Номын сан
Есүс Христийн сургаалд өөрөө суралц.


“Есүс Христийн сургаалд өөрөө суралц,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Есүс Христийн сургаалд өөрөө суралц,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Сургаалыг заах

Есүс Христийн сургаалд өөрөө суралц.

Ур чадвар: Суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэхэд нь туслах, тодорхой хариулт руу хөтлөхгүй, мэдээлэл авах асуултуудыг тавих.

Тодорхойлох

Мэдээлэл цуглуулах асуултууд нь суралцагчдыг урьдчилан тодорхойлсон буюу тодорхой хариулт руу хөтлөхийн оронд судрын үнэнүүдийг өөрсдөө олж мэдэж, ойлгоход урьдаг. Энэ арга нь суралцагчийн судраас судлах үйл явцыг илүү ач холбогдолтой болгож, тэдэнд хувьчлан заах, сүнсээр өдөөх боломжийг Их Эзэнд олгодог. Эдгээр асуулт (1) хувь хүний хувьд суралцагчдад чухал санагдсан зүйлсээ бодож үзэхэд урьдаг, (2) суралцагчид багшийн бодсон тодорхой хариултыг хайх шаардлагыг авч хаядаг, (3) тэдэнд тодорхойлж, ойлгосон үнэнүүдээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болохоо тунгаан бодох боломжийг олгодог. Үнэнийг тодорхойлох судрын шүлгүүдийг хайхад суралцагчдыг урихад болон тэдний тодорхойлсон үнэнүүдийг илүү сайн ойлгохыг эрэлхийлэхэд эдгээр асуултыг ашиглаж болно.

Загвар

Мэдээлэл цуглуулах асуултуудын тусламжтайгаар үнэнийг өөрсдөө олж мэдэн, ойлгоход нь суралцагчдад хэрхэн тусалж болох хэд хэдэн жишээг доор дурдав.

  • “Их Эзэний заасан дуулгавартай байх нь чухал гэсэн шүлгийг ол” гэж урихын оронд та “Эдгээр шүлгээс ямар зарчим чиний хувьд онцгой санагдаж байна вэ?” гэж асууж болно.

  • “Есүс эдгээр шүлэгт Түүнд итгэх итгэлтэй байх нь бидэнд хэрэгтэй хэмээн онцлон хэлсэн” гэхийн оронд та “Эдгээр шүлэг дэх Есүсийн сургаал, жишээнээс бид ямар зарчмыг сурч болох вэ?” гэж асууж болно.

  • “Их Эзэн бидэнд ямагт залбирах ёстойг хэрхэн сануулж байгааг та энэ шүлгээс харж байна уу?” гэж асуухын оронд та “Их Эзэн залбирлын талаарх ямар захиасыг энэ шүлгээр дамжуулан танд ойлгуулахыг хичээж байна вэ?” гэж асууж болно.

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

1:43

Дадлага хийх

Үнэнийг өөрөө олж мэдэн, ойлгоход нь суралцагчдад туслах чадвараа сайжруулахын тулд та дараах дадлага ажлаас нэг юм уу хэд хэдийг ашиглаж болно.

  • Моронай 10:32–33-ыг үзнэ үү. Суралцагчид эдгээр шүлгээс хэрхэн олон зарчим тодорхойлж болохыг харахын тулд нэгээс дээш зарчмуудыг тодорхойлох дадлага хий. Суралцагчдаар олон зарчмыг олж нээх боломж олгох нэг асуулт бич.

  • Дараагийн хичээл дээр суралцагчидтай хамт судлахаар төлөвлөж байгаа судрын хэсгээ бод. Суралцагчдаар тухайн шүлгүүдийг уншуулж, аль хэдийн тодорхойлсон тодорхой зарчмаа хайлгуулахын оронд зарчмыг өөрсдөө олоход нь туслах хоёр, гурван мэдээлэл цуглуулах асуулт бичих дадлага хий.

  • Дараагийн хичээлийнхээ төлөвлөгөөг хар. Суралцагчдын судалсан шүлгүүдээсээ тодорхойлж болох аль нэгэн зарчмыг сонго. Тэднийг урьдчилан тодорхойлсон эсвэл тодорхой хариулт руу хөтлөлгүйгээр уг зарчмыг илүү сайн ойлгоход тэдэнд туслах хоёр, гурван энгийн асуулт бичих дадлага хий.

Ярилцах эсвэл тунгаан бодох

Энэ туршлагаас сурч мэдсэн зүйлээ тунгаан бод. Та өөрт төрсөн зарим бодлоо судлах тэмдэглэлдээ бичиж болно. Дараах асуултуудыг бодож үз.

  • Мэдээлэл цуглуулах асуултуудаар дамжуулан суралцахад нь суралцагчдад туслахын тулд би өмнө нь юу хийсэн бэ?

  • Би мэдээлэл цуглуулах асуулт тавих ур чадвараа сайжруулах юуг энэ туршлагаас сурч мэдсэн бэ?

  • Би үргэлжлүүлэн сайжрахын тулд юу хийх вэ?

Хэрэгжүүлэх

Та энэ долоо хоногт хичээл бэлтгэхдээ, сайн мэдээний сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэхэд нь суралцагчдад туслах мөн тодорхой хариулт руу хөтөлдөггүй мэдээлэл цуглуулах хоёр, гурван асуултыг тавь. Асуултуудаа бичээд, гэр бүлийн гишүүн, хамт ажилладаг хүмүүсээсээ болон өөрөөсөө нэг нэгээр асуухыг хичээ. Ангидаа асуух нэг асуултаа сонгоод, хичээл дээрээ ашигла.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?

  • Chad H. Webb, “We Have Not Come This Far to Only Come This Far,”(S&I Annual Training Broadcast, June 9, 2020), broadcasts.ChurchofJesusChrist.org

  • Sections 2.1–2.3, “Unit 2: Teach the One,” Inservice Leaders’ Resources (learner-focused teaching)

  • Судруудын үнэнүүдийг олж мэдэхэд нь суралцагчдад тусал,” “Сургаалыг заа,” Аврагчийн арга барилаар заах нь (2016), 21