Өмнөх хэвлэлт
Эх сурвалжууд


Эх сурвалж

“Тэр юу мэдэхийг хүсэж байна вэ? 1-р хэсэг

Дүрээ сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

ҮЙЛ ЯВДЛЫН ЭХЛЭЛ: Хосе (дарга) Мигуэлтэй (ажил хайгч) ярилцлага хийж байна. Энэ үйл явдал ярилцлагын дундуур болжээ.

ХОСЕ: За, сайн байна. Чи хамгийн сүүлд гаргасан том алдаагаа, мөн энэ нь яагаад гарсныг болон энэ талаар юу хийснээ ярьж болох уу?

МИГУЭЛ: [Бодож байна] Энэ ямар учиртай асуулт вэ? Тэр юу хүсэж байна вэ? Түүний юу хайж байгааг мэдээд авах юмсан.

ХОСЕ: [Бодож байна] Би түүнийг юуг буруу хийснээ ойлгож байгаа эсэхийг мөн гарсан асуудлыг зассан эсэхийг нь мэдмээр байна.

МИГУЭЛ: [Бодож байна] Түүний юу хайж байгааг мэдээд авах юмсан. Би сөрөг зүйлийг эерэг болгож хувиргах хэрэгтэй юм байна.

МИГУЭЛ: [Чангаар] Нэг удаа менежер маань намайг ажлаа товлосон хугацаанаас хоцроосон гэж бодож байсныг санаж байна. Би харилцагчийнхаа гаргасан зарим өөрчлөлтийг сайн хэлж ойлгуулж чадаагүй учраас ийм зүйл гарсан юм л даа. Үүнээс хойш би юу болж байгааг хүн бүрд хэлдэг болсон.

ХОСЕ: Энэ дажгүй сонсогдож байна шүү, Мигуэл. Чи ямар нэг зүйл сурч мэдсэн юм шиг сонсогдож байна.

56-р хуудас руу буцаж оч

“Тэр юу мэдэхийг хүсэж байна вэ? 2-р хэсэг

Дүрээ сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл. Зохицуулагчийн анхааралд: Ярилц гэж зөвлөсөн үед цааш үргэлжлүүлэхээсээ өмнө бүлгийн гишүүдэд хариулах боломж олго.

ӨГҮҮЛЭГЧ: Бид одоо Хосе (ярилцлага авч буй), Мигуэл (боломжит ажилтан) хоёрын ярилцлагыг үзэх болно. Хосе нийтлэг дөрвөн асуулт тавина. Мигуэл хэрхэн хариулах ёстой талаар бид ярилцах болно. Та нар бэлэн үү?

ХОСЕ: Сайн байна уу? Та өөрийнхөө талаар юу хэлж чадах вэ?

Ярилц:(1) Ярилцлага хийж буй хүн юу мэдэхийг хүсэж байна вэ? (2) Мигуэл хариулахын тулд “Би 30 секундэд” танилцуулгыг хэрхэн ашиглаж болох вэ? (Баруун гар талд байгаа загварыг хар.)

“Би 30 секундэнд”

  1. Нэр

  2. Зорилго

  3. Ур чадвар

  4. Зан чанар

  5. Асуултаар төгсгө

ӨГҮҮЛЭГЧ: Уг даргын юу бодож байгааг доор харуулав.

ХОСЕ: Тэр тодорхой хариулт өгч чадах уу? Тэр энэ ажилд тэнцэх үү?

ӨГҮҮЛЭГЧ: Мигуэл “би 30 секундэд” танилцуулгаа ашиглах хэрэгтэй байх.

МИГУЭЛ: Намайг Мигуэл Фуэнтэс гэдэг. Би танай шинэ нягтлан бодох бүртгэлийн менежерийн ажилд өргөдөл өгч байгаа. Би зургаан жил ажилласан туршлагатай ба таван хүнтэй нягтлан бодох багийг удирдаж байсан. Өнгөрсөн жил бид хамтдаа зардлыг 15 хувиар бууруулж, бүтээмжийг 23 хувиар нэмэгдүүлсэн. Би нягтлан бодох бүртгэлийн сертификаттай төгссөн бөгөөд засгийн газрын үнэмлэхтэй. Амралтын өдрүүдэд би хөл бөмбөгийн тоглолт үзэх дуртай. Та өөр юу мэдэхийг хүсэж байна вэ?

