Номын сан
Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр.


“Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар (2022)

“Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр,” Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар

Сургаалыг заах

Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр.

Ур чадвар: Суралцагчдад хөрвөлтийн зарчмуудыг тодорхойлж, илэрхийлэхэд туслах асуултууд тавих.

Тодорхойлох

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Хөрвүүлэх зарчим нь Бурханы хүслийг дуулгавартай дагахад чиглүүлдэг зарчим юм” гэжээ (“Converting Principles” [remarks at an evening with Elder L. Tom Perry, Feb. 2, 1996], 1). Хөрвүүлэх зарчмуудыг тодорхойлж, илэрхийлэхэд нь суралцагчдад туслах нэг арга зам бол бидэнд Бурханы таалалд итгэж, дуулгавартай дагах хүслээ нэмэгдүүлэхэд туслах үг хэллэгүүдийг хайж олоход урамшуулдаг хайх асуултуудыг тавих явдал юм. Хөрвөлтийн зарчмуудыг тодорхойлж, илэрхийлэхэд туслах өөр нэгэн арга зам бол суралцагчийг түүх, туршлагаа хуваалцаж эсвэл тайлбараа өгсний дараа нэмэлт асуулт тавих явдал юм. Нэмэлт асуулт нь Есүс Христэд итгэх итгэл, Бурханы тааллыг дуулгавартай дагах хүслийг хөгжүүлэх, энгийн байдлаар бодол санаагаа дахин илэрхийлэхэд суралцагчдыг урьдаг.

Загвар

Хайх асуултууд:

  1. Та Сургаал ба Гэрээ 121:41–46-ыг судлаад, таныг Бурханы таалалд итгэж, дуулгавартай байхад сүнслэгээр өдөөж чадах ямар үг хэллэгийг олж харсан бэ?

  2. Та Иошуа 1:5–9-ийг уншаад, Бурханы тааллын дагуу үйлдэхэд туслах юуг олж харсан бэ?

  3. Та Есүс Христэд итгэх итгэлийг тань нэмэгдүүлж, Түүнийг дагахад туслах ямар үнэнүүдийг Матай 7:7–12-оос олж мэдсэн бэ?

Яг энэ асуултуудыг хөрвөлтийн зарчмыг илэрхийлж хэлэхэд нь суралцагчдад туслах зорилгоор бага зэрэг өөрчлөн, нэмэлт асуулт болгож болно.

Суралцагчийн туршлага: Мариа залбирч асуугаад, хүсээгүй хариултаа хүлээн авсан туршлагаа хуваалцав.

Багшийн асуулт: “Цөөхөн үгээр хэлбэл, чи тухайн туршлагаас Есүс Христэд итгэх, Түүний удирдамж зааврыг дагахад бусдад туслах ямар зүйлийг мэдэж авсан бэ?”

Суралцагчийн тайлбар: Кайл өмнөх орой нь судраас сурч мэдсэн зүйлийнхээ талаар гайхалтай боловч маш урт тайлбараа хуваалцав.

Багшийн асуулт: “Энгийнээр тайлбарлавал, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход чамд туслах ямар зүйлийг чи сурч мэдсэн бэ?”

Суралцагчийн түүх: Катана хэцүү байсан ч аравны нэгийн хуулийг хэрхэн дуулгавартай дагаснаа хуваалцав.

Багшийн асуулт: “Нэг өгүүлбэрт багтаавал, уг туршлагын юу нь чамд Христийг дагахад хэцүү байсан ч Түүнд итгэлтэй хэвээр байхад туслах вэ?”

Энэ загварын видеог энд дарж үзнэ үү.

2:10

Дадлага хийх

Дараах судрын хэсгүүдэд зориулан хайх асуултууд бичнэ үү.

Суралцагчдад хөрвөлтийн зарчмыг гаргахад нь туслахын тулд жишээ болгон дээр нэмэлт асуулт бич.

  • Элэна Сүнсний өдөөлтийг дагахтай холбоотой гайхалтай хувийн туршлагаа хуваалцав.

  • Крис Давид, Голиат хоёрын түүхээс сурсан зүйлээ маш сайн тайлбарлав.

  • Мэлэ гэр бүлийнхээ гишүүнийг нас барах үед Есүс Христэд хандсан хувийн түүхээ хуваалцав.

Ярилцах эсвэл тунгаан бодох

  • Хөрвөлтийн зарчим дээр төвлөрөхөд нь суралцагчдад туслах талаар та юу сурч байна вэ?

  • Энэ дадлага ажил сургаалыг Бурханы үгэн дээр байгаагаар суралцагчдад заахад хэрхэн туслах вэ?

Хэрэгжүүлэх

Та энэ сургалтаар хөрвөлтийн зарчмуудыг тодорхойлж, тодорхой гаргаж илэрхийлэхэд нь суралцагчдад туслах хоёр чадвар буюу хайх болон нэмэлт асуултаар дадлага хийсэн. Та суралцагчдынхаа тухай бодохдоо, тэдэнд хамгийн хэрэгтэй нэг ур чадварыг сонгон ашигла. Энэ долоо хоногт та судрын хэсэг болгон дээр ажиллаж байхдаа өөртөө дараах асуултыг тавиарай. “Би хөрвөлтийн зарчмыг тодорхойлж, илэрхийлж чаддаг болоход нь суралцагчдадаа хэрхэн туслах вэ?” Та хичээлдээ бэлтгэж байхдаа энэ асуултыг өөртөө сануулах зорилгоор бичиж авч болно.

Та суралцагчдад хөрвөлтийн зарчмыг тодорхойлж, илэрхийлэхэд нь туслах асуултаа бичсэнийхээ дараа тэдний хэрхэн хариулахыг төсөөл. Хэрэв тэд хөрвөлтийн зарчмыг илэрхийлж байна гэж төсөөлж чадаж байвал асуултаа үлдээ. Хэрэв тэд хөрвөлтийн зарчмыг илэрхийлж чадахгүй байна гэж төсөөлбөл санасан үр дүндээ хүрэхийн тулд асуултаа өөрчил.

Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?