Ганц бие залуучууд
Ганц бие залуучуудад анхаарах


“Ганц бие залуучуудад анхаарах,” Ганц бие залуучуудад анхаарах (2023)

“Ганц бие залуучуудад анхаарах,” Ганц бие залуучуудад анхаарах

Ганц бие залуучуудад анхаарах

Алсын хараа

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Би та нарыг гэрчлэлээ хамгаалахаар адисалж байна. Мөн би та нарыг гэрээнүүдээ сахих хүсэл, хүч чадлаар адисалж байна. Та нар ийн үйлдсэнээр сүнслэгээр өсөж хөгжин, айдсаас ангид байж, одоо төсөөлөхөд хэцүү ч итгэлтэй байдлыг мэдэрнэ гэдгийг би амлаж байна. Та нарт төрөлх чадавхаас чинь хамаагүй илүү эерэг нөлөө үзүүлэх хүч чадал байх болно.”

Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15), Gospel Library

Ганц бие залуучуудын удирдагчийн хувьд та гадас, тойргийнхоо ганц бие залуучуудад Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын хайрыг мэдэрч, Тэднийг дагахад нь туслахын тулд дуудагддаг билээ. Та ганц бие залуучуудад ариун нандин гэрээнүүд байгуулан, сахихад нь тусалж; тэдний Аврагчийн Cүмийн нэгэн хэсэг гэсэн мэдрэмжийг гүнзгийрүүлэх ёстой.

Ганц бие залуучуудын дуу хоолой

Ганц бие залуучууд (18-30 нас) Сүмийн талаарх өөрсдийн туршлагыг ярих үед ихэнх нь дараах зүйлсийг хуваалцдаг. Үүнд:

  • Тэд Бурханы хүүхдүүдэд туслах, үйлчлэх зорилгын нэгэн хэсэг байхаас гадна үнэлэгдэж, ойлгогдох илүү их хэрэгцээтэй байдаг.

  • Мөн шүүмжлүүлсэн, Сүмийн соёлд тохирохгүй эсвэл нэгэн хэсэг нь биш юм шиг мэдэрдэг.

  • Гэрлээгүйнхээ учир тэдэнд “замаасаа хазайсан” мэт санагддаг.

  • Тэд сайн мэдээнд хайртай бөгөөд аврал, өргөмжлөлийн ажилд ур чадвараа ашиглан хувь нэмрээ оруулах боломжтой гэдгээ мэдэрдэг.

Арга зам

Ганц бие залуучуудад (ГБЗ) тусалж, тэднийг адислах таны боломж дараах зүйлсийг гүйцэтгэснээр өснө. Үүнд:

  • ГБЗ-ын хороог гадсандаа (шаардлагатай тохиолдолд гадаснуудын дунд) байгуул.

  • ГБЗ-д хороог удирдах боломжийг олгож, дуудлага өг.

  • Хороог ГБЗ-ийг аврал, өргөмжлөлийн ажилд оролцоход туслахад төвлөрүүл.

  • ГБЗ-ын хороонд бүсийнхээ ГБЗ-ын онцгой хэрэгцээнд нийцүүлэн батлагдсан эх сурвалжуудыг чөлөөтэй ашиглах боломжийг олго.

  • ГБЗ-ын хорооны гишүүдэд ГБЗ-ын чуулган болон цуглах газруудыг санал болгож, дэмжлэг үзүүлэхийг зөвлө.

  • ГБЗ-ын удирдагчдад дараах үйл явцыг дагахад тусал. Үүнд:

    • ГБЗ-ыг сонсох

    • Хамтдаа хэлэлцэж, шийдлүүдийг уялдуулах

    • Шийдлүүдээ хэрэгжүүлэх

ГБЗ-ын төлөвлөгөө хэрхэн хэрэгждэг тухай

Зураг
ГБЗ-ын төлөвлөгөөний график

Өөрчлөн уялдуулж болох зарим хөтөлбөр, үйл ажиллагааны жишээнд ариун сүм ба гэр бүлийн түүх, сүмийн хоёрдугаар цаг, чуулган ба онцгой цугларалт, олон нийтийн үйл ажиллагаа, институт, ӨҮБББТЧ, халамж ба бие даах чадвар, JustServe, сайн мэдээг хуваалцах зэрэг нь орно.

