Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

Зураг
улбар шар сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би өөрийнхөө таньдаг хүмүүсээс болон тэдний танилуудаас (миний сүлжээ) наад зах нь 40 хүнд “Би 30 секундэд” танилцуулга болон давуу талуудын тухай тодорхойлолтоо хэлэх болно.

 Зорилгоо дугуйл: 40 50 60

Би таньдаг хүмүүстэйгээ болон менежертэй уулзахыг хичээж, наад зах нь 10 боломжит ажил олгогчтой нүүр тулж уулзахыг хичээнэ.

 Зорилгоо дугуйл: 10 15 20

Би ярилцлага хийх, өргөдөл бөглөх чадваруудаараа ажил олгогчтой болон бусадтай дадлага хийнэ.

Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Би хамтрагчдаа тайлагнана.

Миний гарын үсэг

Хамтрагчийн гарын үсэг

Би гаргаж буй ахицаа хэрхэн тайлагнах вэ?

Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх зайд “Тийм”, “Үгүй” гэж, эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.

Наад зах нь 40 хүнтэй холбоо барьсан (Тоог бич)

Наад зах нь 10 боломжит ажил олгогчтой уулзсан (Тоог бич)

Би ярилцлага хийх, өргөдөл бөглөх чадваруудаар дадлага хийсэн.(Тийм/Үгүй)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Унш:Түүнчлэн “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлынхоо арын хуудсан дээр зарлагаа тэмдэглээрэй.

Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” дээрх сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. (“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байна уу? 13-р хуудсыг болон хавтасны нүүр хуудасны дотор талыг уншина уу).

Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар илгээнэ үү.

Хэвлэх