ХОСЕ: Энэ хангалттай, баярлалаа. Танд өөр ямар ямар давуу тал байдаг вэ?

Ярилц:(1) Ярилцлага хийж буй хүн юу мэдэхийг хүсэж байна вэ? (2) Мигуэл хариулахын тулд давуу талуудын тухай тодорхойлолтоо хэрхэн ашиглаж болох вэ? (Баруун гар талд байгаа загварыг хар.)

Давуу талуудын тухай тодорхойлолт

  1. Ур чадвар эсвэл давуу талаа тодорхойл

  2. Тодорхой жишээ ав

  3. Үр дүнг хэл

  4. Хэрэгцээ шаардлагад тохируул

ӨГҮҮЛЭГЧ: Энэ бол Хосегийн сонсохыг хүсэж буй зүйлүүд.

ХОСЕ: Бидэнд хэрэгтэй байгаа ур чадвар түүнд байна уу? Тэр үр дүн гаргаж, ур чадвараа нотолж чадах уу?

ӨГҮҮЛЭГЧ: Хосе үүнийг хүсэж байгаа учраас Мигуэл хариулахын тулд давуу талуудын тухай тодорхойлолтоо ашиглаж магадгүй.

МИГУЭЛ: Би нэг жишээ хуваалцъя. Би үргэлж зардал бууруулах арга зам эрж хайдаг. Жишээлбэл: Гурван сарын өмнө би менежертэйгээ уулзаад, хугацаа хэтэрсэн төлбөр хийснээс болж бид долоо хоног бүр 3000 доллар алдаж байгааг тайлбарлаж өгсөн. Тэр эхлээд эргэлзэж байсан ч би түүнд тоо баримт үзүүлсэн. Тэгээд тэр асуудлыг шийдэхийг надаас хүссэн. 10 долоо хоногийн дотор би хугацаа хэтэрсэн төлбөрүүдийг 30 хувиар бууруулсан бөгөөд хэдэн мянган доллар хэмнэж чадсан. Би асуудал шийдвэрлэх энэ чадвараа ашиглаад, Спорт корпорацид тусалж чадна.

ӨГҮҮЛЭГЧ: Бидний сонсох дургүй нэг асуулт энд байна.

ХОСЕ: Танд ямар сул тал байдаг вэ?

Ярилц:(1) Ярилцлага хийж буй хүн юу мэдэхийг хүсэж байна вэ? (2) Мигуэл хэрхэн сөрөг зүйлийг эерэг болгож хариулж чадах вэ? (Баруун гар талд байгаа загварыг хар.)

Сөрөг зүйлүүдийг эерэг болго.

  1. Олон хүнд байдаг нийтлэг сул талаа хэл.

  2. Энэ сул талаа хэрхэн ялан дийлсэн тухайгаа тодорхой ярь.

  3. Давуу талуудын тухай тодорхойлолтоосоо мэдээлэл нэмж оруул.

ӨГҮҮЛЭГЧ: Энэ үед ярилцлага хийж буй хүн дараах зүйлийг бодож байна.

ХОСЕ: Тэр ямар нэг сул талаа мэдэж байна уу? Тэр үүнийг ялахын тулд ямар нэг зүйл хийсэн үү?

ӨГҮҮЛЭГЧ: Хосе ийм зүйл сонсохыг хүсэж байгаа учраас Мигуэл сөрөг зүйлийг эерэг болгосон хариулт өгч болно.

МИГУЭЛ: Намайг нэхэмжлэлээ цагт нь төлөхөд харилцагчдад туслах тал дээр хэт их санаа тавьдаг гэж зарим хүн хэлдэг. Тиймээс би төлбөрийн үр дүн, харилцагчийн үйлчилгээг тэнцвэртэй байлгахын тулд шаргуу ажилласан. Би маш их зүйл сурсан. Би бүх харилцагчдаа болон тэдний хэрэгцээнд санаа тавьснаар төлбөрөө хурдан авахад нь компанидаа тусалж чадсан. Өнгөрсөн сард би харилцагчдад шилдэг үйлчилгээ үзүүлсэн ажилтнаар шалгарсан.

ӨГҮҮЛЭГЧ: За одоо сүүлчийн нийтлэг асуултыг харцгаая.

ХОСЕ: Сайн байна, Мигуэл. Баярлалаа. Тэгвэл та яагаад манайд ажиллахыг хүсэж байна вэ?

