Өмнөх хэвлэлт
Эх сурвалжууд


Эх сурвалж

Өдөр бүр ажил хайх нь: Албагийн түүх

Дараах өгүүллийг унших хэн нэгнийг сонго.

Би ажилгүйгээсээ болж цөхрөн, энэ нь намайг хүнд байдалд оруулсан юм. Тэгэхэд Тэнгэрлэг Эцэг минь л надад хэрэгцээгээ шийдвэрлэхэд минь тусалсан. Тэрээр хэн нэгнийг ирүүлж, намайг бие даах чадвар хөгжүүлэх төвөөр айлчлахыг урихад хүргэсэн юм. Тэнд тэд ажил эрчимтэй хайх гэсэн нэртэй ажил хайх хөтөлбөрийг эхлүүлж байв. Энэ бол хэрхэн хурдан ажил олохыг заадаг стратеги. Ямар гайхалтай адислал гээч!

Энэ аргаар дамжуулан би засгийн газрын чухал байгууллагад удаан хугацаагаар ажилд ороход туслах эх сурвалжийг олж билээ. Би харилцаа холбооны хэлтсийг хариуцахаар томилогдсон. Энэ нь миний залбиралд Бурхан хариулснаар боломжтой болсон гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

81-р хуудас руу буцаж оч

Өдөр тутам ажил хайх нь: Эх сурвалж

Дараахыг ээлжилж уншина уу.

Бид судруудаар дамжуулан, “хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм” гэдгийг мэдэж авдаг. Энэ зарлиг нь “Мөн хүмүүс сайныг үйлдэхийн хэрээр тэд яавч шагналаа алдах учиргүй” гэсэн нэгэн амлалтыг дагуулдаг (С ба Г 58:27–28).

Үр дүнтэй ажил хайдаг хүмүүс “хүч тэдэнд буй” бөгөөд тэд “санаа сэтгэлээ бүрэн зориулах” үед Бурхан тэдэнд тусална гэдгийг ойлгодог. Тухайлбал, бид гурван хэсгээс бүрдсэн ажил хайх шалгарсан нэг стратегийг ярилцах болно. Үүнийг ажил эрчимтэй хайх гэж нэрлэдэг.

Нэгдүгээрт, ажил амжилттай хайдаг хүмүүс өдөр бүр 15 шинэ эх сурвалж тодорхойлдог. Хоёрдугаарт, тэд өдөр бүр 10 хүнтэй холбоо барьдаг. Гуравдугаарт, тэд өдөр бүр наад зах нь 2 нүүр тулсан уулзалт эсвэл ярилцлага хийдэг.

Ажил эрчимтэй хайхад эхэндээ маш хэцүү санагдаж болно. Гэхдээ бид хэсэг бүрийг ярилцсанаар энэ нь боломжтой бөгөөд амжилттай гэдгийг та нар харах болно.

Эх сурвалжийг судалж эхэлье. Эх сурвалж гэж юу вэ? Эх сурвалж гэдэг нь хүн, газар, эсвэл ажил хайгчийг боломж руу хөтөлж чадах ямар нэг зүйл юм.

Хүмүүс гэдэгт найзууд ба гэр бүл, Сүмийн гишүүд ба удирдагч, ажил олгогчид эсвэл хамт ажиллагч, сургуулийн багш болон ажил мэргэжлийн зөвлөх, дэлгүүрт буй хүмүүс гээд хэрэгцээтэй ажлын мэдээлэл, эх сурвалжаар таныг хангаж чадах хүмүүс юм.

Газар гэдэгт худалдааны танхим, орон нутгийн ажил эрхлэлтийн албад болон иргэний эсвэл мэргэжлийн холбоонууд орно. Эдгээр нь бүгд таныг хэрэгтэй мэдээллээр хангадаг.

Таны ажил хайх явцыг сайжруулах зүйл нь бизнес ба утасны лавлах, компанийн вэб хуудас, интернэт, худалдааны мэдээ, сэтгүүл, сонин, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг багтаадаг.

Өдөр бүр эдгээрээс наад зах нь 15 зүйлийг жагсаан бич.

