Ганц бие залуучууд
Ганц бие залуучуудын чуулганы удирдамж


“Ганц бие залуучуудын чуулганы удирдамж,” Ганц бие залуучуудын чуулганы удирдамж (2022)

“Ганц бие залуучуудын чуулганы удирдамж,” Ганц бие залуучуудын чуулганы удирдамж

Ганц бие залуучуудын чуулганы удирдамж

1.

Зорилго

Ганц бие залуучуудын (ГБЗ) чуулган нь ганц бие залуучуудыг “ариун хүмүүсийн адил нутгийн иргэд” (Ефес 2:19) болгон нэгтгэж; эв нэгдэл, хувь хүний ​​өсөлтийг дэмждэг бөгөөд тэд гэрчлэлээ өсгөж; авьяас чадвар, цаг заваа зориулдаг. Чуулган нь ганц бие залуучуудад хамт олны нэгэн хэсэг гэдгийг нь мөн харилцан дэмжлэгийг мэдрүүлснээр тэднийг хүчирхэгжүүлэхэд тусалдаг.

2.

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрөл

ГБЗ-ын чуулганыг бүсээс ивээн тэтгэж, бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс урьдчилан батлах ёстой. Харьяа бүсийн дал өргөдөл илгээнэ. ГБЗ-ын чуулганы хөтөлбөрийг бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөр батлуулахаар илгээх ёстой.

3.

Аврал, өргөмжлөлийн ажил

ГБЗ-ын чуулган нь аврал, өргөмжлөлийн ажилд төвлөрдөг. Мөн ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсоны залуучуудад хандсан, мөнх амьдралд бэлтгэх болон Бурханы хүүхдүүд, гэрээний хүүхдүүд, Есүс Христийн шавь нар хэмээх бурханлаг мөн чанараа ойлгох урилгад төвлөрдөг (Рассэлл M.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” [залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15], broadcasts.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү). Тэд дараах бурханлаг үүрэг хариуцлагад анхаарлаа төвлөрүүлснээр ганц бие залуучуудыг итгэл, зорилготойгоор нэгтгэхэд тусалдаг. Үүнд:

  • Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах;

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах;

  • Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урих;

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх зэрэг юм.

Чуулганыг эдгээр бурханлаг үүрэг хариуцлагын нэг юм уу хэд хэдэн заалт дээр төвлөрүүлэх нь оролцогчдод Есүс Христтэй болон бие биетэйгээ харилцах харилцаагаа бэхжүүлэн, ариун гэрээ байгуулж, сахих мөн нэг нэгэндээ тохинуулж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд тусална.

4.

Бодож үзэх асуултууд

Дараах асуултуудыг залбирч байгаад тунгаан бодож, чуулган зохион байгуулах бүх үе шатанд тэдгээрийг удирдамж болгон ашигла. Эдгээр асуулт илчлэлтийг урьж, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, танай бүсэд байгаа ганц бие залуучуудын хэрэгцээнд анхаарах таны анхаарлыг нэмэгдүүлэх болно.

  • Энэ чуулган ганц бие залуучуудыг Есүс Христтэй хэрхэн ойртуулах вэ?

  • Энэ чуулган ганц бие залуучуудад Бурханы хайрыг хувь хувьдаа мэдрэхэд хэрхэн туслах вэ?

  • Энэ чуулган ганц бие залуучуудын Бурхантай гэрээ байгуулж, сахих хүслийг хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

  • Энэ чуулган өсөн нэмэгдэж буй үеийнхнийг нэгтгэж, Израилыг цуглуулахад хэрхэн туслах вэ?

  • Энэ чуулган ганц бие залуучуудад сүнслэг байдлын хувьд илүү гуйвшгүй байхад хэрхэн туслах вэ?

  • Чуулганы хөтөлбөр танай бүсийн ганц бие залуучуудын хэрэгцээг хэрхэн хангаж чадах вэ?

  • Энэ чуулган орон нутгийн хүмүүст ямар эерэг нөлөө үзүүлж болох вэ?

5.

Үүрэг ба хариуцлага

5.1

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бүсийн ивээн тэтгэдэг ГБЗ-ын чуулганыг болон санал болгож буй чуулганы хөтөлбөрийг баталж, санваарын удирдамжаар хангадаг. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ГБЗ-ын чуулганыг зохион байгуулахын тулд гадас эсвэл гадаснуудыг томилж болно.

