Семинар
Суралцахуйгаа үнэлэх 7


Суралцахуйгаа үнэлэх 7

Үйлс 1–28

Зураг
Young women enjoying themselves in Ghana.

Энэ хичээл нь Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, суралцах үйл явц, өсөлт хөгжлөө үнэлэхэд тань туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христэд хөрвөгдсөн хүмүүсийн жишээг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээл нь тавьсан зорилго, Шинэ Гэрээний сургаалуудыг тайлбарлах чадвар эсвэл сайн мэдээний дагуу амьдрах хандлага, хүсэл, чадвараа хэрхэн өөрчлөгдөж буйг үнэлэхэд суралцагчдад туслах зорилготой. Уг хичээлээр Үйлс 1–28-ыг судлах нь дараах үйл ажиллагаанууд дээр байгаагаас өөр бусад үнэнийг тодотгож өгсөн байж болно. Хэрэв тийм бол тэдгээр үнэнийг багтаахын тулд уг үйл ажиллагаануудыг тохируулан өөрчилж болно.

Нэмэлт үнэлгээний сэдвүүдийг “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт байрлуулсан.

Хүмүүс өөрчлөгдөх боломжтой юу?

Найз тань танд өөрт нь өөрчлөхийг хүсдэг зүйл байгаа боловч түүнийгээ өөрчилж чадна гэж бодохгүй байна гэж хэлсэн гэж төсөөл.

  • Та юу гэж хариулах байсан бэ?

  • Та Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөх боломжтой гэдгийг мэдэж авах нь амьдралд тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Суралцагчдад хичээлийн бэлтгэлийнх нь талаар сануул.

Хүмүүс Христ рүү очиж, Түүний шавь болсноор хэрхэн илүү сайн болж өөрчлөгдөх боломжтой болохыг харуулсан Үйлс ном дээрх түүхүүдийн талаар тунгаан бод.

Шаардлагатай бол дараах жишээнүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдийг авч үзэхийг бодож үз.

  1. Сүмд нэгдсэн хүмүүс: Үйлс 2:14, 36–47

  2. Этиопын тайган: Үйлс 8:26–40

  3. Саул (сүүлд Паул болсон): Үйлс 9:1–22

  4. Корнел: Үйлс 10:1–8, 24–25, 44–48

  5. Паул, Силас хоёрыг манаж байсан хуяг: Үйлс 16:25–36

Эдгээр жишээний нэгийг эсвэл Үйлс номын өөр нэг жишээг ашиглаад, өөрчлөгдөж чадна гэдэгтээ итгэхгүй байгаа найздаа өгөх хариултаа бэлд. Дараах зүйлсийг оруулна уу. Үүнд:

  • Аврагчийн тусламжтайгаар өөрчлөгдөж буй хүн эсвэл хүмүүсийн нотолгоо

  • Аврагч болон Түүний илгээсэн үйлчлэгчид хөрвөлтөд хэрхэн тусалсан

  • Тухайн хүн эсвэл хүмүүс Их Эзэнд болон Түүний үйлчлэгчдэд итгэхийн тулд юу хийсэн гэх мэт.

Суралцагчдыг хариултаа хос хосоороо эсвэл жижиг бүлгээр хуваалцахад нь сонс. Хэрэв тэдэнд Есүс Христэд хөрвөгдөх талаар нэмэлт зааварчилгаа өгөх хэрэгтэй бол хамтдаа Үйлс 9:3–20 -ийн хэсгээс уншаад, суралцагчдыг хүмүүс хэрхэн Аврагчийн тусламжтайгаар өөрчлөгдөж болохыг ойлгоход тэдэнд тусалсан мэдээллийг хайж олоход урих талаар бодож үз.

Есүс Христэд хөрвөгдсөн түүхээ тунгаан бод. Үйлс номыг судлах явцад өөрчлөх эсвэл сайжруулах талаар мэдэрсэн Их Эзэний урилгын тухай бодоорой. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ бичиж байх үед дараах асуултуудыг харуул.

  • Та Есүс Христийн талаар, тухайлбал Түүнийг илүү бүрэн дүүрэн хайрлаж, дагах сэдэл төрүүлдэг ямар зүйлийг мэдэх вэ?

  • Сүүлийн хэдэн сарын турш та Ариун Сүнснээс ямар өөрчлөлтийг хий гэсэн мэдрэмж хүлээн авсан бэ? Та үүнд хэрхэн хариулсан бэ?

