Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бид баптисм хүртэхдээ яг ямар амлалт өгдөг вэ?
2024 оны 6-р сар


“Бид баптисм хүртэхдээ яг ямар амлалт өгдөг вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 6-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2024 оны 6-р сар

Бид баптисм хүртэхдээ яг ямар амлалт өгдөг вэ?

Зураг
баптисм

Баптисм, Энни Хэнри Нэйдэр

Бид баптисм хүртэхдээ Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Бурханд үйлчилж, Түүний зарлигуудыг дагахад бэлэн гэсэн гэрээ (эсвэл амладаг) хийдэг гэдгийг судрууд бидэнд заадаг (Мозая 18:10; Сургаал ба Гэрээ 20:37, 77-г үзнэ үү).

Мөн бид баптисм нь “Бурханы хороонд орж, түүний хүмүүс гэж нэрлэгдэх” (Мозая 18:8) хүслээ биелүүлэхэд тусалдаг болохыг судраас сурдаг. Өөрөөр хэлбэл үүний нэг шалтгаан нь бид Есүс Христийн Сүмд элсэж, Христ дотор нэгдсэнээс ирдэг хайр, хамаарлыг мэдрэхийг хүсдэг учраас баптисм хүртдэг.

Их Эзэнд үйлчилж, Түүний зарлигуудыг дагах амлалт нь биднээс амьдралынхаа туршид олон зүйлийг хийхийг шаардаж болно. Тухайлбал “нэгнийхээ ачааг … үүрэлцэхэд, гашуудах тэдний хамт гашуудах; тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсоход бэл[эн]“ (Мозая 18:8) байх зэрэг багтдаг.

Хэвлэх