Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

Зураг
бор сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Амлалтаа нэг нэгээр нь хамтрагчдаа чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Хэрэв би ажилд орж амжаагүй байвал үргэлжлүүлэн ажил эрчимтэй хайх болно.

Би ажилдаа эзэн нь байж, ажлаа сайжруулах болно.

Би өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Би хамтрагчдаа тайлагнана.

Миний гарын үсэг

Хамтрагчийн гарын үсэг

Би гаргаж буй ахицаа хэрхэн тайлагнах вэ?

Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх хүснэгтэд “Тийм” эсвэл “Үгүй” гэж бич.

Ажил эрчимтэй хайсан (Тийм/Үгүй)

Ажлаа сайжруулсан (Тийм/Үгүй)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Унш:Дараагийн цугларалтаар бид илүү бие дааж чадсан эсэхийг мэдэхийн тулд бие даасан байдлын үнэлгээг давтан хийнэ. Бид “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлоо авчрах хэрэгтэй.

Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” дээрх сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. (“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байна уу? 13-р хуудсыг болон хавтасны нүүр хуудасны дотор талыг уншина уу).

Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар илгээнэ үү.

Зохицуулагчийн анхааралд:

Дараагийн цугларалтад “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын таван хувийг илүү авч ир.

Үүнээс хойш хийх цугларалтууд өмнөх цугларалтуудаас зарим талаар өөр байх болно. Дараагийн цугларалт болохоос өмнө материалыг уншиж мөн асуултуудад хариулахад бэлэн бай.

Хэвлэх