Өмнөх хэвлэлт
Зохицуулагчийн үүрэг


Зохицуулагчийн үүрэг

Цугларалт хийх өдөр:

  • Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ, эсвэл утсаар ярь. Тэднийг цугларалт эхлэхээс 10 минутын өмнө ирж, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.

  • Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд.

Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:

  • Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.

  • Энэ амлалтын хүснэгтийг самбар дээр зур.

    Бүлгийн гишүүний нэр

    Наад зах нь 40 хүнтэй холбоо барьсан (Тоог бич)

    Наад зах нь 10 боломжит ажил олгогчтой уулзсан (Тоог бич)

    Би ярилцлага хийх, өргөдөл бөглөх чадваруудаар дадлага хийсэн.(Тийм/Үгүй)

    “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

    Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

    Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

    Глория

    52

    14

    Т

    Т

    Т

    Т

Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:

  • Хүмүүсийг орж ирэхэд дотно хүлээж авч угт.

  • Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, тэднээс самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс.

  • Цаг бүртгэгч томил.

Цугларалт эхлэх үед:

  • Хүмүүсээс гар утас болон бусад хэрэгслээ унтраахыг хүс.

  • Нээлтийн залбирлаар эхэл ( хүсвэл дуулал дуулж болно).

  • Хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсээс гар утсаа унтрааж, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

  • “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 5-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.

Хэвлэх