82-р хуудас руу буцаж оч

Өдөр тутам ажил хайх нь: Танилууд

Дараахыг ээлжилж уншина уу.

Одоо хэрхэн холбоо тогтоох талаар ярилцъя. Холбоо тогтоох гэдэг нь товч намтраа явуулах эсвэл өргөдөл бөглөх төдий зүйл биш юм. Та тодорхойлсон бүх эх сурвалжаасаа ажил эрхлэлттэй холбоотой 10 хүнийг тодорхойл.

Танилын хэлхээ холбоо гэдэг нь ажилд өргөдөл бөглөх, хэн нэгэнд товч намтраа эсвэл талархлын зурвас илгээх, мөн найз, гэр бүл, Сүмийн гишүүдэд ажил хайж байгаагаа хэлэх эсвэл мессеж, э-мэйл бичих гэх мэт ажил эрхлэлттэй холбоотойгоор таны хүмүүстэй үүсгэсэн харилцаа холбоо юм. Та түүнчлэн өөр бусад сүлжээний танилууд ба боломжит ажил олгогчтой уулзсан байж болно. Хүмүүстэй харилцах өөр өөр боломжуудыг эрж хай, мөн ажил хайж байгаа гэдгээ тэдэнд хэл. Ихэнх хүн таныг таньдаг хүмүүстэйгээ дуртайяа танилцуулах болно. Эдгээр харилцаа холбоо нь ярилцлага руу, ярилцлага нь ажил руу хөтлөх болно!

82-р хуудас руу буцаж оч

Өдөр тутам ажил хайх нь: Уулзалтууд

Дараахыг ээлжилж уншина уу.

Эцэст нь хэлэхэд, үр дүнтэй ажил хайдаг хүмүүс өдөр бүр наад зах нь хоёр хүнтэй нүүр тулж уулзахын үнэ цэнийг ойлгосон байдаг. Энэ нь өдөр бүр таны хийх хамгийн чухал зүйл байж болох юм. Яагаад? Нүүр тулсан уулзалт, ярилцлагууд нь илүү сайн харилцаа, ойлголтыг бий болгодог. Хүмүүс ихэвчлэн биеийн хэлэмж ба нүүрний хувирлаараа “ярьдаг.” Эдгээр үгийн бус харилцааг э-мэйлээр юм уу утсаар илэрхийлэх боломжгүй юм. Биечлэн уулзах үед хүмүүс таныг ямар гайхалтай болохыг харж мөн мэдэрч чадна!

Түүнчлэн нүүр тулсан уулзалтууд нь ажиллаж магадгүй орчноо харах боломжийг танд олгодог. Та хүмүүсийн хэрхэн харилцаж байгааг, хэр нөхөрсөг эсвэл аз жаргалтай байгааг болон тухайн байгууллагын амжилт, ямар хэрэгцээ эсвэл боломжууд байгааг мөн тэдгээр хэрэгцээг та хэрхэн хангаж чадах зэрэг зүйлсийг анзаарч чадна. Ямар ч төрлийн ярилцлага сайхан боломж байдаг!

Нүүр тулсан уулзалт бүрийг боломжит ажил олгогчтой хийх шаардлагагүй. Та мөн найзууд, гэр бүл, мөн найзын найз, нарийн бичиг, багш, зөвлөхүүдтэй, эсвэл таны хийхийг хүсэж буй ажлыг хийдэг хүмүүстэй уулзаж болно. Зүгээр л хүмүүстэй уулз! Тэдэнд “Би 30 секундэд” танилцуулгаа хэлж, мөн төгсгөлийн асуултаа ашиглаад ажлын боломж ба уулзах өөр хүмүүсийг асуу. Үүнийг үргэлжлүүлэн хийж бай. Эрхэмлэдэг зүйлүүдээ ойлгуулж, тусламж, зөвлөгөө хүсэж байгаарай. Агуу зүйлүүд тохиолдох болно!

