Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

Зураг
улбар шар гэрлийн чийдэнгийн шил

Би шууд сонгогдохын тулд ямар байх ёстой вэ?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Үз:“Тэр юу мэдэхийг хүсэж байна вэ? 1-р хэсэг” (Видео бичлэг байхгүй бол 66-р хуудсыг унш.)

Ярилц:Ажил олгогчид ярилцлагын үеэр эсвэл танд өргөдлийн маягт өгөх үедээ юу мэдэхийг хүсдэг вэ? Таны хариулт шууд сонгогдоход тань тусалж чадах болов уу?

Унш: ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би шууд сонгогдохын тулд ямар байх ёстой вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Ярилцлагын болон өргөдлийн асуултуудад сайн хариулт өгнө.

Энэ цугларалтын үеэр та бусдаас ялгарахын тулд хэрхэн ярилцлагын асуултуудад хариулах мөн өргөдөл бөглөхөд суралцах болно.

Би ярилцлаганд хэрхэн бэлтгэх вэ?

Унш:Бид ярилцлаганд орохоосоо айж байгаа юу? Бид ярилцлага хийж буй хүний юу асуух гэж байгааг юм уу юу мэдэхийг хүсэж байгааг ойлгохгүй байх үе байдаг уу?

Үнэн хэрэгтээ бид мэдэж чадна. Ихэнх ярилцлага авч байгаа хүн нийтлэг зүйл асуудаг. Бүлгээрээ ээлжлэн энэ хүснэгтийг уншицгаая.

НИЙТЛЭГ АСУУЛТУУД

ЯРИЛЦЛАГА ХИЙЖ БУЙ ХҮНИЙ МЭДЭХИЙГ ХҮСэж БАЙЖ БОЛОХ ЗҮЙЛ

ХАРИУЛАХ АРГА ХЭРЭГСЛҮҮД

Та өөрийнхөө талаар ярих уу?

Тэр сайн ярьж чадах уу? Тэр бэлтгэлтэй байна уу?

“Би 30 секундэд”

Таны давуу тал юу вэ?

Түүний туршлага бидний хэрэгцээ шаардлагад тохирох уу?

Давуу талуудын тухай тодорхойлолт

Та яагаад манайд ажиллахыг хүсэж байгаа вэ?

Түүнд тодорхой зорилго бий юу?

Давуу талуудын тухай тодорхойлолт

Та өмнөх удирдлагынхаа талаар ямар бодолтой байдаг вэ?

Тэр удирдагчдаа хүндэлдэг үү?

Давуу талуудын тухай тодорхойлолт

Та хэр зэрэг ачаалал дааж ажиллах чадвартай вэ?

Тэр асуудлуудыг хэр зэрэг шийдэж чадах вэ?

Давуу талуудын тухай тодорхойлолт

Та хэр хэмжээний цалин хүсэж байгаа вэ?

Түүний хүлээлт үндэслэлтэй юу?

Асуултанд асуултаар хариул

Үз:“Тэр юу мэдэхийг хүсэж байна вэ? 2-р хэсэг” Түр зогсож, зааварчилсны дагуу оролц. (Видео бичлэг байхгүй бол 67-68-р хуудсыг унш.)

Ярилц:Ярилцлагын ямар үед “Би 30 секундэд” танилцуулга хэрэг болдог вэ? Давуу талуудын тухай тодорхойлолт хэзээ хэрэг болох вэ? Та сөрөг зүйлийг хэрхэн эерэг болгохыг харав уу?

Зураг
хүний биеийн галбир төрх
Дадлага хий:

Дараах “хурдтай дадлагыг” хийхэд зургаа юм уу долоон минут зарцуул.

  • Босоод, бүлгийн нэг гишүүнд ханд.

  • Та хоёрын нэг нь ажил олгогч болж, дээрх хүснэгтэн дээрх нийтлэг нэг асуултыг тавь.

  • Нөгөөдөх нь ажил хайж буй хүн болж, арга хэрэгслүүдээ ашиглан асуултанд хариул.

