“Сайн мэдээг хуваалцах арга замууд,” Сайн мэдээг хуваалцах арга замууд (2024)
Сайн мэдээг хуваалцах
Сайн мэдээг хуваалцах арга замууд
Хайрлах, хуваалцах, урих замаар сайн мэдээг хуваалцах
Амилсан Их Эзэн төлөөлөгчдөдөө “Бүх ертөнцөөр явж, сайн мэдээг хамаг бүтээлд тунхаглагтун” (Марк 16:15) хэмээн зааварчилсан. Энэхүү үүрэг хариуцлага өнөөдөр бидэнд хамаатай.
Ахлагч Гари Э.Стивэнсон “Аврагчийн агуу даалгавар бид бүгдийн багаасаа заалгасан хайрла, хуваалц, урь хэмээх энгийн, ойлгомжтой зарчмуудын тусламжтайгаар гүйцэлдэх боломжтой” гэдгийг бидэнд сануулсан (“Хайрла, хуваалц, урь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 84). Энэ зарчмууд нь сайн мэдээг энгийнээр мөн эвтэйхнээр хүмүүстэй хуваалцах уялдаа холбоотой, хүчирхэг арга замууд юм.
Сайн мэдээг хуваалцах боломжийн төлөө залбирч эхлэх нь зүйтэй. Их Эзэн таныг эргэн тойрныхоо хүмүүсийг юунд бэлэн байгааг мөн ямар урилга өгөхөө мэдэхэд чиглүүлэх болно. Та итгэлийнхээ дагуу амьдарч, сайн мэдээг хуваалцах сүнслэг өдөөлтүүдийг дагаснаар хүмүүст Христэд ирэхэд нь тусалснаас ирэх аз жаргалыг өдөр бүр мэдрэх боломжтой.
Найз нөхдөө номлогчидтой танилцуулах
Найз нөхдөө номлогчидтой уулзахад урих нь Есүс Христийн сайн мэдээг хуваалцах хүчирхэг арга юм. Тэнгэрлэг Эцэг найзуудыг тань төгс мэдэж мөн хайрладаг. Тэр танд хэзээ мөн хэрхэн найзуудаа номлогчидтой уулзахад урихыг мэдэхэд тусална.
Та номлогчдод найзуудаа санал болгосон бол найзуудынхаа хэрэгцээ, сонирхол, асуултуудыг ойлгоход нь туслахын тулд номлогчдод ханд. Найзуудтайгаа хамт сайн мэдээний талаарх яриа эсвэл номлогчийн хичээлд биечлэн эсвэл онлайнаар оролц.
Бидэнтэй хамт шүтэн бишрэхэд найзууддаа туслах
Шинэ сүмд явах нь олон хүний хувьд эмээх зүйл байж болно. Найзууд тань хаана ч амьдарч байсан та тэднийг дагуулан Сүмийн цуглаануудад очих эсвэл Цуглааны байрын байршил тодорхойлогчийг ашиглан тэдэнд ойр байх цуглааныг олоход нь туслах замаар найзууддаа хожмын үеийн гэгээнтнүүдтэй хамт шүтэн бишрэх эерэг туршлага олж авахад нь туслах боломжтой.
Мормоны Номыг хуваалцах
Мормоны Ном итгэл найдвар өгч, Есүс Христэд итгэх итгэлийг бэхжүүлж, Сүнс хүмүүст амьдралынх нь бүхий л талбарт амар амгалан хийгээд удирдамж өгөх боломжийг олгодог. Мормоны Номыг бусадтай хуваалцаж болох олон арга зам байдаг. Та үүнээс сурсан зүйлээ хүмүүст хэлж болно. Та найзууддаа тэдний амьдралд хамаатай шүлэг хуваалцаж болно. Уг ном танд Есүсийн санал болгодог найдвар хийгээд эдгэрлийг олж мэдэхэд хэрхэн тусалсныг тайлбарлаж болно. Та цахим орчинд өөрийн бодлыг хуваалцаж @МормоныНом хэмээн тааг хийж болно.
Удирдагчдад зориулсан сайн мэдээнээс хуваалцах эх сурвалжууд
Ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Бурханы хүүхдүүдийг хайрлан, сайн мэдээг хуваалцаж, Аврагчийн адислалуудыг хүлээн авахад бусдыг урихад гишүүдийг урамшуулна (Ерөнхий гарын авлага, 23.5.2). Удирдагчдын хувьд гишүүд болон номлогчид хүмүүсийг Христэд авчрах хүчин чармайлтаа нийцүүлэх үед таны хичээл зүтгэл мэдэгдэхүйц нэмэгддэг гэдгийг сана.
