Семинар
Иохан 2


Иохан 2

Есүс усыг дарс болгон хувиргав

Зураг
Jesus talking to Mary at a wedding feast.

Есүсийн дэлхий дээр тохинуулах үеэрээ үйлдсэн хамгийн анхны цэдэглэгдэн үлдсэн гайхамшиг бол хуримын найран дээр усыг дарс болгон хувиргасан явдал юм. Энэхүү хичээл нь энэ гайхамшгийг судалж, Аврагчийн хүч, зан чанарын талаарх үнэнийг тодорхойлсноор Есүс Христэд итгэх итгэлийг тань өсгөн нэмэгдүүлэх зорилготой.

Судрыг ойлгоход нь суралцагчдад туслах зорилгоор асуух. Судруудад дүн шинжилгээ хийхэд суралцагчдад тусалдаг асуултууд нь зааж буй үнэнийг илүү гүнзгий ойлгоход тэдэнд тусалдаг. Чухал үг, хэллэгийн талаар гүн гүнзгий бодоход болон өгөгдсөн судрын хэсэг тэдэнтэй хэрхэн холбогдож байгааг бодож үзэхэд суралцагчдад туслах зүйлсийг асуух боломжийг эрэлхийл.

Суралцагчийн бэлтгэл: Ариун ёслолын цуглаан дээр Есүс Христийн хүч чадлын талаар үг хэлэхийг тэднээс хүсжээ гэж төсөөлөхөд суралцагчдыг урь. Түүний хүч чадлыг дүрслэн харуулахын тулд ашиглах нэг, хоёр судрын цэдгийг хуваалцахаар бэлдэн хичээлд ирэхийг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та хэнд итгэж найддаг вэ?

Ангид амттай хоол авчраад, үүнийг яг юу гэдгийг нь мэдэхийн өмнө идэх хүсэлтэй нэг суралцагчид өгч болох юм. Сайн дурын оролцогчийг сонго. Тухайн хоолыг суралцагчид харуулахын өмнө юу гэдгийг нь мэдэхгүй байж яагаад танд итгэн авч байгааг түүнээс асуу.

  • Хүссэн зүйлийг нь дуртайяа хийж өгөх хүртэл хэн нэгэнд итгэх боломжтой юу?

  • Та тухайн хүний талаар юу мэддэг болоод ийм эрсдэлийг дуртайяа үүрэхэд бэлэн байна вэ?

Танаас юуг ч хүссэн бай, хийж өгөх хүртлээ Аврагчид итгэж найддаг эсэхээ цаг гарган тунгаан бодно уу. Иохан 2 -ыг судлах явцдаа, Түүнд итгэх итгэлийг тань өсгөн нэмэгдүүлж мөн танаас юуг ч хүссэн дуулгавартай биелүүлэхэд бэлэн байхад тусалдаг Түүний хүч чадал, зан чанарыг харуулсан нотолгоог хайж ол.

Есүсийн тохинууллын хамгийн анхны цэдэглэгдэн үлдсэн гайхамшиг

Аврагчийн дэлхий дээр тохинуулсан, хамгийн анхны цэдэглэгдэн үлдсэн гайхамшгийг Иохан 2 -оос олж болно. Энэ цэдгийг судлахын өмнө, дарсыг удаан хадгалах тусам чанар нь сайжирдаг бөгөөд дарс дуусах нь хурим найрын эздийн хувьд ичгэвтэр зүйл болохыг мэдэх нь тустай байж болох юм.

Энэ цэдгийг судраас уншихын өмнө ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Turns Water into Wine” (2:26) видео бичлэгийг үзэх талаар бодож үз.

Иохан 2:1–11 -ийг удаан, няхуур уншаад, онцгой санагдсан зүйлсээ зурж, тэмдэглэж болно. Та судлах явцдаа дараах асуултуудын хариултыг тунгаан бодож болох юм. Мариа Хүүгийнхээ талаар юуг мэдэж байсан гэж та бодож байна вэ? Үйлчлэгчид Есүсийн талаар юуг олж мэдсэн гэж та бодож байна вэ?

