Өмнөх хэвлэлт
Эх сурвалжууд


Эх сурвалж

Энэ миний асуудал биш

Дүрээ сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

ИОСЕФ (ДАРГА): Глория, чи гурван цаг хоцорлоо.

ГЛОРИЯ: “Уучлаарай, Иосеф. Би бага зэрэг унтах хэрэгтэй байсан юм. Өнгөрсөн шөнө хүү минь өвчтэй байсан болохоор бараг унтаж чадаагүй.

ИОСЕФ: Энэ миний асуудал биш.

ГЛОРИЯ: Тэгээд бас сэрүүлэг маань өнөө өглөө дуугарсангүй.

ИОСЕФ: Миний асуудал биш.

ГЛОРИЯ: Би гарах гэсээр байгаад эхний автобуснаас хоцорчихсон.

ИОСЕФ: Энэ чинь бас л миний асуудал биш.

ГЛОРИЯ: Би автобусны буудал дээр ирээд, зардлын мөнгөгүйгээ мэдсэн.

ИОСЕФ: Миний асуудал биш шүү дээ.

ГЛОРИЯ: Би гэртээ буцаж очоод мөнгө авах хэрэгтэй байсан учраас дараагийн автобуснаас ч бас хоцорсон.

ЭНТОНИ: Яриаг чинь тасалдуулсанд уучлаарай. Төхөөрөмж эвдэрчихээд, шингэн зүйл гоожоод байна.

ИОСЕФ: Ямар төхөөрөмж вэ?

ЭНТОНИ: Ямар нэртэйг нь би мэдэхгүй байна. Тавиуруудын хажууд, буланд байгаа нь. Томас өнөөдөр ирсэнгүй. Тэр ер нь төхөөрөмжийг ажиллуулдаг.

ИОСЕФ: Энэ миний асуудал биш.

ЭНТОНИ: Би төхөөрөмжийг ашиглаж эхэлтэл гацчихлаа.

ИОСЕФ: Ямар хэцүү юм бэ. Энэ чинь миний асуудал биш.

ЭНТОНИ: Төхөөрөмжний гарын авлага гэж байгаа байх. Гэхдээ би хаана байгааг нь мэдэхгүй байна.

ИОСЕФ: Одоо болно. Та хоёр одоо яриагаа боль! Энтони, Глория,та нар асуудлуудаа өөрсдөө шийдвэрлэ!

98-р хуудас руу буцаж оч

Энэ бол надад хамаатай асуудал.

Дүрээ сонгоод, дараах үйл явдлыг жүжигчлэн үзүүл.

ИОСЕФ: Энтони, чи Томас руу залгаад, хэзээ эргэж ирэхийг нь асуух уу? Бидэнд төхөөрөмжний шингэн хэрэгтэй байна.

ЭНТОНИ: Бидэнд шингэн хэрэг болно гэдгийг би мэдсэн. Би өөрөө шингэн худалдаж аваад дүүргэчихлээ.

ИОСЕФ: Юу? Чи Томасыг хүлээгээгүй юм уу? Би чамаар тэр төхөөрөмжийг дахин эвдүүлмээргүй л байна шүү.

ЭНТОНИ: Би одоо төхөөрөмжийг сайн мэддэг болсон. Би гарын авлагыг олж, гэртээ судлаад, эргэж ирэн төхөөрөмжийг зассан. Одоо Томас гадуур харилцагчтай уулзаж байх хооронд би асуудлыг шийдэж чаддаг болсон.

ИОСЕФ: Сайн байна.

ЭНТОНИ: Би бас нэг зүйл хийсэн. Би гарч болзошгүй асуудлаас сэргийлэхийн тулд төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийх хуваарь гаргасан.

ИОСЕФ: Баярлалаа, Энтони. Энэ асуудлыг ингэж шийдвэрлэсэнд чинь талархаж байна.

ЭНТОНИ: Зүгээр дээ. Энэ надад хамаатай асуудал.

ИОСЕФ: [Дотроо бодов] Хөөх, Энтони сайн байна шүү. Тэр өнөөдөр өөрийгөө харуулж чадлаа.

ИОСЕФ: Хөөе, Глория. Чи ажилдаа яаж ирсэн бэ? Анжела утасдаад, автобусны жолооч нар жагсаал хийж байгаа учраас ажилдаа ирж чадахгүй гэж хэлсэн. Би Бенжамин та хоёрыг бас ирэхгүй байх гэж бодож байлаа.