Үүнийг ажил эрчимтэй хайх гэж нэрлэдэг! Та өдөр бүр 15 эх сурвалжийг тодорхойлж, 10 хүнтэй холбоо тогтоовол нүүр тулсан 2 ярилцлага хийх нь амархан байх болно. Энэ нь ажил хайх явцыг тань хэрхэн хурдасгахыг хараад та гайхах болно. Үүнийг агуу итгэлээр хий, ингэснээр таны төсөөлж ч байгаагүй үүд хаалга нээгдэх болно.

82-р хуудас руу буцаж оч

Өдөр тутам ажил хайх нь: Бүгдийг хамтад нь ашиглах нь

Дараахыг ээлжилж уншина уу.

Ажил эрчимтэй хайхын гурван хэсэг нь салангид үйл ажиллагаанууд биш юм. Та хийж үзээд, эх сурвалж хаа сайгүй байгааг харах болно. Өдөр бүрийг жагсаалтдаа ямар нэгэн зүйл нэмж бичих замаар эхлүүл. Та үүнийг хийснээрээ хүмүүстэй холбоо барих арга замуудыг бодож, мөн холбоо тогтоосноор аяндаа уулзалт руу хөтөлдөг.

Бие даах чадвар хөгжүүлэх энэхүү бүлэг бол эх сурвалж, танил тал, уулзалтуудын гайхалтай эх сурвалж юм. Сүмийн гишүүн, хөршүүд эсвэл хамтран ажиллагчид ч гэсэн үүнтэй адил. Холбоо тогтоох бүрдээ эх сурвалжуудаа нэмж бичиж бай. Нүүр тулсан уулзалт хийх үедээ өөр хүний холбоо барих мэдээллийг асуу. Уулзсан хүн бүртэйгээ ярилцлаганд дахин оролцохыг хүс.

“Би 30 секундэд” танилцуулгаа ашигла. Ажил эрчимтэй хайх нь боломжтой зүйл бөгөөд хийгээд эхлэхэд л сонирхолтой санагдах болно. Тиймээс зүгээр битгий суу. Хүн бүртэй ярилц. Ариун Сүнсний удирдамжийг байнга эрэлхийлж, зохистой амьдар. Сайн тэмдэглэл хөтлөөд, үүнийхээ дагуу үйлд. Таныг үйлдэх үед Их Эзэн замаа олоход тань тусална.

82-р хуудас руу буцаж оч

Эх сурвалж, холбоо тогтоох хүмүүс ба уулзалтуудын маягт

ЭХ СУРВАЛЖ (жагсаалт гарга)

ТАНИЛЫН ХЭЛХЭЭ ХОЛБОО ТОГТООХ (утас, э-мэйл)

УУЛЗАЛТ (нүүр тулсан)

Ажил эрчимтэй хайх бүртгэлийн маягт

Нүднүүдэд хэрээс тавь мөн тэмдэглэл нэм. Нийт өдрийн тоог үзүүл.

1 ДЭХ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

2 ДАХЬ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

3 ДАХЬ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

4 ДЭХ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

5 ДАХЬ ӨДӨР

Эх сурвалж: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Холбоо тогтоосон: ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐ ☐

Нийт өдрийн тоо

Уулзалт: ☐ ☐

Нийт өдрийн тоо

Тэмдэглэл:

Холбоо барих хүмүүсийг бүртгэх маягт
Холбоо барих

Хувь хүн эсвэл байгууллага:

Утас:

Хаяг:

Э-мэйл хаяг:

Намайг танилцуулсан хүн:

Би энэ хүнтэй холбоо тогтоосон

  • Тийм

  • Үгүй

Огноо:

Ярилцсан асуудал:

1.

2.

3.

Дараа хийх зүйлс:

1.

Дуусгасан байх (огноо):

2.

Дуусгасан байх (огноо):

3.

Дуусгасан байх (огноо):

Шинэ хүмүүсийн бүртгэл:

1. Нэр:

Утас:

Факс:

Э-мэйл хаяг:

Хаяг:

2. Нэр:

Утас:

Факс:

Э-мэйл хаяг:

Хаяг:

Тэмдэглэл

Хэвлэх