Өмнөх хэвлэлт
Танилцуулга


Танилцуулга

Энэ бүлэг надад ажил олоход туслах уу?

Ажил олох нь амар хялбар зүйл биш боловч, бие даах чадвар хөгжүүлэх энэхүү бүлэг нь танд ажил олж мөн ажилдаа амжилт гаргах хамгийн шилдэг арга замын талаар суралцахад тань туслах болно. Та бүлгийн цугларалтаар тодорхой үйлдлүүд хийхээр амлаж, бүлгийнхэн тантай санал бодлоо хуваалцан, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Энэ бүлгийн зорилго бол таныг зөвхөн бизнес хийхэд туслах төдийгүй, бас Их Эзэнд илүү дуулгавартай байх, илүү их итгэлээр үйлдэхэд мөн бидний сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даах талаарх Түүний амласан адислалуудыг хүлээн авахад туслах явдал юм.

Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг гэж юу вэ?

Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг нь Сүмийн ихэнх анги, хичээл, сургалтаас өөр юм. Бүлэгт багш, удирдагч, дадлагажуулагч багш гэж байхгүй. Бүлгийн гишүүд хамтдаа суралцаж, нэг нэгнээ урамшуулан дэмждэг. Бид нэг нэгнийхээ өмнө өгсөн амлалтаа хэр биелүүлсэнд хариуцлага тооцож, асуудал гарвал хамтдаа авч хэлэлцэнэ.

Бүлгийн гишүүд юу хийдэг вэ?

Цугларалтад бүлгийн гишүүд үйлдэл хийх амлалт өгнө. Бид зөвхөн суралцаад зогсохгүй, биднийг бие даахад туслах зүйлсийг хийж гүйцэтгэх болно. Бид амлалт өгч, нэг нэгэндээ уг амлалтаа биелүүлэхэд нь тусалж, хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнана. Бүлгийн үйл ажиллагаа зөвлөл маягаар явагддаг учраас цугларалтдаа тогтмол, хоцролгүй оролцож байх нь чухал юм. Энэ дасгалын ном, Миний бие даах чадвартай болох арга зам болон Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил товхимлуудыг авчирсан байх ёстой. Бүлгийн цугларалт бүр ойролцоогоор хоёр цаг үргэлжилнэ. Өгсөн амлалтынхаа дагуу үйлдэхэд өдөрт нэгээс хоёр цаг шаардагдана.

Зохицуулагч юу хийдэг вэ?

Зохицуулагч нь боловсрол олгоход, эсвэл зааж сургахад мэргэшсэн хүн биш юм. Тэд бүлгийг удирддаггүй буюу бүлэгт заадаггүй. Тэд зөвхөн материалыг яг бичигдсэний дагуу дагаж мөрдөхөд бүлгийнхэнд тусална. Ихэвчлэн бие даах чадварыг хөгжүүлэх мэргэжилтэн бүлгийн цугларалтыг зохицуулдаг ч, хэдэн долоо хоног өнгөрсний дараа, шаардлага гарвал бүлгийн гишүүдээс хэн нэгнийг зохицуулагчаар томилж болно. Нэмэлт мэдээллийг Удирдагчдын удирдамж болон srs.lds.org вэбсайт дээр байршуулсан дагалдах видео бичлэгүүдээс үзнэ үү.

Семинарын гэрчилгээ

Цугларалтдаа ирж, амлалт үүргээ биелүүлсэн бүлгийн гишүүд ХҮГ Бизнесийн Коллежоос бие даах чадварыг хөгжүүлэх ангийг дүүргэж, төгссөн гэрчилгээ авах шаардлагыг хангана. Тавигдах шаардлагыг “Миний суурь: зарчим, ур чадвар,дадал хэвшил” товхимлын 29-р хуудаснаас үзнэ үү.

Хэвлэх