Номын сан
Бүх хүнд хүндлэлийг болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэхүйц орчин бүрдүүл.


“Бүх хүнд хүндлэлийг болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэхүйц орчин бүрдүүл,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Бүх хүнд хүндлэлийг болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэхүйц орчин бүрдүүл,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Зааж байгаа хүмүүсээ хайрлах

Бүх хүнд хүндлэлийг болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэхүйц орчин бүрдүүл.

Ур чадвар: Та суралцагчдыг сэтгэгдлээ хэлэхээс өмнө эсвэл сэтгэгдлээ хэлэхээр гараа өргөх үед тэднийг үнэлдэг гэдгээ ойлгуулах.

Тодорхойлох

Бид суралцагчдынхаа оролцоог үнэлдэг гэдгээ хэлснээр тэдэнд хайраа үзүүлж чадна. Заримдаа суралцагчдыг ярих үед бид сонирхохгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг эсвэл дараагийн хэлэх зүйлээ бодож анхаарлаа сарниулдаг байж магадгүй. Бид хэрхэн хариулахаа бодож байхдаа өөр тийшээ харах юм уу судраа гүйлгэж унших гээд байдаг. Суралцагчид өөрийг нь сонсож, хүлээн зөвшөөрч, олж харж байгааг мэдрэхийг хүсдэгийг санавал зохино. Суралцагчдыг бодол санаагаа хуваалцах үед бид тэдэнд анхаарлаа бүрэн хандуулснаар тэдэнд энэ мэдрэмжийг төрүүлж чадна. Үүнийг хийх нэг арга зам бол тэдэн рүү харж зогсоод, нүд рүү нь эгцлэн харж, ярьж дуустал нь анхаарлаа тэдэн рүү хандуулах явдал юм. Өөр нэг арга зам бол тэднийг ярьж эхлэхээс өмнө, оролцож байгаа тань үнэ цэнтэй гэдгийг хэлэх явдал юм. Суралцагчийг гараа өргөхөд та “Жордан, бид чиний хэлэх үгийг сонсох гэж байгаадаа баярлаж байна. Бодол санаагаа бидэнд хэлээч?” гэх юм уу “Табо, бид чамаас суралцах гэж байгаадаа баяртай байна. Чи юу хэлмээр байна?” гэж болно. Эдгээр энгийн үйлдэл өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй, суралцах туршлагад нэн чухал гэдгийг суралцагчдад харуулна.

Загвар

Ангид байгаа багш, суралцагчид

Суралцагчийнхаа яриаг сонсож байгаа энэ багшийн биеийн хэлэмжийг ажигла. Багш суралцагч руу харж зогсоод, нүүр рүү нь эгцлэн харсан, анхаарлаа өөр хүн рүү, судар эсвэл бусад зүйл рүү хандуулаагүй байна. Суралцагчдад үнэ цэнтэй гэдгийг нь ойлгуулах өөр ямар зүйлийг та энэ зургаас олж харсан бэ?

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

1:24

Дадлага хийх

Энэ долоо хоногт бусад хүнтэй ярилцах харилцан яриандаа анхаарч, тэдний оруулж буй хувьд нэмрийг үнэлдгээ илэрхийлэх замаар энэ чадвараар дадлага хий. Хүнтэй ярьж байхдаа тэдэн рүү харж зогсоод, нүд рүү нь эгцлэн хар. Анхаарал сарниулах аливаа зүйлийг холдуулж, тухайн хүнд анхаарлаа бүрэн хандуул.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Бусдын оролцоог үнэ цэнтэй гэдгээ аман болон аман бус хэлбэрээр илэрхийлэхийн ач холбогдлын талаар та юу сурч мэдсэн бэ?

  • Илэрхийлсэн бодол санааг нь үнэлж байгаагаа суралцагчдадаа илэрхийлж болох өөр ямар ямар арга зам байж болох вэ?

  • Аврагч энэ ур чадварыг үлгэрлэн харуулж байсан цаг үеийн талаар цаг гарган бодож үз.

Хэрэгжүүлэх

Дараагийн хичээл дээр, суралцагчдаа ярьж байх үед тэдэн рүү харж зогсоод, судраа орхин, нүд рүү нь эгцлэн харах замаар энэ ур чадвараар дадлага хий.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

  • Gospel Topics, “Communication,” topics.ChurchofJesusChrist.org

  • Mark Ogletree, “Speak, Listen, & Love,” Ensign, Feb. 2014, 14–17