Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

Зураг
нил ягаан гэрлийн чийдэнгийн шил

Би хэрхэн ажил эрчимтэй хайх вэ?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бид ажил хайхад маань туслах хэдэн чухал арга хэрэгсэлтэй боллоо:

  • “Би 30 секундэд”

  • Давуу талуудын тухай тодорхойлолт

  • Сөрөг зүйлийг эерэг болго

  • Асуултанд асуултаар хариулах

  • Ярилцлагын үеэр асуудаг нийтлэг асуултуудад хариулах

  • Өргөдөл бөглөх

  • Гадаад төрх ба зан харьцаагаа сайжруулах

Энэ цугларалтын үеэр бид ажил хайхаа эрчимжүүлэхийн тулд эдгээр аргыг хэрхэн ашиглахад суралцах болно.

Ярилц:Энэ бүх арга таныг ажил хайхад тусална гэж бодоход танд ямар санагдаж байна вэ?

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би хэрхэн ажил хайхаа эрчимжүүлэх вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Эх сурвалж, танил тал болон нүүр тулсан уулзалтынхаа тоог эрс нэмэгдүүлнэ.

Манай бүлгийн зарим хүн ажил эрчимтэй хайж байж магадгүй. Энэ цугларалт дээр бид бүгд ажил хайхаа эрчимжүүлэх болно.

Өдөр бүр ажил хайх нь

Унш:Одоо бид энэ бүх аргаа ашиглах, мөн ажилд орохоо эрчимжүүлэх цаг боллоо.

Үз:“Рафаэл: 6 өдрийн дотор ажилд оров” (Видео бичлэг байхгүй бол 88-р хуудаснаас “Өдөр бүр ажил хайх нь: Албагийн түүх”-ийг унш.)

Ярилц:Ажил эрчимтэй хайхаа амжилттай болгоход Рафаэлд эсвэл Албад юу тусалсан бэ?

Дадлага хий:Ажил эрчимтэй хайх нь өдөр тутам ажил хайх үр дүнтэй стратеги юм. Зарим газарт энэ арга нь ажил олох хугацааг 200 хоногоос 20 хоног хүртэл багасгаж чадсан! Үүнд өдөрт ойролцоогоор хоёроос дөрвөн цаг зарцуулагдах болно. Энэ нь өдөр тутам хийх гурван үйл ажиллагааг багтаадаг:

  1. 15 шинэ эх сурвалж тодорхойл.

  2. Эдгээр эх сурвалжаас 10 хүнтэй холбоо тогтоо.

  3. Холбоо тогтоосон хүмүүсээс наад зах нь 2 хүнтэй нүүр тулсан уулзалт эсвэл ярилцлага хий.

Үз:“Өдөр тутам ажил хайх нь: Эх сурвалж” (Видео бичлэг байхгүй бол 88-р хуудсыг унш.)

Дадлага хий:Яг одоо дараагийн хуудсан дээр байгаа хүснэгтэн дээр санаанд орсон аль болох олон эх сурвалжаа эхний багананд бичиж эхэл. Эдгээр нь танд тустай мэдээлэл бүхий хүмүүс ба газар, зүйлүүд юм! Зарим жишээг оруулав. 91-р хуудсан дээрх маягтыг ашиглан, дараагийн цугларалтаас өмнө илүү олон маягт бөглө. Эх сурвалж гэсэн жагсаалтан дээрээ үргэлжлүүлэн нэмэхдээ хоосон маягтыг хувилан гарга.

Үз:“Өдөр тутам ажил хайх нь: Эх сурвалж” (Видео бичлэг байхгүй бол 89-р хуудсыг унш.)

Дадлага хий:Одоо дараагийн хуудсан дээр дараагийн цугларалтаас өмнө холбоо тогтоох боломжтой аль болох олон хүний нэрийг жагсаан бич. Санаа зовох хэрэггүй гэдгийг сана. Өдөрт 10 хүнтэй холбоо тогтоох арга замыг хайж ол!