Ярилц:(1) Ярилцлага хийж буй хүн юу мэдэхийг хүсэж байна вэ? (2) Мигуэл хариулахын тулд давуу талуудын тухай тодорхойлолтоо хэрхэн ашиглаж болох вэ? (Баруун гар талд байгаа загварыг хар.)

Давуу талуудын тухай тодорхойлолт

  1. Ур чадвар эсвэл давуу талаа тодорхойл

  2. Тодорхой жишээ ав

  3. Үр дүнг хэл

  4. Хэрэгцээ шаардлагад тохируул

ӨГҮҮЛЭГЧ: Энэ үед ярилцлага хийж буй хүн дараах зүйлийг бодож байна.

ХОСЕ: Бидэнд юу хэрэгтэй байгааг тэр мэдэж байна уу? Энэ нь түүнд хамаатай юу?

ӨГҮҮЛЭГЧ: Ярилцлага хийж буй хүн ийм зүйл сонсохыг хүсэж байгаа учраас Мигуэл өөр нэг давуу талын тухай тодорхойлолтоо ашиглан хариулт өгч болно.

МИГУЭЛ: Ноён Мартинез, Спорт корпорацийн талаар хийсэн судалгаа маань маш их сонирхолтой байсан. Танайх спортын тоног төхөөрөмжийн худалдаанд төвлөрч, энэ тал дээр амжилттай ажилласаар ирсэн юм байна. Та нар шинэ, сайжруулсан бүтээгдэхүүн гаргах гэж байгааг би сонссон. Би өсөж буй амжилттай компанид ажиллахыг хүсэж байна. Би бас биеийн тамир, дасгал хөдөлгөөний талаар бага зэрэг мэднэ. Өнгөрсөн жил би сайн дураараа хөл бөмбөгийн дасгалжуулагч хийсэн бөгөөд багийн гишүүдэд тэсвэр тэвчээртэй байж, гүйцэтгэлээ сайжруулахад нь тусалсан. Би таны юу хийхийг хүсэж байгааг ойлгож байгаа бөгөөд үүнийг хийхэд танд тусалж чадна.

57-р хуудас руу буцаж оч

Нийтлэг асуултуудад хариулах дадлага хий

Дараагийн цугларалтаас өмнө хамтрагчтайгаа болон гэр бүлтэйгээ эсвэл найзтайгаа асуултанд хариулах дадлага хий.

НИЙТЛЭГ АСУУЛТУУД

ЯРИЛЦЛАГА ХИЙЖ БУЙ ХҮНИЙ МЭДЭХИЙГ ХҮСЭж БАЙЖ БОЛОХ ЗҮЙЛ

ХАРИУЛАХ АРГА ХЭРЭГСЛҮҮД

Та өөрийнхөө талаар ярих уу?

Тэр сайн ярьж чадах уу? Тэр энэ ажилд тэнцэх үү?

“Би 30 секундэд”

Таны давуу тал юу вэ?

Түүний туршлага бидний хэрэгцээ шаардлагад тохирох уу?

Давуу талуудын тухай тодорхойлолт

Таны сул тал юу вэ?

Тэр шударга уу? Тэр сайжирсан уу?

Сөрөг зүйлийг эерэг болго

Та яагаад манайд ажиллахыг хүсэж байгаа вэ?

Тэр судалгаа хийсэн үү? Түүнд зорилго бий юу?

Давуу талуудын тухай тодорхойлолт

Хамгийн сүүлд гаргасан том алдааныхаа тухай ярь.

Түүний алдсан шалтгаан нь зөвтгөж болохоор байна уу? Тэр үүнээс юу сурч мэдсэн бэ?

Сөрөг зүйлийг эерэг болго

Та өмнөх даргынхаа талаар ямар бодолтой байдаг вэ?

Тэр удирдагчдаа хүндэлдэг үү?

Давуу талуудын тухай тодорхойлолт

Та хэр зэрэг ачаалал дааж ажиллах чадвартай вэ?

Тэр асуудлуудыг хэр зэрэг шийдэж чадах вэ?

Давуу талуудын тухай тодорхойлолт

Таны саналыг хүлээн аваагүй тохиолдол байсан уу?

Тэр шаргуу зүтгэдэг үү? Тэр эерэг хандлагатай юу?

Сөрөг зүйлийг эерэг болго

Таны ажил мэргэжлийн зорилго юу вэ?

