“Бид одоо төгс байх шаардлагатай юу?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 2-р сар.
Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө дээрх захиас, 2023 оны 2-р сар
Бид одоо төгс байх шаардлагатай юу?
2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс.
Судрууд биднийг адисалж, урамшуулахын тулд бичигдсэн бөгөөд үүнийгээ ч гарцаагүй хийдэг. Гэхдээ үе үе судрын аль нэг хэсэг бидний төгс төгөлдөр болоогүй байгааг сануулдгийг та нар анзаарсан уу? Жишээ нь: “Тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг … та нар мөн төгс бай” (Матай 5:48). Энэ зарлигийг сонсоод, бидэнд ор луугаа очоод буцаж хэвтээд, толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрмөөр санагддаг. Ийм селестиел зорилго нь хүрэх боломжгүй мэт санагддаг. Гэвч Их Эзэн бидэнд сахих боломжгүй зарлиг хэзээ ч өгөхгүй.
Моронай “Тиймээ Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” хэмээн гуйсан. “Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл … Түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно” (Моронай 10:32: тодотгол нэмсэн). Үнэн төгс байдалд хүрэх цорын ганц найдвар бол үүнийг тэнгэрээс илгээсэн бэлэг хэмээн хүлээн авахад оршдог буюу бид үүнийг өөрсдөө “олж авч” чадахгүй.
Есүсийг эс тооцвол, бидний аялж буй энэ газар дэлхийн аянд алдаа мадаг, өө сэвгүй гүйцэтгэл байхгүй учраас өөрсдөөсөө болон бусдаас хэт их зүйл шаардахаас зайлсхийн, тасралтгүй сайжрахыг хичээцгээе.
Хэрэв бид цөхрөлтгүй зүтгэвэл Шинэ Гэрээний төгс төгөлдөр гэсэн ойлголт болох бидний төгөлдөржих үйл явц мөнх амьдралын хаа нэгтээ дуусаж, бүрэн гүйцэлдэх болно.
© 2023 он Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly For the Strength of Youth Message, February 2023-ын орчуулга. Language. 18910 363