Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

Зураг
нил ягаан сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би өдөрт наад зах нь 15 шинэ эх сурвалж тодорхойлно (долоо хоногт наад зах нь 75).

 Зорилгоо дугуйл: 75 80 85

Би өдөрт наад зах нь 10 хүнтэй холбоо тогтооно (долоо хоногт наад зах нь 50).

(Эдгээрийн зарим нь таны урьд өмнө холбоо барьсан хүмүүс байх ёстой.)

 Зорилгоо дугуйл: 50 55 60

Би боломжит ажил олгогч ба бусад хүнтэй өдөрт наад зах нь 2 нүүр тулсан уулзалт хийнэ (долоо хоногт наад зах нь 10).

 Зорилгоо дугуйл: 10 12 14

Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Би хамтрагчдаа тайлагнана.

Миний гарын үсэг

Хамтрагчийн гарын үсэг

Би гаргаж буй ахицаа хэрхэн тайлагнах вэ?

Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх зайд “Тийм”, “Үгүй” гэж, эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.

Эх сурвалж: Наад зах нь өдөрт 15, долоо хоногт 75-ыг тодорхойлсон (Тоог бич)

Холбоо тогтоох: Наад зах нь өдөрт 10, долоо хоногт 50 хүнтэй холбоо тогтоосон (Тоог бич)

Нүүр тулсан уулзалт: Наад зах нь өдөрт 2, долоо хоногт 10 хүнтэй уулзсан (Тоог бич)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Унш:Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” дээрх сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. (“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байна уу? 13-р хуудсыг болон хавтасны нүүр хуудасны дотор талыг уншина уу).

Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар илгээнэ үү.

Хэвлэх