Тэр биднийг амжилтанд хүрэхэд туслах уу? Тэр ажилдаа төвлөрч чаддаг уу?

“Би 30 секундэд”

Та хэр хэмжээний цалин хүсэж байгаа вэ?

Түүний хүлээлт үндэслэлтэй юу?

Асуултанд асуултаар хариул

Танд ямар нэгэн асуулт байна уу?

Тэр санаа тавьдаг уу? Тэр ажил хийх сонирхолтой байгаа юу?

Асуултанд асуултаар хариул

Би хэрэгцээнд минь нийцэж буй ажлын талаар хэрхэн тохиролцоонд хүрэх вэ? (Санал болгосон үйл ажиллагаа)

Унш:Ажил олгогч биднийг ажилд авах шийдвэр гаргах үед бид ажлын нөхцөлөө ярилцах хэрэгтэй болно. Эдгээр нөхцөл нь бидний цалинг болон хэзээ бас хэр удаан ажиллахыг, мөн ажлын байрны нөхцөл байдал юм уу өөр зүйлүүдийг багтаадаг. Үүний зорилго нь нээлттэй, шударга байж, хүн бүр сэтгэл хангалуун байх ёстойд оршино.

Ярилц:Харилцан тохиролцоонд хүрэхэд юу нь хэцүү вэ? Яагаад харилцан тохиролцох шаардлагатай вэ?

Унш:Энэ төрлийн ярилцлаганд бэлтгэхийн тулд таны хийж болох таван алхмыг энд оруулав.

  • Хэрэгцээгээ урьдчилан тодорхойлох

  • Хамгийн чухал болон хүлээн зөвшөөрч болохуйц хамгийн доод нөхцөлүүд юу вэ гэдгийг тодорхойлох

  • Ажил олгогч ямар санал тавьж болохыг мөн тэдэнд юу чухал болохыг олж мэдэх

  • Илчлэлт эрэлхийлж, ажил олгогчид болон бидэнд “ашигтай” байх арга замуудыг бодох

  • Гэр бүлийнхээ гишүүн юм уу найзтайгаа ярилцлага хийх дадлага хийх

Дадлага хий:Ажилтай холбоотой хэрэгцээнийхээ талаар бодохын тулд дараах хүснэгтийг ашигла.

Жишээнүүд саарал өнгөөр бичигдсэн бөгөөд дээр нь бич.

  1. Хэрэгцээ бүрийг өөртөө хамгийн чухлаас эхлэн дараалалд оруул. Хамгийн чухал хэрэгцээг “1” гэж тэмдэглэ.

  2. Хэрэгцээ бүрийн хамгийн доод түвшин юу болохыг шийд.

  3. Эдгээрийг ханьтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Тэднээс хамгийн чухал хэрэгцээгээ бичихийг хүсээд, хамгийн бага түвшингүүдийг хамтдаа тодорхойл. Хоорондоо зөрж байвал хамтдаа зөвшилцөлд хүр.

МИНИЙ ХЭРЭГЦЭЭ (Нэмж бич)

МИНИЙ ЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЗҮЙЛҮҮД (тус бүрийг дугаарла, 1 бол хамгийн чухал нь)

ГЭР БҮЛИЙН ЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЗҮЙЛҮҮД (тус бүрийг дугаарла, 1 бол хамгийн чухал нь)

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БОЛОХУЙЦ ХАМГИЙН ДООД НӨХЦӨЛ (хэрэгцээ бүрийн доод хязгаар)

АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЗҮЙЛҮҮД (тэдний хүсэл/хэрэгцээ хамгийн чухлаасаа эхэлнэ)

Цалин

1

2

сард 3000

Цалингийн хязгаар 2200-3200

Ажлын цаг

5

1

Ням гарагт амарна

Шаардлагатай бол амралтын өдрүүдэд ажиллана

Цэвэр орчин

6

5

Аюултай химийн бодис байхгүй

Ажил хурдасгах химийн бодис

Хамт ажиллагчид

3

6

Шударга

Нягт нямбай, ажилсаг

Боломж

2

4

90 өдрийн дараа албан тушаал дэвших өдөр

Багаар ажилладаг

Эрүүл мэндэд тавих анхаарал

4

3

-----

Ярилц:Та нар энэ дасгалаас юу сурч мэдсэн бэ?