Иохан 2:1–11 -ийг жижиг бүлгээр хамтдаа уншихад суралцагчдыг урьж болно. Үе үе түр зогсож, Есүс Христийн тухай олж мэдсэн үнэнээ бүлгийнхэнтэйгээ ярилцахад тэднийг урь.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа, бүлгүүдийг ойлголтуудаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

  • Та Аврагчийн хүч чадал, зан чанарын талаар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

  • Эдгээр үнэнийг мэдэх нь өнөөдөр ямар ямар нөхцөл байдалд хэн нэгэнд тус болж болно гэж та бодож байна вэ?

  • Есүс Христийн тухай эдгээр үнэнийг мэдэх нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

Тодорхойлсон аль үнэнийг илүү их цаг гарган судлах нь суралцагчдад хамгийн их тустай байж болохыг олж тогтоо. Дараах суралцах үйл ажиллагаа нь суралцагчдын энэ хэсгээс тодорхойлж болох олон чухал үнэний зөвхөн нэг дээр төвлөрдөг.

“Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий”

Шинэ Гэрээний олон судрын адил, Иохан 2:4 -ийн Иосеф Смитийн Орчуулга бидэнд Аврагчийн тухай нэмэлт ойлголтыг олж авахад тусалдаг. Энэ сударт “Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна” ( Иохан 2:4 дээр, тайлбар зүүлт a) хэмээсэн байдаг.

  • Энэ нь Аврагч, Түүний эх хоёрын хоорондын харилцааны талаар танд юу зааж байна вэ?

5-р шүлэгт цэдэглэсэн, Мариагийн үйлчлэгчдэд хэлсэн үгийг тэмдэглэж болох юм.

  • Мариагийн үйлчлэгчдэд өгсөн зааварчилгаа түүний Есүст итгэх итгэлийн талаар бидэнд юу зааж байна вэ?

Далын ахлагч Л.Витни Клэйтон Мариагийн Есүст итгэх итгэлийг бэхжүүлсэн, Есүсийн талаар мэддэг байсан зарим зүйлийг тайлбарласан.Та “Whatsoever He Saith unto You, Do It” (ChurchofJesusChrist.org дээр байгаа) видео бичлэгийг цагийн код 1:40-өөс 2:29 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болох юм.

Зураг
Official Portrait of Elder L. Whitney Clayton. Photographed March 2017.

[Мариа] [Есүс Христийн] талаар дэлхий дээрх хэнээс ч илүү мэддэг байсан. Тэр Түүний гайхамшигт төрөлтийн талаар мэдэж байсан. Тэрээр Түүнийг нүгэлгүй бөгөөд “бусад хүмүүсийн адилаар ярьдаггүй, тэрээр заалгуулдаг байсан ч үгүй; учир нь аль нэгэн хүн түүнд заах ёстой нь түүнд хэрэгтэй байсангүй” [ Иосеф Смитийн Орчуулга, Матай 3:25 (Библийн хавсралт дээрх)] гэдгийг мэдэж байлаа. Мариа Түүний асуудлуудыг шийдэх онцгой чадварыг мэддэг байсан бөгөөд хуримын зоогонд зориулан дарс өгөхийг хүссэн хувийн хүсэлтэд ч бас хариулахыг мэдэж байсан. Тэр Түүнд болон Түүний бурханлаг хүчинд ямар ч эргэлзээгүй итгэдэг болсон. Мариагийн үйлчлэгчдэд өгсөн “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий” гэсэн удирдамжид ямар нэг нөхцөл, шаардлага, хязгаарлалт байгаагүй.

(Л.Витни Клэйтон, “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий,” Ensign, May 2017, 97 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 85)

  • Мариа Есүсийн талаар бидний мэдвэл зохих ямар зүйлийг мэддэг байсан бэ?

Өөрийгөө Мариагийн зааврыг сонссон үйлчлэгчдийн нэг гэж төсөөл. Иохан 2:6–8 -ыг дахин уншаад, Есүс үйлчлэгчдээс юу хийхийг хүссэн болохыг олж мэд. Уншихын өмнө, “[торхнуудыг] ундны ус хадгалахад бус, харин ёслолын угаалгад ашигладаг байжээ” гэдгийг мэдэх нь тустай байж болох юм (Л.Витни Клэйтон,“Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий,” 85).

