Айлчлагч багшийн захиас бичиг 2014 оны 2-р сар
Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Сайн Хоньчин
Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийн тулд эрэлхийл. Аврагчийн амьдрал болон зорилгыг ойлгох нь таны Түүнд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж мөн айлчилж очдог хүмүүсийг тань хэрхэн адислах вэ? Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү:
Сайн Хоньчин, Есүс Христ
“Та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ? …
“Би та нарт хэлье … гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно” (Лук 15:4, 7) хэмээн заасан билээ.
Бид Есүс Христийг Сайн Хоньчин гэдгийг ойлгох үед Түүний жишээг дагах мөн гачигдалтай тэдэнд үйлчлэх бидний хүсэл нэмэгддэг. Есүс “Би бол сайн хоньчин мөн. Би өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ.” … Би хоньдын төлөө амиа өгнө” (Иохан 10:14–15). Христийн Цагаатгалын ачаар бидний хэн нь ч гэртээ харих замаа мэдэхгүй байхаар төөрөн одохгүй юм (Лук 15-ыг үзнэ үү).
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Сүргийг халамжлах нь бидний үүрэг билээ” хэмээн хэлсэн. … Бид үйлчлэхээр урагшлах болтугай.”1
Судруудаас
Бидний түүхээс
Халамжийн Нийгэмлэгт хамгийн анх оролцсон Элизабэт Анн Витни 1830 онд хэрхэн хөрвөгдсөн талаараа ярихдаа: “Би ахлагчдыг сайн мэдээг номлож байхыг сонсмогцоо энэ нь Сайн Хоньчны дуу хоолой байсныг мэдсэн” гэжээ.2 Элизабэт Сайн Хоньчны дуу хоолойг дагасан бөгөөд баптисм хүртэж, гишүүнээр батлуулжээ.
Бид ч гэсэн Сайн Хоньчны дуу хоолойг сонсож чадах бөгөөд Түүний сургаалуудыг бусадтай хуваалцаж чадна. Ерөнхийлөгч Монсон “Бид бол энэ дэлхий дээрх Их Эзэний хүүхдүүдэд үйлчилж, тэднийг өргөх үүрэгтэй Түүний мутар болсон хүмүүс юм”3 хэмээн хэлсэн.
Хоньчин алдагдсан хоньдоо эрж хайдаг шиг эцэг, эхчүүд төөрөлдсөн хүүхдийнхээ араас явах хэрэгтэй. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Жэймс И.Фауст (1920–2007) “Дуулгаваргүй хүүхдүүддээ заахдаа зөв шударга, хичээнгүй, залбиралтай байдаг, зүрх сэтгэл нь шаналсан тэдгээр эцэг, эхчүүд та нарт Сайн Хоньчин тэднийг харж байгаа гэдгийг бид хэлж байна. Бурхан та нарын их гунигийг мэддэг мөн ойлгодог. Найдвар байна” гэж хэлжээ.4
© 2014 Intellectual Reserve, Inc. © Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи эхийн зөвшөөрөл: 6/13. Орчуулгын зөвшөөрөл: 6/13. Visiting Teaching Message, February 2014. Mongolian.10862 363-ын орчуулга