Дадлага хий:Хамт ажиллахыг хүсэж буй ажил олгогчийн талаар бод. Тэд юуг эн тэргүүнд тавьдаг вэ? Тэдэнд юу хамгийн чухал вэ гэдгийг та олж мэдэж чадах уу? Ярилцлаганд орохоосоо өмнө ажил олгогчийнхоо эн тэргүүний хэрэгцээг дээрх хүснэгтэд бич.

Ярилц:Туршлага дээрээ тулгуурлан, та хэрхэн өөрийнхөө хэрэгцээг ажил олгогчийн хүсэлтэй нийцүүлж чадах вэ?

Зөвлөгөө:

Хэрэв санал болгож буй цалин хэт бага байвал чимээгүй байхыг хичээ. Хариулахаасаа өмнө 10 секунд хүлээ. Дуугүй болох үед чинь тантай тохиролцож буй хүн ихэвчлэн илүү өндөр цалин санал болгодог.

Дадлага хий:Гэр бүлийн гишүүнтэйгээ эсвэл найзтайгаа энэ жүжигчилсэн тоглолтыг хий.

  1. Энэ нөхцөл байдлын талаар унш: Эхний ярилцлаган дээрээ Кофи энэ албан тушаалын цалингийн хязгаар нь өдрийн 95-105 гэдгийг мэдэж авчээ. Одоо тэр хоёр дахь ярилцлагандаа орж байна. Ажил олгогч өдрийн 96-г түүнд санал болгов. Наад зах нь боломжит 100 ажил олгогчтой уулзсан. Түүнд тээврийн хэрэгслээр зорчих мөнгө бас хэрэгтэй бөгөөд ням гарагт ажиллахгүй байхаар шийджээ.

  2. Нэг нь ажил олгогч, нөгөөх нь Кофигийн дүрд тогло. Ажил олгогч эхлээд өдрийн 96-г Кофид санал болгоно. Тэр түүнээс сард хоёр ням гарагт ажиллахыг хүсжээ. Кофи хоёр талд ашигтай байдлаар харилцан тохиролцох ёстой.

  3. Дараа нь дүрээ солиод, үүнийг дахин хий.

Ярилц:Энэ ямар байсан бэ? Та асуултанд асуултаар хариулсан уу? Та өөр ашигтай зүйлүүдийн талаар тохиролцох тухай бодсон уу?

Унш:Кофигийн тохиролцоо ямар байж болох нэг жишээг энд харуулав. Энэ хүснэгтэн дээрх мэдээллийг хамт уншицгаая. Хэн ялсан бэ? Тэд ням гарагт ажиллах эсэхийг шийдвэрлэсэн үү?

АНХНЫ САНАЛ

КОМПАНИД ЧУХАЛ

КОФИД ЧУХАЛ

КОФИГИЙН ТОХИРОЛЦОО

ШИНЭЧИЛСЭН САНАЛ

Өдрийн 96-г авах

Компани Кофигийн түвшний туршлагатай хүнийг өдрийн 98-аар цалинжуулж чадна.

Кофид өдрийн 100 хэрэгтэй. 100-аас 3 нь ажил руугаа явах унаанд зарцуулагдана.

Кофи компаниас өдрийн 97-г, дээр нь автобусны зардал болох өдрийн 3-ыг авахыг хүсэв.

Компани Кофид өдрийн 97-г өгч, дээр нь автобусны зардал өгөхөөр тохирчээ. Компани автобусны компанитай гэрээтэй. Тиймээс Кофигийн зардалд өдрийн 1-ийг л төлөх юм.

Ярилц:Хэрэв та тохиролцоонд хүрч чадахгүй бол яах вэ? Хэрэв энэ санал таны хэрэгцээнд нийцэхгүй байвал та үүнээс татгалзах ёстой юу?

Унш:Та харилцан тохиролцох чадвараар дадлага хийснээр, оролцож буй хүн бүрд ашигтай тохиролцоонд хүрч чадна. Та ямар ч тохиролцоонд хүрсэн бай, баталгаажуулсан баримтыг огноотой нь хамт бичгээр авч бай. Энэ нь хүн бүрийг хамгаалах болно!

Ажлын өргөдлийн жишээ

Зураг
application example page 1

Ажлын өргөдөл

Нэр:ОвогПуллагариНэрАмит

Огноо:2013 оны 12-р сарын 6

Хаяг:1234 Эни гудамж, Хайдарабад

Утас:1234567890

Э-мэйл хаяг: Amit1234@emailcompany.com

Албан тушаал:Үйл явцын сургагч

Хүсч буй цалин:70000

Ажиллаж эхлэх хугацаа:2014 оны нэгдүгээр сар

Та энэ компанид ажиллаж байсан уу?