  • Та аягыг найрын ахлагчид авчирч өгөхдөө юу бодож эсвэл мэдрэх байсан бэ?

  • Дуулгавартай дагахын тулд Түүнд итгэж найдахыг шаарддаг ямар удирдамж зааврыг Есүс Христ өнөө үед танд өгсөн бэ?

Есүс Христэд итгэж, Түүний хүссэн зүйлийг хийх чадвараа өсгөн нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах арга замуудын талаар бодож үз. Жишээлбэл, Аврагчийн үгсийг дуулгавартай дагаж байсан туршлага, Ерөнхий чуулган дээр хэлсэн үг зэргийг хуваалцахад эсвэл дараах үйл ажиллагааг гүйцэтгэхэд суралцагчдыг урь.

Иохан 2:11-ийн Иосеф Смитийн Орчуулгаас бид энэхүү гайхамшиг Аврагчийн алдар сууг илчлэхийн зэрэгцээ “шавь нарынх нь итгэл Түүнд бэхэжсэн” болохыг олж мэддэг. Гайхамшгууд хүмүүсийг хөрвүүлдэггүй боловч Есүс Христэд итгэдэг хүмүүсийн хувьд итгэлийг нь хүчирхэгжүүлдэг.

Мариа шиг Есүс Христэд агуу итгэлтэй өөр хүмүүсийг судраас хайж олон, суралцахад хэдэн минут зарцуул. Тэдгээрийн хүн нэг бүр ямар шалтгаанаар Есүсийн хэлсэн бүхэнд итгэж, дуулгавартай дагах болсныг олж мэд. Жишээлбэл, Нифай ( 2 Нифай 4:34–35), Иаков ( Иаков 4:10) болон Жаредын ах ( Ифер 3:9–12) зэрэг орно.

Судлах тэмдэглэлдээ ойлголтуудаа бичиж тэмдэглэх цагийг суралцагчдад гаргаж өгч болно. Бичиж тэмдэглэхэд дараах асуултууд чиглүүлж болох юм. Суралцагчдыг гүйцэтгэж дууссаны дараа, хэрэв хүсвэл бичсэн зүйлийнхээ зарим хэсгээс хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз.

  • Есүс Христийн талаар мэддэг ямар зүйл тань “Тэр та нарт юу гэж айлдана” түүнийг нь дуулгавартай дагахад таныг сүнслэгээр өдөөдөг вэ? ( Иохан 2:5).

  • Есүс Христийн хэлсэн үгийг бүрэн ойлгохгүй байсан ч яагаад хэн нэгэн Түүнд итгэдэг вэ?

  • Есүс Христэд итгэх итгэлээ өсгөх зорилгоор Түүний тухай илүү ихийг сурч мэдэхийн тулд та юу хийж болох бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Библийн цаг үед дарс уух нь зарлигтай зөрчилдөж байсан уу?

Библид согтууруулах ундаа уух, согтуурснаас учирч болох нүгэлт хор хөнөөлийн тухай олон эшлэл, заалт байдаг (жишээлбэл, Сургаалт үгс 23:20–21 ; Исаиа 5:11–12 ; Ефес 5:18 -ыг үзнэ үү). Эдгээр эшлэлд согтууруулах ундаа хэрэглэхийг тусгайлан хориглоогүй боловч хэтрүүлэн хэрэглэх, согтуурах зэргийг буруушаасан байдаг. Бидний өдрүүдэд, Их Эзэн Мэргэн ухааны үгийг илчлэлтээр өгч, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон [ Сургаал ба Гэрээ 89:4–7 -г үзнэ үү]. Бид Их Эзэний бидний өдрүүдэд зориулан өгсөн зарлигуудаар өмнөх эрин үеийн хүмүүсийг шүүхээс татгалзах ёстой.

(Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], ChurchofJesusChrist.org)

Яагаад Есүс эхийгээ “эмэгтэй” гэж дуудсан бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) ийн тайлбарласан.

Зураг
Portrait of James E. Talmage.