  • Дүрүүдээ солиод, үүнийг дахин хий. Нэг нэгэндээ тустай үнэлэлт дүгнэлт өг.

  • Та хоёр хоёулаа ажил олгогч болон ажил хайж буй хүн болсныхоо дараа өөр хамтрагч сонго. Цаг дуустал үүнийг давтан хий.

Цугларалтын дараа гэр бүлтэйгээ эсвэл найзтайгаа үргэлжлүүлэн дадлага хий. 69-р хуудасны хүснэгтээс илүү олон асуулт хар.

Би асуултанд хэрхэн асуултаар хариулах вэ?

Унш:Хэрэв бид ярилцлага авч буй хүний хүсэж байгаа зүйлийг мэдэж чадахгүй бол яах вэ? Эсвэл бидэнд илүү их мэдээлэл хэрэгтэй байвал яах вэ? Заримдаа бид асуултаар хариулж чадна.

Унш:Энэ хоёр нийтлэг асуултыг харцгаая. Бид асуулт бүрийг уншаад, дараа нь баруун гар талынх нь мэдээллийг уншина.

НИЙТЛЭГ АСУУЛТУУД

ЯРИЛЦЛАГА ХИЙЖ БУЙ ХҮНИЙ МЭДЭХИЙГ ХҮСЭж БАЙЖ БОЛОХ ЗҮЙЛ

ХАРИУЛАХ АРГА ХЭРЭГСЛҮҮД

АСУУЛТАНД АСУУЛТААР ХАРИУЛАХ

Та ямар цалин авахыг хүсэж байна вэ?

Тэр тохиролцож чадахаар өөртөө итгэлтэй байна уу?

Асуултанд асуултаар хариул

Танайх энэ албан тушаалд ажиллах хүнд ер нь ямар цалин өгдөг вэ?

Танд ямар нэгэн асуулт байна уу?

Тэр энэ ажлыг ойлгож байна уу?

Асуултанд асуултаар хариул

Энд ажиллах хамгийн сайн давуу тал юу вэ?

Ярилц:Асуултанд асуултаар хариулах хамгийн тохиромжтой үе хэзээ вэ? Энэ нь хэзээ тохиромжгүй байж болох вэ? Та ярилцлагын үеэр сайн асуулт тавихад хэрхэн бэлтгэж чадах вэ?

Зөвлөгөө:

Хэзээ асуулт тавьж, хэзээ асуухгүй байх ёстойг сур. Асуултыг асуултаар хариулна гэдгийг хэт нухацтай хүлээж авах хэрэггүй.

Ярилцлага хийж буй хүний сэтгэл хөдлөлд мэдрэмжтэй бай. Хэт их санал зөрж зүтгэх хэрэггүй.

Унш:Ярилцлагаас өмнө бид ажил олгогчийг судалж, сайн асуулт тавих бэлтгэлтэй очих ёстой. Мөн бид “Би 30 секундэд” танилцуулгад эсвэл давуу талуудын тухай тодорхойлолтдоо асуулт нэмэхээр бэлтгэж чадна. Жишээлбэл, “Та намайг өөр ямар ур чадварынхаа талаар яриасай гэж хүсэж байна?”

Сайн асуулт сайхан харилцан яриаг үүсгэж чадна.

Зураг
interview diagram

Та

Би танай бүтээгдэхүүнийг маш их сонирхож байна. Та нар үүнийг яаж хийдэг вэ?

Ярилцлага хийж буй хүн

Таныг сонирхож байгаад би баяртай байна. Эхлээд бид түүхий эдээ авчирдаг. Дараа нь бид …

САНАЛ БОЛГОСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА: БИ ХЭРЭГЦЭЭНДЭЭ ТОХИРСОН АЖЛЫН ТУХАЙД ХЭРХЭН ТОХИРОЛЦООНД ХҮРЭХ ВЭ?

(ҮҮНИЙГ ЦУГЛАРАЛТЫН ҮЕЭР ХИЙХГҮЙ.)

