2022
Сонго
2022 оны 6-р сар


“Сонго,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 6-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2022 оны 6-р сар

Сонго

Иошуа өөрийн хүмүүсийг Их Эзэнийг дагах зөв сонголт хийхэд уриалсан.

Сонгох

Өөрсдийнхөө төлөө сонгох, үйлдэх чадварыг сонгох эрх чөлөө гэдэг. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм. Энэ амьдралын нэг зорилго бол бид Бурхантай илүү адилхан болохын тулд Түүний зарлигуудыг дуулгавартай дагахыг сонгох болно гэдгээ харуулах явдал юм. Бид ѳѳрсдийн сонголтуудын дагуу шүүгдэх болно. (2 Нифай 2:27; Сургаал ба Гэрээ 101:78; Абрахам 3:25-ыг үзнэ үү.)

өнөөдөр

Иошуа өөрийн хүмүүсийг “өнөөдөр” буюу яг одоо сонгохыг уриалсан. Бид нэг удаа зөв сонголт хийж, эдгээр сонголтдоо үнэнч үлдэхийг хичээж болно. (Дуулал 37:5-ыг үзнэ үү.)

үйлчлэх

Энэ шүлгэнд үйлчлэх гэдэг нь шүтэн бишрэх, дэмжих, дагах, хэн нэгэнд өөрийгөө зориулах гэсэн утгатай байдаг. Бид Их Эзэнд үйлчлэх хэрэгтэй (Мосе 1:15-ыг үзнэ үү).

бурхад

Израилыг цор ганц үнэн, амьд Бурхан болох Есүс Христэд үйлчлэхийг зарлигласан (Гэтлэл 20:2–5-ыг үзнэ үү). Иошуа өөрийнх нь хүмүүс шүтэн биширч болохгүй бусад бурхны жишээг дурдсан. Бидний амьдрал дахь бусад бурханд эд хөрөнгө, бусдын бодол санаа, бусад сонирхол зэрэг биднийг Их Эзэнээс холдуулдаг аливаа зүйлс багтдаг.

Би ба манай гэр

Иошуа өөрийгөө болон гэрийнхнээ төлөөлөн ярив. Тэд Их Эзэнд үйлчилнэ гэдгийг тэр хэлсэн юм. Тэр гэр бүлээ зөвт байдалд удирдаж, Их Эзэнийг дагахыг тэдэнд заахыг хүссэн (Сургаал ба Гэрээ 93:40-ийг үзнэ үү).