мэддэг учраас өрсөлдөөн бага

Зар дээр байхгүй эсвэл зөвхөн хэн нэгнээр дамжуулан олох ажил

Хэн ч мэдэхгүй учраас өрсөлдөөн байхгүй

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би хөдөлмөрийн зах зээл дээрх “далд” ажлын байруудыг хэрхэн олох вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Ажил олгогч байж болох хүмүүстэй нүүр тулсан уулзалтууд хийнэ.

Энэ цугларалтын үеэр бид энэ асуултанд хариулж, мөн энэ чухал үйлдлийг хийхэд бидэнд туслах ур чадварт суралцаж, дадлага хийх болно.

“Далд” ажлын байрууд хаана байдаг вэ?

Үз:“Хамгийн үр дүнтэй эх сурвалж” (Видео бичлэг байхгүй бол 48-р хуудсыг унш.)

Унш:Ажил хайх зарим стратеги нь бусдаасаа илүү үр дүнтэй байдаг. Зарим оронд тодорхой арга замаар ажил олдог хүмүүсийн тоо доорх хүснэгттэй төстэй байж болно. Таны амьдардаг газар өөр байж болох юм.

Дадлага хий:Бүлгээрээ тэдгээр асуултанд хариул:

  1. Энэ хүснэгтэд үзүүлснээр, ихэнх хүн ажил хайхын тулд ямар арга хэрэглэдэг вэ?

  2. Ажил олоход аль арга хамгийн амжилттай байдаг вэ?

    АРГА БАРИЛ

    ХҮМҮҮС АЖИЛ ХАЙХ ҮЕДЭЭ ЦАГАА ЗАРЦУУЛДАГ ГАЗАР

    ХҮМҮҮС АЖЛАА ОЛДОГ ГАЗАР

    Ажлын зар/Интернэт

    65%

    14%

    Ажилд зуучлах засгийн газрын эсвэл хувийн компани

    27%

    21%

    Компаниудтай хувиараа холбоо тогтоох

    3%

    30%

    Аман холбоо (хувиараа ба бусдаар дамжуулан холбоо тогтоох)

    5%

    35%

    Энэ бол далд ажлын байр юм. Үүн дээр анхаарлаа төвлөрүүлбэл өрсөлдөөний 92 хувиас зайлсхийж чадна.

    Гэсэн хэдий ч эдгээр боломжийг үл ойшоовол нийт ажлын 35 хувийг алдаж магадгүй.

Би хэрхэн далд ажлын байруудыг олох вэ?

Унш:Бидэнд далд ажлын байранд хүрэх түлхүүр байна. Энэ нь хувиараа холбоо тогтоохыг шаарддаг. Бид (1) “Би 30 секундэд” танилцуулга, (2) давуу талуудын тухай тодорхойлолт, (3) өөрсдийн өргөжиж буй сүлжээг ашигласнаар хамгийн сайн холбоог тогтоож чадна. Сүлжээ гэдэгт бидний мөн тэдний таньдаг хүмүүс багтдаг гэдгийг бид өнгөрсөн цугларалт дээр мэдэж авсан.

Зураг
men shapes

Та

Таны таньдаг хүмүүс

Тэдний таньдаг хүмүүс

Үз:“Сүлжээгээ өргөжүүлэх нь” (Видео бичлэг байхгүй бол 49-р хуудсыг унш.)

Ярилц:Та өнгөрсөн цугларалтаас хойш “Би 30 секундэд” танилцуулга болон давуу талуудын тухай тодорхойлолтоо ашигласан уу? Та таньдаг хүмүүстэйгээ ярилцахыг танилуудаасаа хүссэн үү?

Сүлжээгээ өргөжүүлэх тухай зөвлөгөө

  1. Таньдаг хүмүүсээс ажлын боломж, мэдээлэл болон санаануудыг асуу.

  2. Үргэлж илүү их мэдээлэл хүс.

  3. Үнэн зөв тэмдэглэл хөтөлж, дараа нь үйлдэл хийдэг бай.

Дадлага хий:Манай бүлэг бол сүлжээгээ өргөжүүлэх анхны эх сурвалж юм. Яг одоо сүлжээгээ өргөжүүлж эхэлье. Доорх зааврыг уншаад эхэл:

  1. Босоод, хажуудаа байгаа хүнтэй ярь.

  2. Уг хүнд “Би 30 секундэд” танилцуулгаа хэлж, дараах хоёр асуултаар төгсгө: “Олон танилтай болоход маань туслах ямар хүнийг та таних вэ?” “Та тэдгээр хүнтэй ярилцаж, тэднээс тусламж хүсэх үү?”

  3. Дараагийн хуудасны сүлжээний жагсаалтан дээр байгаа хүмүүсийн нэрийг бичиж аваад, дараагийн цугларалт болохоос өмнө бодож байгаад дахин нэрс өгөхийг тэднээс хүс.

  4. Дараа нь ээлж ээлжээр үүнийг дахин хий.

  5. Суудлаа сольж, бүлгийн бусад гишүүнтэй үүнийг хий.

  6. Дараагийн хуудсан дээр аль болох олон хүний мэдээллийг бич.

  7. Цугларалтын дараа үүнийг таньдаг хүмүүс дээрээ турш.

  8. Нэн чухал гэсэн багананд холбоо барих хүмүүсээ 1-20 хүртэл дугаарла.