5.2

Томилогдсон Бүсийн дал

Томилогдсон Бүсийн дал ГБЗ-ын чуулганы зохицуулагчдыг тодорхойлж, дуудаж, адисалж, чуулганыг зохион байгуулах хороонд санваарын удирдамж, дэмжлэг үзүүлдэг.

5.3

Гадасны ганц бие залуучуудын хороо

ГБЗ-ын чуулганыг хэд хэдэн гадас хамтран зохион байгуулж байгаа тохиолдолд гадасны ГБЗ-ын хороо бүр нэг юм уу хэд хэдэн ганц бие залууг ГБЗ-ын чуулганыг зохион байгуулах хорооны гишүүн болгохоор Бүсийн далд санал оруулдаг. ГБЗ-ын бүх чуулганыг (зөвхөн нэг гадас зохион байгуулж байгаа ч гэсэн) Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлөөр зохион байгуулах ёстой.

5.4

Чуулганы зохицуулагчид

ГБЗ-ын чуулганы зохицуулагч нь Бүсийн далаас дуудагдсан ганц бие залуу эгч, ах юм. Чуулганы зохицуулагчид хурлыг төлөвлөж, бэлтгэж, зохион байгуулна. Тэд мөн хурлын дараах тайланг илгээдэг.

5.5

ГБЗ-ын чуулганыг зохион байгуулах хороо

ГБЗ-ын чуулганыг зохион байгуулах хороог зохион байгуулагч гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний (эсвэл Бүсийн далын) зааврын дагуу ГБЗ-ын чуулганы зохицуулагчид удирддаг. Бусад ганц бие залуучуудыг чуулганы төсөв, эрүүл мэнд, аюулгүй байдал, бүртгэл, үйлчилгээ, үйл ажиллагаа, хоол унд, маркетинг, харилцаа холбоо, зохион байгуулах газар зэрэг чухал зүйлсийг хариуцуулуулахаар туслах зохицуулагчаар томилдог. ГБЗ-ын чуулганы хорооны нарийн бүтэц, дэмжлэг үзүүлэх түвшнийг чуулганы зорилго, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан тодорхойлно.

Хэрэв хэд хэдэн гадас оролцож байгаа бол Бүсийн дал зохион байгуулах хорооны гишүүдийг дууддаг. Хэрэв зөвхөн нэг гадас оролцож байгаа бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөл зохион байгуулах хороог дуудаж болно.

6.

Санхүүжүүлэх

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ГБЗ-ын чуулганы зардлын зарим хэсгийг эсвэл бүгдийг нөхөхийн тулд санхүүжилт хүсэж болно. Боломжтой гэж үзвэл, Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл оролцогчдоос авах хураамжийг баталдаг ба уг хураамж нь оролцогчдыг хамрагдахад саад болох ёсгүй. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь оролцох гэж байгаа ч тухайн бүсэд амьдардаггүй эсвэл Сүмийн гишүүн биш ганц бие залуучуудын хураамжийг өөрчилж болно.

Шаардлагатай гэж үзвэл, хол аялж буй хүмүүсийг тохирох газар, орон байраар хангахын тулд санхүүжилтийн хүсэлтийг хангалттай хугацааны өмнө илгээсэн байх ёстой.

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ГБЗ-ын чуулганы санхүүжилтийг дараах байдлаар хүсэж болно. Үүнд:

  • Арван хоёр төлөөлөгчийн чуулгын удирдах гишүүн болон Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн томилогдсон гишүүнээс ГБЗ-ын чуулганы төлөвлөгөөг батлахыг хүсэх;

  • Ганц бие залуучуудын дунд аврал, өргөмжлөлийн ажлыг яаравчлуулах сайт дээрх ганц бие залуучуудын цугларалт арга хэмжээний хүсэлтийн маягтыг ашиглан төсвийн хүсэлтийг бөглөх;

  • Бөглөсөн төсвийн хүсэлтийн маягтыг төсвийн албанд илгээх зэрэг юм.

Дараа нь хүсэлтийг тэргүүлэх бишопын зөвлөл, санваар ба гэр бүлийн гүйцэтгэх зөвлөл, төсөв ба нийцүүлэхийн хороо хянаж, эцсийн зөвшөөрлийг өгнө.

Орон нутгийн нэгжийн төсвийн хуваарилалтыг (LUBA) ГБЗ-ын чуулганыг санхүүжүүлэхэд ашиглаж болохгүй.

7.