  • Тэнгэрлэг Эцэг хичээл зүтгэлийг тань хэрхэн адисалсан бэ? Та томоохон өөрчлөлт авчирсан ямар зүйл хийсэн бэ?

  • Хэрэв тэгсэн бол, өөрчлөгдөж, сайжрах урилгыг хүлээн авахад юу танд хамгийн их хүндрэл учруулсан бэ? Та Тэнгэрлэг Эцэгээс хэрхэн нэмэлт тусламж эрэлхийлж болох вэ?

Энэ хичээлийг судлахдаа Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг өдөөлт авахыг эрэлхийл. Тэр таныг өөрчлөгдөж, Өөрт нь илүү хөрвөгдөхийн тулд юуг хийгээсэй гэж хүсэж байгааг тодорхойлохыг хичээ.Есүс Христэд хэрхэн ойртох талаар тунгаан бодохдоо дараах үйл ажиллагаануудаас аль нэгийг сонгон гүйцэтгэ.

А үйл ажиллагаа: Есүс Христийн сайн мэдээний анхдагч зарчим ба ёслолууд

Үйлс номд олон хүн сайн мэдээний анхдагч зарчим, ёслолуудыг хүлээн авснаар өөрчлөгдөж, Есүс Христэд илүү сайн хөрвөгдөхөд туслах тэнгэрлэг тусламжийг хүлээн авсан тухай өгүүлсэн байдаг.

Судруудын удирдамжид эдгээр зарчим, ёслол Есүс Христэд хөрвөгдөхөд бидэнд хэрхэн тусалдаг талаар тайлбарласан.

Нүглээс ангижрахын тулд наманчилж, баптисм хүртэж, гар тавилгаар Ариун Сүнсийг хүлээн авч, Их Эзэн Есүс Христэд үргэлжлүүлэн итгэх нь хөрвөлтийг бүрэн дүүрэн болгодог. Эгэл хүн ариусгагдаж, цэвэр ариун болж, Есүс Христ дотор дахин төрсөн шинэ хүн болж өөрчлөгдөх болно ( 2 Кор. 5:17 ; Мозая 3:19).

(Судруудын удирдамж, “ Хөрвөлт, хөрвөх ,” scriptures.ChurchofJesusChrist.org)

Их Эзэний тусламжтайгаар өөрчлөгдөж байгаа хүнийг дүрслэн харуулсан сонгосон түүхээ эргэцүүлэн бод.

  • Тэдний хөрвөлтөд сайн мэдээний анхдагч зарчим, ёслолууд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

  • Сайн мэдээний анхдагч зарчим, ёслолууд танд эсвэл бусдад Аврагчид илүү сайн хөрвөгдөхөд хэрхэн тусалсан бэ?

Орон нутгийн номлогчид өөрсдийн зааж буй хүнд туслахыг танаас хүссэн гэж төсөөл. Тэд таныг сайн мэдээний анхдагч зарчим, ёслолууд нь Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтийг хэрхэн бэхжүүлж, бидний амьдралд шаардлагатай өөрчлөлтүүдийг гаргахад Түүний тусламжийг хэрхэн урин авчирдаг талаар хуваалцахыг хүсжээ. Та тэдэнтэй шууд ярьж байгаа байдлаар энэ хүнд зориулан тайлбараа бич. Үйлс номоос болон тус болно гэж үзэж байгаа аливаа хувийн туршлагаасаа дор хаяж нэг жишээ ашигла.

Суралцагчдад бодол санаагаа бичих цаг гаргаж өг. Дараа нь хамтрагчдаа тайлбараа хэлж өгөхөд тэднийг урь. Ангийнхны дундуур явж, тэдний тайлбарыг сонс. Хэрэв суралцагчдад сайн мэдээний анхдагч зарчим, ёслолуудын талаар нэмж заах шаардлагатай гэж үзэж байвал Үйлс 19:1–7 ; 2 Нифай 31:13–21 ; 3 Нифай 27:13–22 зэрэг судрын хэсгүүдийг ашиглах талаар бодож үз.

Б үйл ажиллагаа: Судар судлахуй ба хөрвөлт

Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхийн тулд хийж болох нэг чухал алхам бол судраас тасралтгүй судлах явдал юм. Үйлс номон дээрх дараах түүхүүд нь судраас судлах нь хөрвөгдөхөд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хэрхэн харуулж байгааг бод.

