2016
Үүрдийн аз жаргалыг хамтдаа эдлэх нь
Хонь 2016


Өсвөр үеийнхэнд зориулав

Үүрдийн аз жаргалыг хамтдаа эдлэх нь

Сайн мэдээний хамгийн агуу зүйлсийн нэг бол авралын төлөвлөгөөний талаарх мэдлэг юм. Бидэнд гэр бүлтэйгээ үүрд хамт байх гайхалтай боломж бий. Энэ мэдлэг нь бидэнд дэлхий ертөнцийн асуудалд дарагдан гутрах үедээ найдвар тээхэд тусалдаг. Ерөнхийлөгч Айринг “Хайрт Тэнгэрлэг Эцэг бидний зүрхний хүсэл эрмэлзлийг мэднэ. Түүний зорилго бол бидэнд аз жаргалыг өгөх явдал юм (2 Нифай 2:25-ыг үзнэ үү). Тиймээс Тэрээр мөнхөд үргэлжлэх гэр бүлийн холбооны баяр баясгаланг боломжтой болгохын тулд Өөрийн Хүүг бэлэг болгон өгсөн. … Энэ бол дэлхий дээр ирсэн Бурханы хүүхэд бүрд өгөгдсөн боломж юм” хэмээн заасан.

Энэ адислал нь одоо амьдарч байгаа бидэнд өгөгддөг төдийгүй биднээр дамжуулан нас барсан хүмүүст өгөгддөг. Өвөг дээдэс маань сүнсний дэлхийд байгаа бөгөөд тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг хийхэд нэрс бэлдэхийг биднээс хүлээж байгаа. Гэвч заримдаа тэдний өмнөөс уг ажлыг хийхэд хэцүү байдаг. Бид хэт завгүй эсвэл ариун сүмд тогтмол ороход дэндүү хол байж болно.

Аз болоход гэр бүлийн түүхийн ажил, индексжүүлэлт эсвэл эцэг эх нь ариун сүм рүү явсан үед дүү нараа харах зэрэг өвөг дээдэстээ туслах бусад арга зам байдаг. Ингэж тусалснаар бид Их Эзэнд үйлчилдэг ба сүнсний дэлхийд байгаа хүмүүст мөнхийн гэр бүлийн найдварыг авчирдаг.

Хэвлэх