2023
Бид одоо төгс байх шаардлагатай юу?
2023 оны 2-р сар


“Бид одоо төгс байх шаардлагатай юу?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 2-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө дээрх захиас, 2023 оны 2-р сар

Бид одоо төгс байх шаардлагатай юу?

Судар уншиж буй залуу эрэгтэй

Зураг чимэглэлийг Эмили И.Жөүнс

Судрууд биднийг адисалж, урамшуулахын тулд бичигдсэн бөгөөд үүнийгээ ч гарцаагүй хийдэг. Гэхдээ үе үе судрын аль нэг хэсэг бидний төгс төгөлдөр болоогүй байгааг сануулдгийг та нар анзаарсан уу? Жишээ нь: “Тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг … та нар мөн төгс бай” (Матай 5:48). Энэ зарлигийг сонсоод, бидэнд ор луугаа очоод буцаж хэвтээд, толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрмөөр санагддаг. Ийм селестиел зорилго нь хүрэх боломжгүй мэт санагддаг. Гэвч Их Эзэн бидэнд сахих боломжгүй зарлиг хэзээ ч өгөхгүй.

Бороонд шүхэр барин зогсож буй залуу эмэгтэй

Моронай “Тиймээ Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” хэмээн гуйсан. “Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл … Түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно” (Моронай 10:32: тодотгол нэмсэн). Үнэн төгс байдалд хүрэх цорын ганц найдвар бол үүнийг тэнгэрээс илгээсэн бэлэг хэмээн хүлээн авахад оршдог буюу бид үүнийг өөрсдөө “олж авч” чадахгүй.

Уулын орой өөд нохойтойгоо алхаж буй залуу эмэгтэй

Есүсийг эс тооцвол, бидний аялж буй энэ газар дэлхийн аянд алдаа мадаг, өө сэвгүй гүйцэтгэл байхгүй учраас өөрсдөөсөө болон бусдаас хэт их зүйл шаардахаас зайлсхийн, тасралтгүй сайжрахыг хичээцгээе.

Хөлөг онгоц далайн шуурганд

Хэрэв бид цөхрөлтгүй зүтгэвэл Шинэ Гэрээний төгс төгөлдөр гэсэн ойлголт болох бидний төгөлдөржих үйл явц мөнх амьдралын хаа нэгтээ дуусаж, бүрэн гүйцэлдэх болно.