Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

Зураг
бор гэрлийн чийдэнгийн шил

Би хэрхэн ажилдаа онцгой сайн байх вэ?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бид сайн ажилд орсныхоо дараа энэ ажлаа хадгалж, онцгой сайн ажиллах хэрэгтэй. Бид чадах хэрээрээ хамгийн сайн ажилтан байх хэрэгтэй.

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би хэрхэн ажилдаа онцгой сайн байж, амжилттай хэвээр байх вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би (1) ажилдаа онцгой сайн байж, (2) чадвараа ажил олгогчдоо нотлон харуулж, (3) ажил мэргэжлийн замналаа төлөвлөнө.

Үз:“Энэ миний асуудал биш” (Видео бичлэг байхгүй бол 108-р хуудсыг унш.)

Ярилц:Иосеф дарга яагаад Глория, Энтони хоёроос өөр өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхийг хүссэн бэ?

Үз:Энэ миний асуудал биш” (Видео бичлэг байхгүй бол 109-р хуудсыг унш.)

Ярилц:Глория, Энтони хоёр хариуцлага хүлээснээрээ ажил олгогчийнхоо хувьд илүү үнэ цэнэтэй болсон. Яагаад?

Унш:Бид ажил хайх үедээ сурч мэдсэн арга хэрэгслүүдээ үргэлжлүүлэн ашиглаж, ажилдаа амжилт гаргах болно:

  1. Хүмүүстэй холбоо тогтоож мөн сүлжээгээ өргөжүүлэх

  2. Бусадтай ойлгомжтой байдлаар харилцаж, гадаад төрх ба харьцаагаа сайн байлгах

  3. Шаргуу ажиллаж, ажил олгогчдоо үнэ цэнээ нотлон харуулах

Би хэрхэн ажилдаа эзэн болж мөн ажил олгогчдоо амжилт гаргахад нь туслах вэ?

Унш:Ажил олгогчид зарим ажилтанг бусдаас илүү үнэлдэг. Үнэ цэнэтэй ажилтнууд компанид үргүй зардал болох бус харин илүү их ашиг авчирч, бүтээмжийг нэмэгдүүлдэг.

Ярилц:Ажил олгогчдоо туслах нь танд хэрхэн тус болох вэ?

Дадлага хий:Та өөрийгөө компанийн эзэн Иосеф гэж төсөөлөөд энэ гурван ажилтны талаар бодоод үз. Та ажилтан бүрд зориулж цалин, тоног төхөөрөмж ба бусад зүйлийн зардал гаргадаг. Ажилтан бүр бүтээгдэхүүн хийж, борлуулан эсвэл харилцагчдад үйлчилж мөнгө олдог.

Бенжамин

Зураг
цэнхэр эрэгтэй

Олдог мөнгө: 50000

Компаниас гарах зардал: 53000

Ашиг/Алдагдал: -3000

Глория

Зураг
ногоон эмэгтэй

Олдог мөнгө: 26000

Компаниас гарах зардал: 25000

Ашиг/Алдагдал: 1000

Анжела

Зураг
улаан эмэгтэй

Олдог мөнгө: 45000

Компаниас гарах зардал: 25000

Ашиг/Алдагдал: 20000

Хажуудаа сууж буй хүнтэй ярилцахын тулд сандлаа ойртуул. Одоо хамтдаа эдгээр асуултанд хариул:

  1. Хэн нь хамгийн үнэ цэнэтэй ажилтан бэ?

  2. Хэн нь хамгийн бага үнэ цэнэтэй вэ?

  3. Хэрэв та хэн нэгэнд урамшуулал болгон 2000-ыг өгөх гэж байсан бол хэнд өгөх байсан бэ?

  4. Танай хамгийн бага үнэ цэнэтэй ажилтан сайжрахгүй бол та түүнийг халах уу?

  5. Хэрэв өөр нэг компани танай хамгийн шилдэг ажилтанг авахыг оролдвол та түүнийг үлдээхийн тулд цалинг нь нэмэх байсан уу?

Хариултуудаа бүлгийн бүх гишүүнтэй ярилц.