Тойргийн үйл ажиллагаануудыг хуваалцах
Тойргийнхоо үйл ажиллагаануудыг сонирхолтой, бүх хүнд нээлттэй, найрсаг болго. Тэгээд хөршүүд, найзуудаа оролцоход урь. Бидний олон найз үйл ажиллагаануудад оролцохыг хүсдэг учраас тэднийг урихаас бүү эмээ. Хэн нэгэн таны урилгыг хүлээн аваагүй бол санаа зовох хэрэггүй.
Тойргийн үйл ажиллагаануудад оролцох үедээ танихгүй хүмүүсийг хайж ол. Тэдэнтэй мэндэл. Элэгсгээр угт. Тэднийг таньж мэдэхэд цаг гарга. Ямар үйл ажиллагаа болж байгааг мөн үүнд хэрхэн хамгийн сайн оролцохоо мэдэж байгаа эсэхийг нь шалга.
Сайн мэдээг хуваалцах тухай видеонууд (бүх видео англи хэл дээр)
Өдөр бүр энгийн мөн жирийн байдлаар хайрлаж, хуваалцаж, урьж болох арга замуудыг эдгээр видеоноос үзээрэй.
Сүмийн эх сурвалжуудыг хуваалцах
Есүс Христ дэлхий дээр амьдарч байх үедээ хүмүүст бие махбодын болон сүнслэг хэрэгцээнд нь тусалж байсан. Тэр өлссөнийг хооллож, өвдсөнийг эдгээсэн. Тэр тэднийг өргөж, эргэн тойрныхоо хүмүүст тусалсан. Бид ч мөн үүний адил үйлдэж, хүмүүсийн бие махбодын болон сүнслэг хэрэгцээг хангахад тусалдаг Сүмийн эх сурвалжуудыг хуваалцаж чадна.
Сүмийн боломжит эх сурвалжууд
Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм дараах итгэлд суурилсан эх сурвалжуудыг ивээн тэтгэдэг. Бид янз бүрийн итгэл бишрэлтэй хүмүүсийг оролцохыг урьдаг.
EnglishConnect
Харилцан ярианы бүлэгт дадлага хийж, суралцах замаар англи хэлний чадвараа сайжруул.
Сэтгэлийн тэнхээ
Амьдралын саад бэрхшээлүүдийг даван туулах, сэтгэл санааны эрүүл мэндээ хамгаалах амьдралын ур чадваруудаас суралц.
BYU–Pathway Worldwide
Боломжийн үнэтэй онлайн сургалтаар гэрчилгээ, дэд зэрэг, бакалаврын зэрэг олж ав.
FamilySearch
Тэрбумаар тоологдох мэдээллийн санд нэвтрэн өөрийн ургийн модоо үүсгэж, өвөг дээдсээ ол.
Залуучуудад зориулсан институт
Сүнслэг болон хувийн өсөлт хөгжлийг тань чиглүүлэх Есүс Христэд төвлөрсөн хичээл, сургалт, үйл ажиллагаануудад хамрагд.
Өсвөр үеийнхэнд зориулсан семинар
Есүс Христийн сургаалыг судалснаар насан туршийн сүнслэг боловсрол, хувийн өсөлт хөгжлийн үндэс сууриа бэхжүүл.
Донтолтоос ангижрах
Донтолтоос ангижрах нотлогдсон алхмуудыг Бурханд итгэх итгэлтэй хослуулсан дэмжих бүлгийн уулзалтад хамрагд.
Хувийн санхүү
Төсөв хэрхэн гаргах болон мөрдөх, өр төлбөрөө дарах, ухаалгаар хөрөнгө оруулах талаар суралц.
Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь
Үйлчлүүлэгчийн хэрэгцээг хэрхэн хангах, маркетингийн стратеги боловсруулах, бүртгэл хөтлөх талаар суралц.
Илүү сайн ажилтай болох нь
Хэрхэн ажил олгогчдод ялгаран танигдах, ажил хайх ур чадвараа хөгжүүлэх, харилцаа холбоо тогтоох, ярилцлагад бэлдэх талаар суралц.
Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь
Судалгаа хийх, боловсрол болон ажил мэргэжлийн төлөвлөгөө гаргаж, танилцуулах талаар суралц.
Амьдралд зориулсан тусламж
Хүчирхийлэл, үрчлэлт, үхэл хагацал, хөгжлийн бэрхшээл, хүүхэд өсгөх, порнограф, амиа хорлолт зэрэг амьдралын сорилт бэрхшээлүүдэд зориулсан эх сурвалжуудыг ол.