Ганц бие залуучуудын бодит төлөвлөгөө

Энэхүү материалд ганц бие залуучуудад Есүс Христтэй харилцах харилцаагаа болон Cүмийн нэгэн хэсэг гэсэн мэдрэмжээ гүнзгийрүүлэхэд нь хэрхэн туслахыг тоймлон харуулав. Доор тайлбарласан зүйлс нь Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь-ийн 14-р бүлэг болон Gospel Library дахь Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх (2022)-д заасан удирдамжуудын тойм юм.

Тойргийн зөвлөл

Газарзүйн байршлын болон ГБЗ-ын нэгжүүд

  • Та нэгжийнхээ ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг, ГБЗ-ын удирдагчдад тойрог эсвэл салбартаа бүртгэлтэй бүх ГБЗ-ын жагсаалт байгаа эсэхийг шалгана уу.

  • Өөрсдийн нэгжид бүртгэлтэй ГБЗ-тай холбоо тогтоохыг эн тэргүүнд авч үз.

  • Та ГБЗ-тай харилцахдаа, тэднийг сонсох нь маш чухал. Тэдний сорилт, асуулт, амжилт, найдвар, бодол санааг ойлгож; чин сэтгэлээсээ сонирх.

  • ГБЗ-ыг ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгтээ биечлэн, халуун дотноор хүлээн авч; тэдний хүн нэг бүрийг сүнслэгээр нөлөөлсөн дуудлага эсвэл үүрэг даалгавартай эсэхийг мөн тэд тойргийнхоо бишоп, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийг хэн гэдгийг мэдэж байгаа эсэхийг шалгаарай.

  • ГБЗ-ын хэрэгцээнд нийцүүлэн; сайн мэдээнээс суралцах, үйлчлэх, шүтэн бишрэх, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг боломжуудаар ханга (Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх гэдгийг үзнэ үү).

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд ГБЗ-ыг гадасны ГБЗ-ын хороонд үйлчлэхийг санал болго.

  • Өөрийнхөө нэгжийн гадасны ГБЗ-ын хорооны гишүүдтэй үе үе уулз. ГБЗ-ын хичээл зүтгэлийг ойлгож, шаардлагатай үед дэмжлэг үзүүл.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл

Газарзүйн байршлын болон ГБЗ-ын гадаснууд

  • Гадасны ГБЗ-ын хороог өөрсдийн гадсанд бүртгэлтэй бүх ГБЗ-ын жагсаалтаар ханга.

  • Өөрсдийн гадсанд бүртгэлтэй ГБЗ-тай холбоо тогтоохыг эн тэргүүнд авч үз.

  • Гэрлэсэн бүх хүнийг ГБЗ-ын хорооны дуудлагаас нь чөлөөл.

  • Тойрог бүрээс ГБЗ-ыг (боломжтой бол нэг эрэгтэй, нэг эмэгтэй) гадасны ГБЗ-ын хороонд дуудаж, онцгойлон адисал.

  • Нэг эрэгтэй, нэг эмэгтэйг гадасны ГБЗ-ын хорооны даргаар хамтад нь дуудаж, онцгойлон адисал.

  • Институтийн зөвлөл ажиллаж байгаа газруудад институтийн зөвлөлийг ГБЗ-ын хороотой нэгтгэ эсвэл институтийн зөвлөлд ГБЗ-ын хорооны төлөөлөгчдийг оруул.

  • Гадасны ерөнхийлөгчийн нэг зөвлөх, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг гишүүнийг энэхүү хорооны зөвлөгчдөөр томил.

  • Гадасны ГБЗ-ын хорооны гишүүдэд тэд бүх ГБЗ-ыг Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээ бэхжүүлэхэд туслах үүрэгтэй гэдгийг заа. Судруудыг болон Ерөнхий гарын авлагын 14-р бүлгийг мөн Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэхийг ашигла.

  • Гадасны ГБЗ-ын хорооны гишүүдэд ГБЗ-ын дуу хоолойг сонсохын ач холбогдлын талаар мөн тэдний хэрэгцээнд тохируулан Сүмийн батлагдсан хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг заа. Ганц бие залуучуудыг хүчирхэгжүүлэх гарын авлагыг ашиглана уу.

  • ГБЗ-ын гадасны ерөнхийлөгчийн зөвлөл газарзүйн байршлын хувьд харьяалагдах гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран, харьяа нэгждээ явахаар шийдсэн ГБЗ болон сүмд ирэхгүй байгаа ГБЗ-д хэрхэн тохинуулах талаар уялдаа холбоотой ажиллах ёстой.

Зураг
Сүмийн бэлгэ тэмдэг

Хэвлэх