Айлчлагч багшийн захиас бичиг 2013 оны 2-р сар
Их Эзэнд хөрвүүлэгдсэн нь
Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу. Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org-аас үзнэ үү.
Сүмийн шинэ эгч нарт–Нийгмийн Халамж руу орж байгаа Залуу Эмэгтэйчүүд, эргээд идэвхтэй болж байгаа эгч нар, шинэ хөрвөгдөгсдөд айлчлагч багшийн дэмжлэг болоод нөхөрлөл шаардлагатай. “Гишүүний оролцоо нь хөрвөгдөгсдийг идэвхтэй хэвээр байлгах, идэвх суларсан гишүүдийг эргээд бүрэн дүүрэн идэвхтэй болгоход чухал үүрэгтэй.” “Нийгмийн Халамж нь бидний Сүм дэх хамгийн хүчирхэг нөхөрлөлийн эх үүсвэр болж чадна гэсэн төсөөллийг буулгаж ав. Заалгасан, эргэн идэвхжсэн хүмүүст аль болох эрт хүрч оч, тэднийг Сүмийн байгууллагаараа дамжуулан хайрла” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Расселл Баллард хэлсэн.1
Нийгмийн Халамжийн гишүүний хувьд бид шинэ гишүүдэд дараах Сүмийн үндсэн дадлуудыг зааж болно:
-
Яриа өгөх.
-
Гэрчлэлээ хуваалцах.
-
Мацаг барилтын хуулийг сахих.
-
Аравны нэг ба мацгийн өргөлөө төлөх.
-
Гэр бүлийн түүхийн ажилд оролцох.
-
Нас барсан өвөг дээдсийнхээ төлөөх баптисм ба гишүүний баталгааг гүйцэтгэх.
“Шинэ гишүүд Сүм дээр ая тухтай байж, таатайгаар угтан авагдаж буйг мэдрэхэд анхаарал халамжтай найз нөхөд хэрэгтэй” гэж Ахлагч Баллард хэлсэн.2 Бид бүгд, ялангуяа айлчлагч багш нар шинэ гишүүдийг баттайгаар “Их Эзэнд хөрвүүлэгдсэн” (Aлмa 23:6) байхад нь туслахын тулд нөхөрлөлийн үндэс суурийг тавих чухал үүрэг хариуцлагатай.
Судруудаас
Бидний түүхээс
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) хэлэхдээ, “Хөрвөгдөгсдийн тасралтгүй өсөх тооны учир бид тэднийг өөрсдийн гэсэн арга замаа олоход туслахын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой. Тэдний хүн нэг бүрт гурван зүйл хэрэгтэй: найз нөхөд, дуудлагат ажил, ‘Бурханы сайн үгээр’ (Моронай 6:4) тэжээгдэх нь юм” гэжээ.3
Айлчлагч багш нар халамжилдаг хүмүүстээ туслах үүрэгтэй. Настай эмэгтэйн айлчлагч багш байсан нэгэн залуухан Нийгмийн Халамжийн эгчид тохиолдсон туршлага шиг нөхөрлөл ихэвчлэн эхэлж ирдэг. Тэд цэвэрлэгээний үеэр хамтран ажиллах хүртлээ нөхөрлөлийг бага багаар үүсгэсээр байжээ. Тэд найз нөхөд болж, Айлчлагч багшийн захиасын талаар ярихдаа хоёул “Бурханы сайн үгээр” тэжээгдэж байв.
Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит (1876–1972) хэлэхдээ, Нийгмийн Халамж “бол дэлхий дээрх Бурханы хаант улсын хамгийн чухал хэсэг бөгөөд Эцэгийн хаант улсад мөнхийн амьдралыг олж авахад итгэлтэй гишүүдэд тусалдаг” гэсэн.4
© 2013 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи эхийн зөвшөөрөл: 6/12. Орчуулгын зөвшөөрөл: 6/12. Visiting Teaching Message, February 2013 -ын орчуулга. Mongolian. 10662 363
Би юу хийж чадах вэ?
-
Би хамтрагчийнхаа төлөө залбирч, Сүнс биднийг эгч нарт үйлчлэхээр удирдахыг асуудаг уу?
-
Бид үнэхээр түүний төлөө санаа тавьж байгааг минь мэдэж болохын тулд ямар арга замаар эгч нэг бүрт хүрч үйлчлэх вэ?