Ярилц:Та нар бүлгээрээ хэрхэн илүү үнэ цэнэтэй ажилтан болж чадах талаар ярилц.

Дадлага хий:Хажуудаа сууж буй хүнтэй ярилцахын тулд сандлаа ойртуул. Асуулт бүрийн талаар ярилц мөн санаануудаа бич.

Одоо хийж буй эсвэл хийхийг хүсэж буй ажилдаа та дараах зүйлсийг хэрхэн хийж чадах вэ?

  1. Бизнестээ шинэ харилцагчдыг нэмэх

  2. Одоогийн харилцагчдыг илүү сэтгэл ханамжтай мөн үнэнч болгох

  3. Одоогийн харилцагчдаар илүү худалдан авалт хийлгэх

  4. Бүтээгдэхүүний үнэ цэнэ ба үнийг нэмэгдүүлэх

  5. Төлбөрөө илүү хурдан хийхэд эсвэл урьдчилж төлөхөд нь харилцагчдад туслах

  6. Өөр арга замаар орлогоо нэмэгдүүлэхэд нь компанид туслах

Би хэрхэн ажилдаа эзэн болж, ажил олгогчдоо зардлаа бууруулахад нь тусалж чадах вэ?

Унш:Бид үнэ цэнэтэй ажилтнуудын хувьд, зардал бууруулах арга замуудыг олох болно.

Ярилц:Зардал бууруулахад та хэрхэн тусалж чадах вэ?

Унш:Хоёр дахь видео бичлэг дээр тоног төхөөрөмжийг засвар үйлчилгээ хийлгэх хуваарьт оруулах сайхан санаа Энтонид төржээ. Тэр ажил олгогчдоо мөнгө хэмнэхэд нь туслах талаар суралцаж байлаа. Энэ хүснэгт ялгааг харуулдаг. Энтонигийн санаа таван жилийн хугацаанд 14500-г хэмнэхэд ажил олгогчид туслах болно. Энэ бол маш их хэмжээний мөнгө. Энтони үүнийг даргадаа үзүүлэх үед ажил олгогч Энтонигийн үнэ цэнийг сайн ойлгох болно.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙГЭЭГҮЙ ҮЕД ГАРАХ ЗАРДАЛ

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙСНЭЭР ГАРАХ ЗАРДАЛ

Засах

Солих

Засвар үйлчилгээ

Засах

Солих

Эхний жил

2000

100

0

0

2 дахь жил

2000

100

500

0

3 дахь жил

10000

100

0

0

4 дэх жил

100

500

0

5 дахь жил

2000

100

0

0

Нийт зардал

16000

1500

Дадлага хий:Хажуудаа сууж буй хүнтэй ярилцахын тулд сандлаа ойртуул. Ээлжлэн хий. Та хэдэн хариулт олж чадахаа үзнэ үү.

  1. Нэг нэгэндээ одоо хийж буй эсвэл хийхийг хүсэж буй ажлаа дүрслэн хэл.

  2. Нэг нэгнийхээ ажил дээр дараах зүйлүүдийг хийх бүх санааг бодож ол:

    • Цаг хэмнэ

    • Үйл явцыг сайжруул

    • Төхөөрөмж эсвэл бүтээгдэхүүнийг илүү сайн арчилж торд

    • Алдааг багасга

  3. Санаануудаа бичиж аваад, дараагийн цугларалтаас өмнө эдгээрийг ажил дээрээ хэрэгжүүлэхийг хичээ. Хэрэв та ажилд орж амжаагүй бол ажилд орсныхоо дараа санаануудаа хэрэгжүүлэх арга замыг бодож үз.

Би хэрхэн ажил мэргэжлийнхээ төлөө хариуцлага хүлээх вэ?

Унш:Баруун гар талд байгаа судрыг хамтдаа унш.

Ярилц:Таны одоо хийж буй ажил (эсвэл хийхийг хүсэж буй ажил) бие даах чадвартай болоход тань туслах уу? Их Эзэн та нарт илүү сайн ажил олоход бэлтгэхэд тусална гэдэгт та итгэдэг үү? Тэр үүнийг хэрхэн хийх вэ?