Хэрвээ хүсвэл та энэ үйл ажиллагааг дараагийн цугларалтаас өмнө хийж болно. Ярилцлагын нэг чухал хэсэг бол тохиролцоонд хүрэх явдал юм. Та илүү ихийг мэдэхийг хүсвэл 70-72-р хуудсан дээрх “Би хэрэгцээндээ тохирсон ажлын тухайд хэрхэн тохиролцоонд хүрэх вэ?” хэсгийг унш. Гэр бүлийнхэнтэйгээ ярилц мөн дадлага хий.

Миний хандлага ба гадаад төрх хэр чухал вэ?

Дадлага хий:Хүн бүр босоод, энэ хэллэгийг гурван удаа хамт давтан хэл:

Таатай анхны сэтгэгдэл төрүүлэх ганц боломж бидэнд бий.

Ярилц:“Бусдаас ялгарахыг” хичээж буй таны хувьд энэ нь юу гэсэн утгатай вэ?

Дадлага хий:Бүлгийн нэг гишүүнтэй хамт ажиллахын тулд сандлаа ойртуул. Энэ хүснэгтийг нэг нэгэндээ уншиж өг. Хамгийн сайнаараа байхын тулд юуг сайжруулж болохоо шийд.

АМЖИЛТАНД ХҮРЭХ ЗӨВЛӨМЖ

Зан төлөв

  • Тусламж ба амар амгаланг хүсэж залбирах

  • Эелдэг байж, хүндэтгэлтэй хандах

  • Цаг баримтлах

  • Компанид болон ярилцлага хийж байгаа хүнд тус компанид ажиллах сонирхолтой байгаагаа харуулах

  • Инээмсэглэх мөн эелдэг байх

  • Өөртөө итгэлтэй байх

  • Ойлгомжтой ярих

Гадаад төрх

  • Нүүр, гар, хумсаа цэвэр байлгах

  • Нүүрний будгийг тохируулан хэрэглэх (эмэгтэйчүүд)

  • Үсээ даруухан маягаар засуулах

  • Үнэртэн хэрэглэх

  • Сахлаа засаж янзлах эсвэл хусах (эрэгтэйчүүд)

  • Мэргэжлийн хүн шиг харагдах

Хувцаслалт

  • Цэвэрхэн хувцаслах (хувцас үнэтэй байх шаардлагагүй)

  • Хувцсаа индүүдэх

  • Ажилдаа хувцасладгаас нэг түвшин дээгүүр хувцаслах:

    • Хэрэв та ажилдаа жинс, футболктой явдаг бол брюкэн өмд, сорочкан цамц өмсөх

    • Хэрэв та ажилдаа сорочкан цамцтай явдаг бол цамц, зангиа зүү (эрэгтэйчүүд) эсвэл кофт өмсөх (эмэгтэйчүүд)

Би хэрхэн ажилд орох өргөдөл бөглөх вэ?

Унш:Бид ихэнх цагаа хүмүүстэй холбоо тогтоох, ярилцлага хийхэд зарцуулахыг эрмэлздэг. Гэтэл бид цаасаар юм уу онлайнаар өргөдөл бөглөх хэрэгтэй болдог. Өргөдөл нь цаасан дээрх ярилцлага гэсэн үг юм.

Дадлага хий:Бүлгийн хоёр гишүүнтэй хамт суу. Дараагийн хоёр хуудсан дээрх өргөдлийг бөглө. Тэгээд дараах зүйлийг уншиж, өргөдлөө хэрхэн сайжруулах талаар ярилц. Цугларалтын дараа 73-75-р хуудсыг дахин унш.

ӨРГӨДӨЛ БӨГЛӨХ ХЭСЭГ

ТЭДНИЙ ХАЙЖ БУЙ ЗҮЙЛ

АРГА ХЭРЭГСЭЛ, ЗӨВЛӨГӨӨ

Хувийн мэдээлэл

Түүнийг энэ ажилд тэнцэхгүй болгох ямар нэг зүйл (гэмт хэрэг эсвэл өөр асуудал) байна уу?