Үз:“Өдөр тутам ажил хайх нь: Уулзалтууд” (Видео бичлэг байхгүй бол 89-р хуудсыг унш.)

Унш:Одоо дараагийн хуудсан дээр дараагийн цугларалтаас өмнө нүүр тулан уулзаж болох аль болох олон хүний нэрийг жагсаан бич. Тэдэнтэй хэзээ, хаана уулзахаа бод. Уулзалт бүр дээр “Би 30 секундэд” танилцуулгаа ашиглахаа битгий мартаарай.

Үз:“Өдөр тутам ажил хайх нь: Бүгдийг хамтад нь ашиглах нь” (Видео бичлэг байхгүй бол 90-р хуудсыг унш.)

Дадлага хий:Одоо дараагийн хуудсан дээрх хүснэгтийг хар. Та нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт юу хийх вэ? Эх сурвалж олж, холбоо тогтоон, өдөр бүр нүүр тулсан уулзалт хийх төлөвлөгөө гарга. Үүнийг хэзээ хийхээ шийдээд, гэр бүлийнхнээсээ эсвэл хамтрагчаасаа тусламж хүс. Их Эзэнээс удирдамж хүсэн залбир.

Эх сурвалж, холбоо тогтоох хүмүүс ба уулзалтуудын маягт

ЭХ СУРВАЛЖ (жагсаалт гарга)

ТАНИЛЫН ХЭЛХЭЭ ХОЛБОО ТОГТООХ (утас, э-мэйл)

УУЛЗАЛТ (нүүр тулсан)

Интернэт сайтууд

Чуулгын эсвэл Халамжийн Нийгэмлэгийн гишүүд

Боломжит ажил олгогчид

Сонинууд

Тантай хамт ажилладаг байсан хүмүүс

Гэрийн багш нар

Ажилд зуучлах үйлчилгээ

Багш нар

Сүмийн гишүүд

Бие даах чадвар хөгжүүлэх төв

Дэлгүүрт тааралдсан хүмүүс

Ажил эрчимтэй хайх бүртгэлийн маягт

Унш:Энд ажил эрчимтэй хайх бүртгэлийн маягтыг харуулав. 92-р хуудсан дээрх хүснэгтэнд эх сурвалж, холбоо тогтоох хүмүүс ба хийсэн уулзалтуудаа бүртгэ. Олон долоо хоног хэрэглэхэд хүрэлцэх тоогоор хуулбар хий.

(Нүднүүдэд хэрээс тавь мөн тэмдэглэл нэм. Нийт өдрийн тоог үзүүл.)

1 ДЭХ ӨДӨР

Эх сурвалж: ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐

Нийт өдрийн тоо  15  

Холбоо тогтоосон: ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐

Нийт өдрийн тоо  10  

Ярилцлага: ☑ ☑ ☐ ☐

Нийт өдрийн тоо  2  

Тэмдэглэл:

Кассчны ажилд хүн авчихсан гэсэн. Тэд зах дээр очоод үз гэж хэлсэн. Тэнд ажилд авч байж магадгүй.

2 ДАХЬ ӨДӨР

Эх сурвалж: ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐

Нийт өдрийн тоо  15  

Холбоо тогтоосон: ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐☐☐

Нийт өдрийн тоо  8  

Ярилцлага: ☑ ☑ ☐ ☐

Нийт өдрийн тоо  2  

Тэмдэглэл:

Хосе өнөөдөр уулзаж чадаагүй. Тэр пүрэв гарагт эргэж ирээрэй гэсэн.

3 ДАХЬ ӨДӨР

Эх сурвалж: ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐

Нийт өдрийн тоо  14  

Холбоо тогтоосон: ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☑ ☐

Нийт өдрийн тоо  10  

Ярилцлага: ☑ ☑ ☑ ☐

Нийт өдрийн тоо  3  

Тэмдэглэл:

Зах дээр Мариагаас авсан ажилд орох өргөдлийг бөглө.

Хэвлэх