2011
Бүх зүйлийн сэргээлт
Үхэр 2011


Айлчлагч багшийн захиас бичиг 2011 оны 2-р сар

Бүх зүйлийн сэргээлт

Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд чинь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Зураг
Relief Society seal

Итгэл • Гэр бүл • Халамж

Бошиглогч Иосеф Смит, Нийгмийн Халамжийн Бүлгийг Сүмийн амин чухал хэсэг байхаар зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн Зөвлөлийн хувьд бид Нийгмийн Халамжийн Бүлэг нь амьдралд чинь яагаад амин чухал болохыг та бүхнийг ойлгоход тусалж чадна гэдэгтээ найдаж байна.

Шинэ Гэрээний эмэгтэйчүүд Есүс Христэд итгэсэн итгэлээ харуулан Түүний ажилд оролцож байсныг бид мэднэ. Лук 10:39 -д “Есүсийн хөлд суун” үгийг нь сонсож байсан Маригийн талаар өгүүлдэг. Иохан 11:27 –д Марта, “Тийм ээ, Эзэн. Та бол Бурханы Хүү болох Христ, ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ” хэмээн Христийг гэрчилдэг. Үйлс 9:36, 39 -д сайн үйлсээр баян … “Табита хэмээх нэгэн дагалдагчийн талаар … бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө хажууд зогсож … [түүний] хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг үзүүлж байв … хэмээн өгүүлдэг. Ром 16:1–2-д Фойбе “чуулганы үйлчлэгч” бөгөөд “хүмүүсийн туслагч” байв гэж гардаг.

Хожмын үеийн сүмд уламжлагдан ирсэн итгэл, гэрчлэл, үйлчлэлийн загварууд Нийгмийн Халамжийн Бүлэгт илүү зохион байгуулалттай болсон. Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б.Бек: “Шинэ гэрээнд Аврагч Мари, Марта нарыг Өөрийнхөө ажилд оролцохыг урьсан шиг энэхүү эрин үеийн эмэгтэйчүүдэд Их Эзэний ажилд оролцох өндөр үүрэг хариуцлага бий хэмээжээ. … 1842 онд Нийгмийн Халамжийн Бүлгээс эмэгтэйчүүдийн нэгдмэл байдлыг нэмэгдүүлж Их Эзэний хаант улсыг байгуулахад хүлээх тэдний онцгой үүрэг даалгаврыг биелүүлэх үйл ажиллагааг өрнүүлсэн.1

Бид итгэл болон хувийн зохистой байдлаа нэмэгдүүлэх, гэр бүлээ бэхжүүлэх мөн гачигдагсдад туслах зэрэгт Нийгмийн Халамжийн Бүлгийн зорилтуудыг анхаарч ажилладаг.

Нийгмийн Халамжийн Бүлэг нь авралын ажлыг дэмжихээр зохион байгуулагдсан гэдгийг би гэрчилж байна. Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч бүхэн энэхүү нандин ажилд чухал үүргийг гүйцэтгэдэг.

Сильвия Х.Оолред, Нийгмийн Халамжийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх.

Судраас

Иоел 2:28–29; Лук 10:38–42; Ефес 1:10

Бидний түүхээс

Жюли Б.Бек эгч “Нийгмийн Халамжийн Бүлэг нь сэргээлтийн зүй ёсны хэсэг байсан гэдгийг бид Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан мэддэг” хэмээн заасан.2 Сэргээлтийн үйл явц нь 1820 оны Анхны Үзэгдлээр эхэлсэн бөгөөд “шат шатаар, дүрэм дүрмээр” (С ба Г 98:12) үргэлжилсэн. 1842 оны гуравдугаар сарын 17-нд Нийгмийн Халамжийн Бүлэг албан ёсоор анх зохион байгуулагдахад бошиглогч сэргээгдсэн Сүм дэх тэдний чухал байр суурийн талаар цохон тэмдэглэсэн байдаг. Тэрээр, “Эмэгтэйчүүд зохион байгуулагдах хүртэл Сүм хэзээ ч төгс байгаагүй” гэжээ.3

Эшлэл

  1. Жюли Б.Бек, “Fulfilling the Purpose of Relief Society,” Лиахона, 2008 оны арваннэгдүгээр сар, 108.

  2. Жюли Б.Бек, “Fulfilling the Purpose of Relief Society,” 108.

  3. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 451.

Би юу хийж чадах вэ?

  1. Би энэ сард Есүс Христийн эмэгтэй дагалдагчдын итгэлийн жишээ болохоор ямар тусламжийг бусдад үзүүлж чадах вэ?

  2. Би энэ сард гэрчлэлээ өсгөхийн тулд сэргээгдсэн сайн мэдээний ямар сургаалаас суралцах вэ?

Хэвлэх