СҮЛЖЭЭНИЙ ЖАГСААЛТ

Нэр

Холбоо барих мэдээлэл (утасны дугаар, э-мэйл хаяг):

Нэн чухал

Унш:Дараагийн цугларалт болохоос өмнө бид өөрсдийн таньдаг хүмүүстэй болон тэдний танилуудтай холбогдохыг хүсэх болно. Бид уг жагсаалтад нэмж нэр бичиж байх болно. Бид энэ хүмүүстэй холбоо тогтоохдоо юу хийж чадахаа бүгдэд нь харуулахын тулд давуу талуудын тухай тодорхойлолтоо ашиглах болно.

Бид эдгээр болон өөр бусад олон хүнтэй ярилцаж чадна

  • Найз нөхөд

  • Хамаатнууд

  • Хөршүүд

  • Сүмийн гишүүд

  • Хамт спорт тоглоом тоглодог хүмүүс

  • Хамт ажилладаг байсан хүмүүс

Би хүмүүсийг ажилд авдаг менежертэй хэрхэн уулзах вэ?

Унш:Сүлжээгээ өргөжүүлэх нь биднийг хүмүүсийг ажилд авч буй бизнес рүү хөтлөх болно. Гэхдээ бид ажилд авах шийдвэр гаргадаг хүнтэй уулзах хэрэгтэй.

Дадлага хий:Бүлгээрээ дадлага хийцгээе.

  1. Хэн нэгнийг ажил хайж буй хүн болгон томил. Энэ хүн “Би 30 секундэд” танилцуулга ба нэг асуулт мөн давуу талуудын тухай тодорхойлолтоо ажил олгогчид хэлэхэд бэлэн байх ёстой.

  2. Хоёр хүнийг ажилтан болгож томил: ажилтан 1, ажилтан 2

  3. Өөр нэг хүнийг менежер болгон томил.

  4. Энэ дөрвөн хүнийг босож зогсоно уу хэмээн урь. Зохицуулагч энэхүү жүжигчилсэн тоглолтын эхний мөрийг уншина. Дараа нь бусад нь өөр өөрсдийн үгийг уншина.

  • Зохицуулагч: Энэ ажил хайж буй хүн ажиллахыг хүсэж буй дэлгүүрт эсвэл оффист орж ирэв. Тэр эхний тааралдсан ажилтантай ярилцав.

  • Ажил хайж буй хүн: Сайн байна уу? Хариуцлагатай менежер нь хэн байна вэ?

  • 1 дэх ажилтан: Ноён Валэнзуэла байгаа, гэхдээ одоо хаана байгааг би мэдэхгүй. Та тэнд байгаа туслахаас нь асууж болно.

  • Ажил хайж буй хүн: Баярлалаа. [2 дахь ажилтан руу харна.]

  • Ажил хайж буй хүн: Сайн байна уу? Ноён Валэнзуэла хаана байгааг хэлээд өгөхгүй юү?

  • 2 дахь ажилтан: Тэр ямар нэг зүйл авахаар явсан. Тэр удахгүй ирэх ёстой. Өө, тэр ороод ирлээ.

  • Ажил хайж буй хүн: Тийм байна. Баярлалаа. [Ноён Валэнзуэлатай ярилцана.]

  • Ажил хайж буй хүн: Ноён Валэнзуэла, өглөөний мэнд. Намайг ________ [нэр] гэдэг. [“Би 30 секундэд” танилцуулгаа хэлж мөн асуултаар төгсгөнө.] Над шиг ур чадвартай хүн таны бизнест хэрхэн тусалж чадах вэ?

  • Менежер: Бид тан шиг хүнийг хайж эхэлж байсан юм. Надад нэг минутын зав байна. Надад өөрийнхөө талаар товчхон хэлэхгүй юү.

  • Ажил хайж буй хүн: [Давуу талуудын тухай тодорхойлолтоо хэлнэ.] Таныг завгүй байгааг би ойлгож байна. Бид өнөөдөр үдээс хойш эсвэл маргааш уулзаж, илүү дэлгэрэнгүй ярилцаж болох уу?

Ярилц:Хэрэв менежер “үгүй” эсвэл “дараа эргээд ирээрэй” эсвэл “өргөдөл бөглө” гэж хэлбэл, ажил хайж буй хүн юу гэж хэлж болох вэ?

Унш:Бид нөхцөл байдал бүрд дасан зохицох хэрэгтэй.

Дадлага хий:Бүгд босоод, дөрвөн хүнтэй багуудад хуваагд. Жүжигчилсэн тоглолтыг давтан хий. Ингэснээр хүн бүр ажил хайж буй хүний дүрд тоглож чадна.

Зураг
manager diagram

Ажил хайж буй хүн

1 дэх ажилтан

2 дэх ажилтан

Менежер

Унш:Бидэнд хүмүүстэй холбоо барихдаа ашиглах “Би 30 секундэд,” давуу талуудын тухай тодорхойлолт, менежертэй хийх уулзалт зэрэг хэд хэдэн үр дүнтэй арга хэрэгсэл байна. Түүнчлэн та нар 33-р хуудаснаас сөрөг агуулгатай зүйлүүдийг хэрхэн эерэг болгохыг судалж болно.

Ярилц:Та нар дараагийн цугларалтаас өмнө олон амжилттай уулзалт хийхийн тулд эдгээр арга хэрэгслийг хэрхэн ашиглах вэ?

Дадлага хий:50-р хуудас руу буцаж очоод, ажил хайх хүчин чармайлтаа хэрхэн хэмжих талаар ээлжлэн унш. Дараа нь энэ хуудсан дээр дахин оч.

Хэвлэх