  • Тийм

  • Үгүй Х

Хэрэв тийм бол, хэзээ?

Та өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан уу?

  • Тийм

  • Үгүй Х

Хэрэв тийм бол тайлбарлана уу:

Боловсрол

Ахлах сургууль:Эни дунд сургууль

Хаяг:1234 Эни гудамж, Хайдарабад

Хэнээс:2002

Хэнд:2007

Та сургуулиа төгссөн үү?

  • Тийм Х

  • Үгүй

Диплом:Гэрчилгээ

Дээд сургууль:Эни Техникийн коллеж

Хаяг:4321 Эни гудамж, Гангток

Хэнээс:2011

Хэнд:2013

Та сургуулиа төгссөн үү?

  • Тийм Х

  • Үгүй

Эрдмийн зэрэг:Гэрчилгээ

Эшлэлүүд

Овог нэр:Вивэк Синг

Харилцаа:Багш

Утас:1234567891

Овог нэр:Шрати Патэл

Харилцаа:Дарга

Утас:1234567892

Овог нэр:Кавита Рам

Харилцаа:Хамтран ажиллагч

Утас:1234567893

Зураг
application example page 2

Өмнө хийж байсан ажлууд

Албан тушаалын нэр:Зохицуулагч

Гарааны цалин:40000

Сүүлд авч байсан цалин:45000

Үүрэг хариуцлага:Угсралтын хэсгийн ажиллагчдыг удирдах

Хэнээс:2010

Хэнд:2011

Ажлаас гарсан шалтгаан:Сургуульд дахин сурсан

Компани:Эни компани

Утас:1234567894

Албан тушаал:Ажлын сургагч

Гарааны цалин:30000

Сүүлд авч байсан цалин:32000

Үүрэг хариуцлага:Ажиллагчдыг сургах

Хэнээс:2008

Хэнд:2010

Ажлаас гарсан шалтгаан:Шинэ ажил

Компани:Анодэр компани

Утас:1234567895

Би үнэн зөв бөгөөд бүрэн гүйцэд хариулсан болохоо баталж байна.

Өргөдөл дээр эсвэл ярилцлаганд худал, буруу ташаа мэдээлэл өгсөн бол ажилд орох шаардлага хангасан ч гэсэн ажилд орох боломжоо алдана гэдгийг би ойлгож байна.

Гарын үсэг:Амит Пуллагари

Огноо:2013 оны 12-р сарын 6

Товч намтрын жишээ

Зураг
resume example

Виллям Овусу

Хаяг: 1234 Эни гудамж, Аккра, Гана

Утас: 1234567896

Э-мэйл: owusu1234@emailcompany.com

Хувийн мэдээлэл

Овог нэр

Виллям Овусу

Хүйс

Эрэгтэй

Төрсөн огноо

1980 оны 4-р сарын 16

Төрсөн газар

Гана, Кумаси

Гэр бүлийн байдал

Ганц бие

Боловсрол

2007-2011

Эни Техникийн сургуулийг сертификаттай төгссөн

2000

Эни ахлах сургуулийг төгссөн

Ажлын дадлага туршлага

2004–2006

Бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн

2007-2011

Эни ресторанд багийн удирдагчаар ажилласан

2011–

Эни Лимузин компанид захиалгын ажилтнаар ажиллаж байна

Хамрагдсан сургалт

2009

Хүснэгтэн тооцоолол хийх дамжааг дүүргэсэн

2013

Харилцагчийн үйлчилгээний сургалтыг дүүргэсэн

2012

Жижиг бизнесийн сургалтыг дүүргэсэн

Компьютер дээр ажиллах чадвар

2003

Хүснэгтэн тооцоолол, мэдээллийн сан, интернэт/э-мэйл

Эзэмшсэн хэл

Ашанти тви

Төрөлх хэл

Англи хэл

Сайн

Сонирхол, хобби

Ном унших, спорт тоглоом тоглох, интернэт

Лавлах хүмүүс

1. Сандра Осэй

Утас: 1234567897

2. Эрик Катока

Утас: 1234567898

Тэмдэглэл

Хэвлэх