Филип ба этиоп хүн: Үйлс 8:26–40

Паул ба гэгээнтнүүд Тесалоникт болон Беройд: Үйлс 17:1–14

Судраас судлах нь Аврагчид хөрвөгдөхөд танд хэрхэн тусалсан талаар тунгаан бод.

Танай Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүдийн удирдагч тойрог, салбарынхаа өсвөр үеийнхэнд судраас судлах, Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд туслахыг танаас хүссэн гэж төсөөл. Та тэдэнд сэдэл өгөхийн тулд ямар ямар эх сурвалжийг бий болгож чадах вэ? Эх сурвалжаа судлах тэмдэглэлдээ тоймлоход хэдэн минут зарцуул. Энэ нь видео, нийтлэл, илтгэл, вэбсайт эсвэл өөр эх сурвалж байж болно.

Таны эх сурвалжид дараахын аль нэг нь орсон байж болно. Үүнд:

  • Судар судлахын ач холбогдлыг харуулсан Үйлс болон судрын өөр номон дээрх жишээ

  • Танд тус болдог бөгөөд таны ашигладаг судар судлах чадварын жишээ, загвар юм уу хэрхэн суралцдаг талаараа өгсөн тайлбар

  • Судраас судлах нь танд эсвэл таны таньдаг хүнд Аврагчид илүү сайн хөрвөгдөхөд тусалсан туршлагын тайлбар

  • Судар судлахын хүчийн талаарх хувийн гэрчлэл гэх зэрэг.

Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах ажлыг хийж гүйцэтгэхэд урь.

Та Есүс Христэд илүү сайн хөрвөгдөхийн тулд хийх хэрэгтэй гэж үзэж байгаа алхмуудаа жагсаан бичихдээ, Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл. Аврагч танд хүлээн авсан тэдгээр өдөөлтөө дагахыг хичээхэд туслах болно. Төрсөн сэтгэгдлээ эцэг эхтэйгээ эсвэл итгэл даах Сүмийн удирдагчтайгаа хуваалцахыг бодож үз. Хүлээн авсан өдөөлтүүдээ дагахад туслахыг тэднээс хүс.

Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд суралцагчдыг урь. Тэдгээр өдөөлтөө дагахыг эрэлхийлэх үед Бурхан тэдэнд туслах болно гэдгийг гэрчил.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Үйлс 1011 ; Үйлс 15 ; Үйлс 27 . Илчлэл

Сүмийн удирдагчдад илчлэл хэрхэн ирдэг талаарх суралцагчдын мэдлэгийг шалгахыг бодож үз. Тэднийг Үйлс 10 ; 11 ; 15 ; 27 -г судлах хичээл дээрх тэмдэглэлээ эргэн харахад урь. Суралцагчдад бодол санаагаа цэгцэлж, илэрхийлэх боломж олго. Ийн үйлдэх нэг арга зам бол Сүмийг бүхэлд нь хамарсан илчлэлтийг хэрхэн хүлээн авдаг арга замуудыг болон яагаад эдгээр үнэнийг ойлгох нь чухал болохыг тайлбарласан Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлд зориулсан товч нийтлэлийг суралцагчдаар бичүүлэх явдал байж болно.

Зовлон бэрхшээлээр дамжуулан Христ дотор амар амгаланг олох

Суралцагчдыг Үйлс 5:40–42 дээрх Петр ба Иохан, Үйлс 67 дээрх Стефан, Үйлс 12:1–19 дээрх Петр ба Сүмийн бусад гишүүн эсвэл Үйлс 2228 дээрх Паул гэх мэт зовлонг үл ажран Христ дотор амар амгаланг олж чадсан хүмүүсийг эргэн санахад урь. Суралцагчдыг зовлон бэрхшээл тулгарах үед Христ дотор амар амгаланг хэрхэн олж байсан туршлагаа хуваалцахад урь. Тэд ирээдүйд сорилт бэрхшээлтэй тулгарахад нь тус болж болох Үйлс номын түүхэн дээрх үйлдлүүдийг болон хувийн туршлагаа тодорхойлж болох юм. Тэднийг Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг өдөөлт хүлээн авахаар эрэлхийлж, Христ дотор амар амгаланг олохын тулд ирээдүйд сорилт бэрхшээл тулгарах үед юу хийхээ төлөвлөхөд урь.

Хэвлэх