Бүх асуултанд хариул.

“Би 30 секундэд” танилцуулгаа ашигла.

Шударга бай, шаардлагагүй мэдээлэл бичихээс зайлсхий.

Боловсрол

Тэр энэ ажилд шаардагдах сургалтанд хамрагдсан уу?

Боломжтой бол эхлээд хамгийн дээд боловсролоо буюу сертификатаа бич.

Бүх сургалт, сертификатаа тодорхой бич.

Давуу талуудын тухай тодорхойлолтоо нэмж оруул.

Ажил эрхлэлтийн байдал

Түүнд бидний хайж байгаа туршлага байна уу?

Боломжтой бол эхлээд хамгийн дээд боловсролоо буюу сертификатаа бич.

Ажилгүй байсан цаг хугацааг бичихээс зайлсхий эсвэл тайлбарла.

Давуу талуудын тухай тодорхойлолтоо ашигла…

Лавлах хүн

Намайг тэдэнтэй холбоо барихад хүргэх хангалттай мэдээлэл энд байна уу?

Таны зан чанарыг (шударга чанар гэх мэт) батлах наад зах нь нэг хүний (зөвшөөрөл ав) мөн ажлын ур чадвар, үр дүнг батлах нэг хүний мэдээллийг бэлд.

Шагнал урамшуулал

Түүнд онцгой ур чадвар байна уу?

Хэрэв боломжтой бол хамгийн чухлаас нь эхлээд, чухал бус руу бич.

Давуу талуудын тухай тодорхойлолтоо нэмж оруул.

Ерөнхий зүйл

Өргөдлийг нямбай, тодорхой бөглөсөн байна уу?

Цэвэр бич.

Сайхан харагдахаар нямбай бөглө.

АЖЛЫН ӨРГӨДЛИЙН МАЯГТ
Нэр:

Огноо:

Хаяг:

Утас:

Э-мэйл хаяг:

Албан тушаал:

Хүсэж буй цалин:

Ажиллаж эхлэх хугацаа:

Та энэ компанид ажиллаж байсан уу?

  • Тийм

  • Үгүй

Огноо:

Хэрэв тийм бол хэзээ?

Та өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан уу?

  • Тийм

  • Үгүй

Огноо:

Хэрэв тийм бол, тайлбарлаж бичнэ үү:

Боловсрол

Их сургууль:

Хаяг:

Хэдэн оноос:

Хэдэн он хүртэл:

Та сургуулиа төгссөн үү?

  • Тийм

  • Үгүй

Диплом:

Ахлах сургууль:

Хаяг:

Хэдэн оноос:

Хэдэн он хүртэл:

Та сургуулиа төгссөн үү?

  • Тийм

  • Үгүй

Эрдмийн зэрэг:

Лавлах хүн

Овог нэр:

Ямар холбоотой:

Утас:

Овог нэр:

Ямар холбоотой:

Утас:

Овог нэр:

Ямар холбоотой:

Утас:

Өмнө хийж байсан ажлууд

Албан тушаалын нэр:

Гарааны цалин:

Сүүлд авч байсан цалин:

Үүрэг хариуцлага:

Хэдэн оноос:

Хэдэн он хүртэл:

Ажлаас гарсан шалтгаан:

Компани:

Утас:

Албан тушаалын нэр:

Гарааны цалин:

Сүүлд авч байсан цалин:

Үүрэг хариуцлага:

Хэдэн оноос:

Хэдэн он хүртэл:

Ажлаас гарсан шалтгаан:

Компани:

Утас:

Би үнэн зөв бөгөөд бүрэн гүйцэд хариулсан болохоо баталж байна.

Өргөдөл дээр эсвэл ярилцлаганд худал, буруу ташаа мэдээлэл өгсөн бол ажилд орох шаардлага хангасан ч гэсэн ажилд орох боломжоо алдана гэдгийг би ойлгож байна.

Гарын үсэг:

Огноо:

Хэвлэх