Бодлого ба удирдамж

Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 20-р хэсгийг анхааралтай судалж, дагаарай. (ChurchofJesusChrist.org). Чуулган нь Сүмийн идэвхгүй гишүүд мөн чуулганы хугацаанд Сүмийн жишгийн дагуу амьдрах хүсэлтэй Сүмийн гишүүдийн найзууд зэрэг ганц бие залуучуудад бүгдэд нь нээлттэй. Ганц бие залуучуудыг аль болох олноор нь хамруулахын тулд хүчин чармайлт гарга.

8.

Чуулганы хөтөлбөр

ГБЗ-ын чуулганы хороо болон томилогдсон Бүсийн дал чуулганы хөтөлбөрийг боловсруулахдаа Ерөнхий гарын авлагын 1 ба 20-р хэсгийг залбирч байгаад авч үзэх ёстой. Ганц бие залуучууд дараах онцлог байдлыг агуулсан чуулганд дуртай гэдгээ мэдэгдсэн байдаг. Үүнд:

  • Христэд төвлөрсөн мөн өдөр тутмын сүнслэг арга хэмжээг агуулсан;

  • Ганц бие залуучуудын хэрэгцээнд тохируулан заадаг урам зориг өгөх үг хэлэгч, багш нартай;

  • Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл, томилогдсон Бүсийн далын гишүүн, тэдний эхнэр эсвэл өөр нэг ерөнхий Сүмийн удирдагчтай харилцан ярилцах боломжийг олгодог (үүнд ганц бие залуучуудын санаа зовниж буй зүйлс болон хэрэгцээг илүү сайн ойлгохын тулд асуулт хариултын хэлэлцүүлгийг багтааж болно);

  • Тав тухтай, анхаарал сарних зүйлгүй, аялахад боломжийн зайд байрлах орон, байраар хангасан;

  • Орон нутагт бодит өөрчлөлт авчрах сайн төлөвлөсөн үйлчлэл дээр төвлөрсөн;

  • Боломжтой бол ариун сүмд үйлчлэх боломжийг багтаасан;

  • Нийгмийн олонхыг төлөөлсөн мэргэжилтэн эсвэл өөр шашны илтгэгчийн бэлтгэсэн төрөл бүрийн өндөр чанартай сургалтыг багтаасан;

  • Шинэ сонирхол төрүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн;

  • Төлөвлөсөн үйл ажиллагааны хооронд амрах, бусадтай харилцах хангалттай чөлөөт цагийг олгосон;

  • Бүжиг, концерт зэргийг төлөвлөж; чөлөөтэй байх, цэнгэх цаг хугацааг багтаасан;

  • Тааламжтай мэдрэмж төрүүлэх чанартай хөгжим сонсохыг урамшуулсан зэрэг юм.

Хэрэв ГБЗ-ын чуулганд ням гаргийн шүтэн бишрэх үйл ажиллагаа багтсан бол Ерөнхий гарын авлагын 20.4-т заасан удирдамжийг дагана уу.

9.

Ганц бие залуучуудыг чуулганд урих

Тухайн бүсийн бүх ганц бие залууг ГБЗ-ын чуулганд оролцохыг урих ёстой. ГБЗ-ын чуулганы зохицуулагчид ба хороо нь гадасны ерөнхийлөгчидтэй болон институтийн зохицуулагчидтай хамтран бүх ганц бие залууг, ялангуяа идэвх султай гишүүдийг мөн тэдний гишүүн бус найзуудыг урих ажлыг зохион байгуулна. Тухайн бүсэд амьдардаг эсвэл зохион байгуулах зөвлөлд хамаарах ганц бие залуучуудад чуулганд оролцох давуу эрхийг олгох ёстой. Хүчин чадлаас хамаарч бусад бүсээс оролцох нэмэлт оролцогчдыг урьж болно. Та ганц бие залуучуудыг урихаар тэдэнтэй холбогдохдоо дараах зүйлсийг залбирч байгаад тунгаан бод.

  • Бид ганц бие залуучуудыг нэг нэгээр нь хэрхэн хайраар урих вэ?

  • Бид технологи, тэр дундаа цахим орчныг хэрхэн бүтээлчээр, үр дүнтэй ашиглах вэ?

  • Бид сүмд ирэхгүй байгаа хүмүүстэй хэрхэн холбогдох вэ?

  • Чуулганд өөр шашны хүмүүсийг хэрхэн хамруулах вэ? Бид тэдэнтэй хэрхэн холбогдож мөн урих вэ?

