2017
Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя
September 2017


Өсвөр үеийнхэн

Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя

Бидний бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон та нарт хэрхэн нөлөөлсөн бэ? Та түүний талаар юуг хамгийн их санах вэ? Та ерөнхийлөгч Монсон болон түүний амьдралын тухай тэмдэглэлийн дэвтэртээ бичих талаар бодож үзээрэй. Тэрээр санан дурсдаг бошиглогч бүрийнхээ өөрт нь үзүүлсэн нөлөөг уг захиаст тайлбарласан.

Та түүний хэлсэн үгнүүдээс дуртай эшлэлээ сонгоод, өрөөндөө хичээлийнхээ дэвтэр эсвэл цаасан дээр бичиж, ойр ойрхон харж болно. Та нар зурагтай эшлэл хийгээд, утасныхаа дэлгэцийн зураг болгон тавьж болно. Та нар эшлэлийг харах бүрдээ амьд бошиглогч хэчнээн чухал болохыг тунгаан бодож, өнөөдөр тэр бид бүхнийг хайрлаж, удирдахын төлөө байдаг гэдгийг санаж болно.

Хэвлэх