Найз
Идэр дайчид
2024 оны 8-р сар


“Идэр дайчид,” Найз, 2024 оны 8-р сар, 26–27.

Найз сэтгүүлийн сар тутмын захиас, 2024 оны 8-р сар

Идэр дайчид

Зураг
Нүхэнд зэр зэвсгээ булшилж буй хүмүүс

Зураг чимэглэлийг Эндриү Босли

Аммон болон түүний ах нарын заасан хүмүүс Есүс Христийг дагахыг хүсэж байв. Тэд зэр зэвсгээ булшилж, дахин хэзээ ч тулалдахгүй гэж Бурханд амлажээ.

Зураг
Хэсэг залуу эрэгтэйчүүд насанд хүрэгчдийн ярилцаж байгаа байшинд дөхөж очжээ.

Гэвч удалгүй тэд гэр бүлээ хамгаалах хэрэгтэй болов. Зэр зэвсгээ булшилсан эцгүүд Бурханд амласан амлалтаа зөрчихийг хүссэнгүй. Тиймээс хөвгүүд нь тэдний оронд тулалдахаар бэлтгэжээ. Тэднийг хоёр мянган залуу дайчид гэдэг байв. Идэр гэдэг нь “залуу” гэсэн утгатай.

Зураг
Бусад залуу эрэгтэй зэр зэвсгээ бэлдэж байх үед нэгэн залуу эрэгтэй ээжтэйгээ хамт залбирч байна.

Идэр дайчид өмнө нь хэзээ ч дайнд орж байгаагүй. Гэвч ээжүүд нь бэлтгэлээ базаахад тэдэнд тусалж, Бурханд итгэхийг заасан.

Зураг
Хиламан идэр дайчдыг жагсаалд удирдаж байхад нэгэн залуу эрэгтэй өөр нэг шархадсан залуу эрэгтэйд алхахад нь тусалж байгаа нь

Тэд Хиламаныг удирдагчаараа сонгожээ. Тэд зоригтой байсан бөгөөд Бурхан тэдэнд тусалжээ. Тэд бүгд шархадсан ч бие биедээ тусалж байлаа. Бурхан тэдний итгэлийг хүндэтгэсэн бөгөөд тэд бүгд эсэн мэнд үлдсэн!

Будах хуудас

Судрууд надад өдөр бүр тусалж чадна.

Зураг
Нээлттэй номын хуудсуудаас гарч буй Мормоны Номын дүрсийг будах хуудас

Зураг чимэглэлийг Адам Кофорд

Чиний хамгийн их дуртай судрын түүх юу вэ?

Хэвлэх