10.

Санал болгосон огноо

Үргэлжлэх хугацаа

Хийгдэх зүйлс

Үргэлжлэх хугацаа

24 сарын өмнө

Хийгдэх зүйлс

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь бүсээс ивээн тэтгэх ГБЗ-ын чуулганыг зохион байгуулах үүргийг гадас юм уу гадаснуудад өгч эсвэл чуулганы хүсэлтийг батална.

Үргэлжлэх хугацаа

20 сарын өмнө

Хийгдэх зүйлс

Бүсийн дал ГБЗ-ын чуулганы зохицуулагчдыг дуудна.

Чуулганы зохицуулагчид ГБЗ-ын чуулганы удирдамжийг хянана.

Үргэлжлэх хугацаа

18 сарын өмнө

Хийгдэх зүйлс

Бүсийн дал эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөл чуулганыг зохион байгуулах хороог дуудна.

Чуулганы зохицуулагчдын удирдлаган доор, зохион байгуулах хороо хуралдаж эхэлнэ.

Үргэлжлэх хугацаа

16 сарын өмнө

Хийгдэх зүйлс

Зохион байгуулах хороо нь чуулганы хөтөлбөрийг гаргаж, чуулган болох газрыг тодорхойлно.

Бүсийн дал чуулганы албан ёсны хүсэлт, төсвийг бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд илгээнэ.

Үргэлжлэх хугацаа

14 сарын өмнө

Хийгдэх зүйлс

Чуулганы зохицуулагчид болон зохион байгуулах хороо нь чуулган болох газар, орон байрыг захиалахаар нэхэмжлэл гаргаж эхэлнэ.

Нэхэмжлэлийг бүсийн алба, ивээн тэтгэгч гадас болон гадаснууд руу илгээнэ.

Үргэлжлэх хугацаа

12-0 сарын өмнө

Хийгдэх зүйлс

Зохион байгуулах хороо

  • Чуулганыг төлөвлөх, зохион байгуулах зорилгоор тогтмол хуралдана.

  • Зочин илтгэгч, хөтлөгчийг урина.

  • Бүсийн ганц бие залуучуудад мэдэгдэх зорилгоор сурталчилгааны ажлыг хэрэгжүүлнэ.

Үргэлжлэх хугацаа

6-0 сарын өмнө

Хийгдэх зүйлс

Зохион байгуулах хороо

  • Бүсийн ерөнхий нягтлан бодох бүртгэлийн албанд нэхэмжлэл илгээнэ.

  • Бүртгэлүүдийг батална.

  • Хөтөлбөрийн тээвэртэй холбоотой зүйлсийг шийдэж, батална.

Үргэлжлэх хугацаа

0

Хийгдэх зүйлс

Чуулганыг удирдан явуулах

Үргэлжлэх хугацаа

Чуулганаас хойш 1 сарын дотор

Хийгдэх зүйлс

Чуулганы зохицуулагчид чуулганы дараах тайланг бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд илгээнэ.

11.

Чуулганы дараах тайлан

ГБЗ-ын чуулганы зохицуулагчид чуулганы дараах тайланг бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд илгээнэ. Энэхүү тайланд дараах зүйлс багтсан байх ёстой. Үүнд:

  • Гэрэл зураг, оролцогчдын хэлсэн үгс гэх мэт чуулганы тойм

  • Чуулганы сэтгэл хөдөлгөм, сүнслэг хэсгийг харуулсан тойм

  • Сайн болсон болон тааруухан болсон зүйлсийн талаарх илэн далангүй санал хүсэлт, ялангуяа ирээдүйн чуулганыг амжилттай зохион байгуулахын тулд өгсөн шударга зөвлөгөө (Санал хүсэлт өгөхдөө энэ баримт бичгийн 4-р хэсэгт байгаа асуултуудыг авч үзээрэй.)

  • Статистик мэдээлэл (оролцсон гишүүд, тэдний найзын тоо болон оролцогчдын тоог гадас, бүсээр нь харуулсан газарзүйн график дүрслэл, оролцогчдын судалгаа гэх мэт.)

  • Оролцогчдын хураамж, төсөв гэх мэт санхүүгийн тайлан

Энэхүү тайланг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс Арван хоёр төлөөлөгчийн чуулгын удирдах гишүүн, Далын ерөнхийлөгчийн зөвлөл, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл, Шашны семинар, институтийн удирдах захирал руу илгээж болно.

Хэвлэх