ГЛОРИЯ: Би автобусны жолооч нар жагсаал хийнэ гэдгийг мэдэж байсан болохоор хэд хоногийн өмнө Бенжаминтай яриад, жагсаал болбол түүний машинаар ирнэ гээд тохирсон байсан.

ИОСЕФ: Үүнийг урьдчилж бодсон чинь сайн байна.

ГЛОРИЯ: Би бас шатахуун түгээх станцууд ачаалал ихтэй болно гэж бодоод Бенжаминд мөнгө өгөөд, жагсаал хийх шийдвэр гарахаас өмнө түлшний саваа дүүргэж авахыг хүссэн юм.

ИОСЕФ: Чамд хангалттай мөнгө байсан юм уу?

ГЛОРИЯ: Тийм ээ, би автобусанд зарцуулах мөнгөө хадгалж байсан болохоор шатахуун авахад зарцуулсан. Бенжамин бид хоёр Анжелаг замаараа аваад ирсэн.

ИОСЕФ: Глория, эдгээр зүйлийг урьдчилж бодсонд чинь баярлалаа. Өнөөдөр та гурвуулаа үйлчлүүлэгчдэд маш их хэрэгтэй байна.

ГЛОРИЯ: Зүгээр дээ, Иосеф. Энэ бол надад хамаатай асуудал.

ИОСЕФ: [Дотроо бодов] Би түүнийг халах гэж байсан бил үү? Өнөөдөр тэрээр гурван ажилтны хийх зүйлийг хийлээ.

98-р хуудас руу буцаж оч

Тэр орд харш барьж байна

Дараах үйл явдлыг унших хэн нэгнийг сонго.

“Өөрийгөө амьд байшин гэж төсөөл. Бурхан энэ байшинг дахин барихаар иржээ. Эхлээд та Түүний юу хийж байгааг ойлгоно. Тэр ус зайлуулагчийг янзалж, дээврийг битүүлэн, ус алдалтыг зогсооно. Энэ засварууд хийгдэх ёстой байсан гэдгийг та мэдэж байгаа болохоор огтхон ч гайхахгүй. Гэвч Тэр удалгүй байшинг нүдэж эхлэхэд энэ нь аймшигтай өвдөх ба учир нь ойлгогдохгүй байлаа. Тэр юу хийх гэж байгаа юм бол? Хариулт нь гэвэл, Тэр таны бодож байснаас нэлээд өөр байшин барьж байгаа юм. Шинэ жигүүр, нэмэлт давхар, өндөр цамхаг болон цэцэрлэг байгуулж байна. Та өөрийгөө ердийн л нэг жижигхэн байшин болно гэж бодож байсан боловч Тэр орд харш барьж байна” (С. Льюис, Mere Christianity [1960], 160).

103-р хуудас руу буцаж оч

Намайг амжилтанд хүрэхэд туслах зөвлөгчийг би хэрхэн олох вэ? (Санал болгосон үйл ажиллагаа)

Унш:Үнэ цэнэтэй ажилтан нь ажил олгогчийн дүрмийг болон түүний хүсэн хүлээж буй зүйлийг мэддэг. Гэсэн хэдий ч тэдгээр хүлээлтийг тайлбарласан “компанийн гарын авлага” байдаггүй. Байгууллага бүр өөр байдаг.

Дадлага хий:Ямар нэг байгууллагын бичигдээгүй дүрэм, тэдний хүсэн хүлээдэг зүйлийг хэрхэн олж мэдэх талаар бодож үз. Та түүнчлэн гэр бүлийн гишүүд, найзууд эсвэл бүлгийн гишүүдийн санаа бодлыг асууж болно.

Унш:Зарим хүлээлт ойлгомжтой байдаг. Заримыг нь ажигласнаар мэдэж болдог. Гэвч бусдыг нь мэдэхийн тулд та нарт зөвлөгч хэрэгтэй. Зөвлөгч гэдэг нь компанийн шаардлага, дүрмийг мэддэг, суралцахад тань туслахад бэлэн, итгэж болох хүн юм.

Дадлага хий:Дараагийн цугларалт болохоос өмнө ажил дээрээсээ нэг зөвлөгчийг сонгож аваад, түүнээс компанийн дүрэм, тэдний хүсэн хүлээдэг зүйлийг ойлгоход туслахыг хүс.

Эсвэл ирээдүйд ямархуу зөвлөгчтэй болохыг хүсэж байгаагаа дүрслэн хэл.

Тэмдэглэл

Хэвлэх