Үз:“Тэр орд харш барьж байна” (Видео бичлэг байхгүй бол 110-р хуудсыг унш.)

Ярилц:Та нар энэ видео бичлэгээс юу сурсан бэ? Та нар юу мэдэрсэн бэ?

Дадлага хий:Бүлгийн өөр нэг хүнтэй ярилцахын тулд сандлаа ойртуул.

  1. Одоо хийж буй эсвэл хийхийг хүсэж буй ажлаа дүрслэн хэл.

  2. Хоёроос дөрвөн жилийн дараа ямар ажилтай байхыг хүсэж байгаагаа дүрсэл. Энэ нь нэг ажил уу эсвэл өөр үү?

  3. Ариун сүм рүү явах, номлолд үйлчлэх эсвэл бусдад туслах хангалттай мөнгөтэй байвал ямар байх талаар ярилц.

  4. Ярилцсан зүйлүүдээ эдгээр хүснэгтэд бич.

ТАНЫ ОДОО БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДАЛ

ТАНЫ ЗОРИЛГО

САНАЛ БОЛГОСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА: АМЖИЛТ ГАРГАХАД ТУСЛАХ ЗӨВЛӨГЧ ХЭРХЭН ОЛОХ ВЭ

(ҮҮНИЙГ ЦУГЛАРАЛТЫН ҮЕЭР ХИЙХГҮЙ.)

Хэрэв та нар хүсвэл энэ үйл ажиллагааг дараагийн цугларалтаас өмнө хийж болно:

Зөвлөгч нь ажлын талбар дахь бичигдээгүй дүрмийг болон юу хүсэн хүлээж байдгийг мэдэхэд танд тусалж чадна. 111-р хуудсыг судал.

Намайг зорилгодоо хүрэхэд туслах ямар арга хэрэгсэл хэрэгтэй вэ?

Унш:Бид зорилгуудынхаа талаар ойлголттой боллоо. Зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Баруун гар талд байгаа судрыг уншицгаая.

Ярилц:Христ та нарыг материаллаг зүйлийн хувьд адислах чадвартай юу? Энэ нь ажил олоход та нарт туслах, ажилдаа үлдэх, ажилдаа амжилт гаргах зэргийг багтаадаг уу?

Унш:Их Эзэн ажлаар маань дамжуулан бидэнд туршлага өгч, ур чадвар ба мэдлэгтэй болоход тусална. Тэр түүнчлэн суралцах ба бэлтгэхээр дамжуулан мэдлэг олж авахыг биднээс хүсэн хүлээдэг. Тодорхой эрдмийн зэрэгтэй эсвэл гэрчилгээтэй хүмүүс олон ажил хийх боломжтой байдаг. Боловсрол нь ажилдаа амжилт гаргах мөн ажил олгогчдодоо илүү үнэ цэнэтэй болох боломжийг бидэнд олгодог.

Дадлага хий:Ирээдүйд хийхийг хүсэж буй ажилдаа хэрэгтэй ур чадвар, мэдлэгийг жагсааж бич. Эдгээрийг олж авах арга замуудыг жагсааж бич. Зорилгодоо хүрэхийн тулд таны хийх дараа дараагийн алхам юу вэ? (Жишээ үзүүлэв.)

ТАНЫ ХҮСЭЖ БУЙ АЛБАН ТУШААЛ

ТАНД ХЭРЭГТЭЙ УР ЧАДВАР БА МЭДЛЭГ

УР ЧАДВАР БА МЭДЛЭГ ОЛЖ АВАХ АРГА ЗАМ

ДАРААГИЙН АЛХАМ

Барилгын менежер

Инженерийн ур чадвар

Төлөвлөх ур чадвар

Асуудлыг шийдвэрлэх ур чадвар

Харилцааны ур чадвар

Мэргэжлийн эсвэл техникийн сургуулийн курсууд эсвэл коллежийн инженерийн эрдмийн зэрэг

Дараагийн алхмаа төлөвлөхийн тулд “Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь” бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт нэгдэх

Хэвлэх