2012
Миний итгэлийн залбирал
Үхэр 2012


Залуучуудад зориулав

Миний итгэлийн залбирал

18 настай байхдаа би нэгэн тавилгын дэлгүүрт худалдагчаар ажилладаг байлаа. Миний ажлын цагийн хуваарь маш урт байв. Би даваа гарагаас бямба гараг хүртэл өглөө 8-аас орой 10 цаг хүртэл ажилладаг байсан. Сүмийн үйл ажиллагаануудад оролцож, институтэд явж чаддаггүй байсан болохоор надад гунигтай байлаа.

Ингээд би институт болон үйл ажиллагаануудад оролцохын тулд бямба гарагт ажилладаггүй ажил олж өгөхийг гуйж Тэнгэрлэг Эцэгтээ хандан маш итгэлтэйгээр залбирч эхэлсэн юм.

Нэг өдөр би нэгэн худалдан авагчид тусалж байлаа. Бид ярилцаж эхэлсэн бөгөөд тэр өөрийгөө банкинд ажилладаг гэж хэллээ. Би түүнээс банкны салбарт ажиллахын тулд юу хийх ёстойгоо асуулаа. Тэрээр надад өөрийн нэр, утасныхаа дугаарыг өгч, ажилд авдаг хүн рүү утасдан намайг таньдаг гэж хэлээрэй гэв. Би банк руу очиж өгөх хэрэгтэй шалгалтыг нь өглөө. Би тэр шалгалтыг давсан бөгөөд даваа гарагаас баасан гараг хүртэл өдөрт зургаан цаг ажилладаг боллоо. Мөн урьд авч байсан цалингаасаа 3 дахин их мөнгө авдаг болсон.

Их Эзэнийг нэгдүгээрт тавих хүсэлтэй байвал Тэр биднийг удирдан чиглүүлдэг гэдгийг би мэднэ. Тэр намайг өнөөдөр ч удирдан чиглүүлж байна. Залбирлын зарчим үнэн гэдгийг би мэднэ.

Хэвлэх