Хүү нь эхдээ хандан хэлэхдээ ашигласан “эмэгтэй” гэх нэр үг бидний чихэнд хүндэтгэлгүй биш юм аа гэхэд эвгүй хатуу сонсогдож магадгүй, гэвч ингэж хандсан нь бүр эсрэг утгыг илэрхийлдэг байлаа. … Түүний мөнх бус амьдралдаа туулсан хамгийн сүүлчийн аймшигт мөчүүдэд, Христ загалмай дээр өлгөгдөж, тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдэрч үхэж байхдаа Өөрийн эх Мариаг мэгшин уйлж байхыг хараад, хайрт шавь Иохандаа “Эмэгтэй, хараач, хүү чинь!” хэмээн эхээ даатгасан байдаг. [ Иохан 19:26 ]. Энэхүү чухал мөчид, бидний Их Эзэн тун удалгүй үхлээр салах гэж буй эхийнхээ төлөө санаа зовж байсан нь хүндэтгэл, эелдэг зөөлөн сэтгэл, хайраас өөр мэдрэмжийн илрэл байсан гэж ямар хүн бодох вэ дээ?

(James E. Talmage, Jesus the Christ[1916], 144–145).

Иохан 2:6.

Firkin (шингэний хэмжүүр) гэж юу вэ?

Firkin гэдэг нь АНУ-ын есөн галлонтой (34 литр) тэнцэх бөгөөд зургаан торхонд ойролцоогоор 100-аас 160 галлон (380-аас 600 литр орчим) шингэн орох байв.

Иохан 2:5.

“[Бурханы] бидэнд юу гэж айлдана” түүнийг нь гүйцэтгэх нь яагаад чухал вэ?

Далын ахлагч Л.Витни Клэйтон ийн заасан.

Зураг
Official Portrait of Elder L. Whitney Clayton. Photographed March 2017.

“[Бурханы] бидэнд юу гэж айлдана,” түүнийг нь биелүүлэх шийдвэр гаргавал бид өдөр бүр гаргадаг зан авираа Бурханы хүсэлтэй чин сэтгэлээсээ нийцүүлэхээ амлаж буй хэрэг юм. Өдөр бүр судраас судлах, ойр ойрхон мацаг барих, чин сэтгэлээсээ залбирах зэрэг итгэлийн энгийн үйлдлүүд маань мөнх бус байдлын шалгуурыг давах сүнслэг чадавхыг өсгөдөг. Цаг хугацаа өнгөрөх тусам итгэлийн энгийн дадал хэвшлүүд гайхамшигт үр дагаврууд руу хөтөлдөг. Энэ нь бидний итгэлийн үрийг амьдралын сайн сайхан руу хөтлөгч хүч болгодог. …

… Бид Түүнд найдаж, дагах юм бол ус дарс болон хувирсан шиг бидний амьдрал ч бас өөрчлөгдөх болно. Бид өөрөөр яаж ч хүрч чадахааргүй тийм түвшинд хүрч чадна. Их Эзэнд итгэн, “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий.”

(Л.Витни Клэйтон, “Тэр та нарт юу гэж айлдана, түүнийг нь хий,” Ensign, May 2017, 97–99 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 85–87)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Есүс Христ намайг өөрчилж чадна

Есүс усыг дарс болгон хувиргахдаа гайхамшгийг бүтээсэн. Тэр биднийг одоогийн байгаа байдлаас бидний болох боломжтой тийм хүн болгож өөрчилснөөр амьдралд маань үүнтэй адил гайхамшгийг бүтээж чадна. Энэ гайхамшигт гарч буй устай өөрсдийнх нь амьдрал хэрхэн холбогдож болохыг олж харахад суралцагчдыг урьж болох юм. Гайхамшгийг үйлдэхэд ашигласан усны торхны төрлийг болон гайхамшгийг авчрахад үйлчлэгчид юу хийж тусалсан тухай бодох нь суралцагчдад тустай байж болно. Аврагч дээр төвлөрснөөр, Түүнд бүхнийг захирах хүч байгаа бөгөөд Тэрээр үнэхээр бидний амьдралыг гайхамшигтайгаар өөрчилж чадна гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.

Хэвлэх