Суралцахуйгаа үнэлэх 3
Матай 8–13; Марк 2–5; Лук 7–9; 11; 13
Энэ хичээл нь энэ жил Шинэ Гэрээг судлах явцдаа олж авсан мэдлэг, хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд тань туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Саяхны өсөлт хөгжлийнхөө талаар бодож үзэх
Семинарын зорилгуудын нэг нь Есүс Христэд ирж, Түүний шавь болоход туслах явдал юм. Саяхны сүнслэг өсөлт хөгжлийнхөө талаар бодоход ганц хором зарцуул. Дараах асуултууд танд тусална. Эдгээр асуултын хариултуудыг судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.
-
Таныг Есүс Христэд ойртуулсан ямар өөрчлөлтийг та саяхан өөрийнхөө амьдралд гаргасан бэ?
-
Аврагчийн талаар танд онцгой утга учиртай санагдсан юуг та саяхан сурч мэдсэн бэ?
-
Та Есүс Христтэй ямар ямар арга замаар илүү адил болж байгаа вэ?
Судруудыг ойлгох чадвараа үнэлэх
Энэ жил шашны семинараар та судруудыг илүү сайн ойлгоход туслах төрөл бүрийн чадварыг олж эзэмшсэн. Хэцүү үгсийг тодорхойлох зэрэг эдгээр чадварын зарим нь танд сударт ашигласан хэлийг илүү сайн ойлгоход тусалсан байх ёстой. Сургаалт зүйрлэлүүдэд ашигласан бэлгэдлүүдийг ойлгох зорилго бүхий дөрвөн алхамт загвар зэрэг бусад чадвар нь танд судрууд дээрх захиаснуудыг илүү сайн ойлгоход тусалсан байж магадгүй.
-
0-5 хүртэлх үзүүлэлтийг ашиглан, судруудыг илүү сайн ойлгоход танд дараах суралцах ур чадварууд хэр зэрэг тусалсан болохыг тодорхойл.
0. Би энэ ур чадварыг ашиглаагүй.
1. Огтхон ч тус болоогүй
2. Бага зэрэг
3. Тодорхой хэмжээнд
4. Нэлээд их
5. Бүрэн төгс
______ Зарчмуудыг тодорхойлох
______ Бэлгэдэл, зүйрлэлүүдийг ойлгох (жишээлбэл, Аврагчийн сургаалт зүйрлэл дээрх)
______ Тааглах (Gospel Library дээр), тэмдэглэх, доогуур зурах болон бусад
______ Суралцангаа бодол санаа, сэтгэгдлээ бичиж тэмдэглэх
______ Холбох (Gospel Library дээр) эсвэл харьцуулсан эшлэлүүдийг ашиглах
______ Хэд хэдэн өнцгөөс судлах (жишээлбэл, нэг ижил түүхийг хэд хэдэн өөр харах өнцгөөс судлах)
______ Судруудыг төсөөлөн бодох
-
Та оролдож үзсэн ямар ур чадвараа энэ жагсаалт дээр нэмэх вэ?
-
Судраас суралцах ур чадваруудыг хэрэгжүүлэх нь танд Есүс Христийн талаар илүү сайн мэдэж авч, сургаалуудыг нь ойлгоход хэрхэн тусалсан бэ?
Аврагчийн Сүм дэх бошиглогч, төлөөлөгчдийн нэн чухал үүргийг тайлбарлах
Та Өөрийн Сүмийг байгуулах ажлын нэг хэсэг болгож арван хоёр төлөөлөгчөө дуудаж буй Аврагчийн тухай саяхан мэдэж авсан ( Матай 10 -ыг үзнэ үү).
Сүмийн талаар судалж, Аврагчийн Сүм дэх бошиглогч, төлөөлөгчдийн үүргийн тухай илүү ихийг мэдэхийг хүсэж буй найз танд байгаагаар төсөөл. Найз тань танаас дараах зүйлсийг асууж байна гэж бод. Найздаа өгөх хариултыг бэлд. Хариултдаа Матай 10 дээрх үнэнүүдийг багтаах нь тус болно.
-
Яагаад Аврагч төлөөлөгчдийг дууддаг вэ?
-
Яагаад бидэнд өнөөдөр амьд төлөөлөгчид хэрэгтэй вэ?
Нүглээ наманчлахын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлэхээ үнэлэх
Та энэ бүдүүвч зургийг өмнөх хичээлээр олж харсан байж магадгүй. Энэ бүдүүвч зурган дээр өөрийгөө хаана нь байршуулахаа эргэцүүлэхэд нэг хором зарцуул. Их Эзэнд хэр ойрхон гэж мэдэрч буй талаараа болон аль чиглэл рүү явж буй талаараа бод.
Та Шинэ Гэрээг судлах явцдаа Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, гэм нүглээ наманчлах замаар Түүнд илүү ойртох урам зоригийг мэдэрсэн байх ёстой. Зарим үед нүглээ наманчлах нь таагүй үр дагаварт хүргэж болзошгүй санагдаж болох ч Есүс Христэд итгэж, чин сэтгэлээсээ наманчлах нь бидэнд тэдгээр айдсыг даван туулахад туслах болно.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд биднийг гэм нүглээ наманчлах үедээ Аврагчаас хүлээн авдаг адислалуудаа дүрслэн харуулсан туршлагыг хуваалцжээ. ChurchofJesusChrist.org дээрх “Наманчлал: Баяр хөөртэй сонголт” (4:36) видео бичлэгийг үзэх талаар бодож үз. Үзэнгээ наманчлалаар дамжуулан олж авсан адислалынхаа тухай бод.
Хэрэв та Лук 7:36–50 дээрх хичээлд оролцсон бол танаас нүглээ наманчлах замаар Аврагчийг хайрлах хайраа гүнзгийрүүлэх төлөвлөгөө гаргахыг хүссэн болохыг санаж байх ёстой. Тухайн хичээл дээр танаас судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахыг хүссэн.
-
Аврагчид илүү ойртохын тулд таны хийхээ болих ёстой нэг зүйл юу вэ? Хэрхэн хийхээ болих вэ?
-
Аврагчид илүү ойртохын тулд таны хийж эхлэх ёстой нэг зүйл юу вэ? Хэрхэн хийж эхлэх вэ?
Боломжтой бол энэ хоёр асуултад хэрхэн хариулснаа шалгах үүднээс судлах тэмдэглэл дээрээ бичсэн зүйлээ эргэн хар. Тавьсан зорилгынхоо хүрээнд гаргасан ахиц дэвшлээ бод. Дараах асуултууд танд туслах болно.
-
Та өөрчлөгдөж, Есүс Христэд илүү ойртохын тулд ямар ахиц дэвшил гаргаж эсвэл ямар саад бэрхшээлтэй тулгарсан бэ?
-
Их Эзэн танд хэрхэн тусалсан бэ?
-
Одоогийн ахиц дэвшил дээрээ тулгуурлан, таны дараагийн алхам юу байх ёстой гэж та бодож байна вэ?
-
Наманчлалын талаар танд ямар асуултууд байдаг вэ?
-
Наманчлахыг сонгох нь танд сүнслэг байдлаар өсөж хөгжиж, баяр хөөр хүлээн авахад хэрхэн тусалсан бэ?
-
Та наманчилж эсвэл өөрчлөгдөхөөр чармайх явцдаа Аврагчийн хайрыг хэрхэн мэдэрсэн бэ?