Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Христийг дахин ирэхээс өмнө Түүнд итгэх
2024 оны 4-р сар


“Христийг дахин ирэхээс өмнө Түүнд итгэх,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 4-р сар

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2024 оны 4-р сар

Жером

Христийг дахин ирэхээс өмнө Түүнд итгэх

Нифайчууд Аврагчийг ирэхээс өмнө итгэсэн ба бид ч мөн Түүнийг ирэхээс өмнө итгэж чадна.

Есүс Христ нифайчууд дээр айлчилсан нь

Аврагчийг дэлхий дээр ирэхээс өмнө Түүнд итгэх нь ямар байх талаар чи бодож үзсэн үү? Эрт цагийн нифайчууд яг ийн үйлдсэн. Тэд “Мессиаг харж хүлээхийг … мөн тэрээр аль хэдийн байсан хэдий ч, түүнийг ирнэ гэдэгт итгэ[ж]” (Жэром 1:11) байв.

Өнөө үед бидэнд Есүс Христ амьдарч, нас нөгчиж, амилсан гэдгийг гэрчлэх судрууд болон түүхэн бичээснүүд байна. Бид аль хэдийн ирсэн Аврагчид итгэдэг. Мөн бид дахин ирэх Аврагчид итгэдэг.

Есүс Христийг ирэхээс өмнө нифайчууд дараах зүйлүүдэд итгэсэн. Үүнд:

Хаан Бенжамин эхнэрийнхээ хамт залбирч байгаа нь

Нүглүүдээсээ өршөөгдөх

“Хэн боловч Христ ирэх ёстой гэдэгт итгэж, мөнхүү тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, мөн бүр Тэрээр аль хэдийн тэдний дунд ирсэн мэт тийм үлэмж агуу баяслаар баярлах болно” (Мозая 3:13; тодотгол нэмсэн).

Инос

Өөрсдийгөө уучлах

“Мөн тэгтэл нэгэн дуу хоолой надад ирж, өгүүлсэн нь: Инос нүглүүд чинь өршөөгдсөн, … Иймийн тул, миний гэм зайлуулагдсан бөлгөө. Мөн би хэлэв: Их Эзэн, энэ хэрхэн бүтэв? Мөн тэрээр надад хэлэв: Чи урьд нь хэзээ ч сонсож бас хараагүй, Христэд итгэлтэйн чинь учир буюу. Мөн тэрээр өөрийгөө бие махбодод үзүүлэхээс өмнө олон жил улирч одно; … итгэл чинь чамайг эдгээлээ” (Инос 1:5–8; тодотгол нэмсэн).

Номлож буй Иаков

Гайхамшгийг үйлдэх

“Бид Христийг мэдсэн, мөн түүнийг ирэхээс олон зуун жилийн өмнө түүний сүр жавхланг хүлээн авах найдлага бидэнд байсан … Үүний хэрээр бид Есүсийн нэрээр зарлиглаж чадаад мөн модод, бас уулс, бас далайн давлагаа бидэнд дуулгавартай байв” (Иаков 4:4, 6; тодотгол нэмсэн).

Моронай ялтаснууд дээр бичиж байгаа нь

Илчлэлт хүлээн авах

Гивлүүрийн гадна хадгалагдаж чадахааргүй тэд, харин … өөрсдийн нүдээр үнэхээр хараад … итгэл нь тийм үлэмж хүчирхэг байсан тэд бүр Христийг ирэхээс өмнө ч олон байв” (Ифер 12:19; тодотгол нэмсэн).

Есүс Христийг дахин ирэхээс өмнө бид дараах зүйлүүдэд итгэж чадна. Үүнд:

Өршөөгдөх, өөрсдийгөө уучлах, гайхамшгийг үйлдэх, илчлэлт хүлээн авах (нифайчуудтай адилаар).

Сүмд дуулж буй залуу эрэгтэй

Өөрсдийгөө Түүнийг ирэхэд бэлтгэ.

Бид гэрээнүүдээ сахихыг хичээснээр селестиел хаант улсад амьдрахад бэлтгэж байдаг. “Учир нь болгоогтун, энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун, энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм” (Алма 34:32).

Ариун сүмийн гадаа байгаа өсвөр үеийнхэн

Дэлхийг Түүнийг ирэхэд бэлтгэ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “дэлхий дээрх хамгийн агуу ажил” буюу Израилыг цуглуулах ажлын нэг хэсэг байхад урьсан. “Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар!”1 гэж тэр хэлжээ.

Тэврэлдэж буй залуу эмэгтэйчүүд

Хүнд хэцүү үед итгэл найдвар өвөрлө.

Аврагчийг дахин ирэхэд зөв шударга хүмүүс амар амгалан амьдрах болно. Аврагч засаглаж, шударга бус байдал засагдах болно. “Учир нь Их Эзэн тэдний дунд байх болно, мөн түүний алдар суу тэдний дээр байх болно, мөн тэрбээр тэдний хаан хийгээд тэдний хууль тогтоогч байх болно” (Сургаал ба Гэрээ 45:59).

залуу эмэгтэй

Амилуулалтад итгэ.

Бүх хүн төрөлхтөн амилуулагдана. Бид төгс, үхэшгүй бие махбодтой болох болно. Бид нас барсан хайртай хүмүүстэйгээ дахин уулзаж чадна. “Сүнс мөн бие төгс хэлбэрээрээ дахин нэгдэх болно; бид одоо энэ цагт байгаа шигээ үе болон мөч аль аль нь зохих байдалдаа сэргээгдэх болно” (Алма 11:43).

Есүс Христ нифайчуудад үзэгдсэн нь

Эрт цагийн нифайчууд Аврагчийг ирэхээс өмнө Түүнд итгэсэн юм. “[Бид] [Түүнийг] тэнгэрийн үүлэн дотор сүр хүч хийгээд агуу алдар суунд … үзэх …” үедээ Аврагчийг дахин ирнэ гэдэгт итгэдэг болсон байж чадна (Сургаал ба Гэрээ 45:44; мөн Үйлс 1:11-ийг үзнэ үү). Түүнийг дахин ирнэ гэдгийг мэдэх нь чиний өнөөдрийн үйлдэлд хэрхэн нөлөөлөх вэ?

Эх сурвалж

  1. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), Gospel Library.