2021
Есүс Христ биднийг нүгэл, үхлээс аварсан
2021 оны 3-р сар


Сайн мэдээний ҮНДСЭН ЗАРЧИМ

Есүс Христ биднийг нүгэл, үхлээс аварсан

Түүний золиосын ачаар бид бүхэнд мөнхийн амар амгалан, баяр баясгаланг олж авах боломж олдсон.

Зураг
the Savior in Gethsemane

Бид Есүс Христийг өөрсдийн Аврагч гэж үздэг. Тэрээр бидний нүглийн төлөөсийг төлж, үхлийн хүчийг ялан дийлсэн тул бид ийн нэрлэдэг. Тэр биднийг аварсан! Цагаатгал гэх бидний төлөө үйлдсэн Түүний золиос бол түүхэнд болж өнгөрсөн хамгийн чухал үйл явдал юм. Түүний ачаар үхэл төгсгөл байхаа больсон. Түүний ачаар бид нүглүүдээсээ өршөөгдөж, дахин цэвэр ариун болж, өдрөөс өдөрт сайжрах боломжтой.

Есүс Христ Ууган хүү байсан

Бид дэлхий дээр ирэхээсээ өмнө тэнгэрлэг эцэг эхтэйгээ хамт амьдардаг байв. Есүс Христ Ууган хүүгийн хувьд энэхүү үзэсгэлэнт дэлхийг бүтээхэд тусалжээ. Тэр бидний Аврагч байхаар сонгогдсон бөгөөд төгс жишээг үзүүлж, Өөрийн сайн мэдээг зааж мөн бидний төлөө Цагаатгалыг гүйцэтгэхээр энэ дэлхий дээр төрөхийг зөвшөөрсөн юм.

Есүс Христ бидний нүглийн төлөөсийг төлсөн

Есүс удахгүй үхэхээ мэдээд, Гетсемани гэгч цэцэрлэг рүү залбирахаар явсан. Тэрхүү залбирлын үеэр Тэр бидний нүглийн төлөөсийг төлж эхэлсэн билээ. Биднийг наманчилсан тохиолдолд төлөөсийг төлөхгүй байх боломж олгохын тулд Тэр Өөрийн хүслээр зовлонг үүрсэн юм. Бид оронд нь нүглээс холдож, Аврагчийг дагах аваас өршөөл, эдгэрлийг олох болно. Бидний бүрэн ойлгож чадахгүй арга замаар Есүс бидний хүн нэг бүрд ямар байгааг яг байгаагаар нь ойлгодог. Тэр бидний бүхий л уй гашуу, өвчин зовлон, шаналлыг мэдэрсэн. Энэ нь Цагаатгалын эхний хэсэг юм.

Есүс Христ үхлийг ялан дийлсэн

Зураг
burial of Jesus

Есүсийг Гетсеманид залбирсны дараа хүмүүс Түүнээс урваж, баривчлан, цовдлуулж үхэх ялаар шийтгэжээ. Хэдийгээр Есүс бүхнээс хүчит нэгэн байсан ч Өөрийгөө загалмай дээр үхэхийг зөвшөөрсөн. Түүний дагалдагчид цогцсыг нь хадан булшинд нандигнан энхрийлж байрлуулжээ. Түүний бие үхсэн ч Сүнс нь сүнсний дэлхийд амьд хэвээр байсныг тэд ухааран ойлгоогүй. Гурван өдрийн дараа Есүс амилж, тэдэн дээр айлчлан ирснээр үхлийг ялан дийлж чадсанаа баталсан. Есүс амилсан учраас бид бүгд нас барсныхаа дараа дахин амьдарч чадна. Үүгээр Цагаатгалыг гүйцэлдүүлжээ.

Христийн мэндэлсний болон амилсны баярын ач холбогдол

Дэлхийн ихэнх газарт Есүс Христийн Цагаатгалыг дурсан санахад бидэнд тусалдаг хоёр баярыг тэмдэглэдэг. Христийн мэндэлсний баярын үеэр бид Есүсийн бидний төлөө зовж, нас барах байсан ч дэлхийд ирэх үүрэг даалгаврыг хүлээн авахад бэлэн байсанд нь талархан, Түүнийг дурсан санадаг. Христийн амилсны баяраар бид Аврагч нүгэл, үхлийг ялан дийлсэн явдлыг тэмдэглэдэг бөгөөд энэ нь бидэнд ирээдүйд мөнхийн баяр баясгалангаас хүртэх итгэл найдвар төрүүлдэг.

Аврагчийн Цагаатгалын талаар судрууд юу өгүүлдэг вэ?

Есүс биднийг төгс мэддэг учраас биднийг “халамжилж,” бидэнд тусалж чадна (Алма 7:11–12-ыг үзнэ үү).

Аврагч бидний зовлон шаналлыг ойлгоно гэдгийг эртний бошиглогчид гэрчилсэн (Исаиа 53:2–5-ыг үзнэ үү).

Бурхан бидний хүн нэг бүрийг хайрладаг тул биднийг аврахаар Есүсийг илгээсэн билээ (Иохан 3:16–17-г үзнэ үү).

Есүс Өөрийн дагалдагчдыг, тухайлбал бид бүгдийг хилэнцээс хамгаалагдаж, Өөртэй нь болон Тэнгэрлэг Эцэгтэй нэг байгаасай хэмээн залбирсан (Иохан 17-г үзнэ үү).

Аврагч маань Өөрийг нь дагаж, Өөрийнх нь оршихуйд эргэж ирэхэд биднийг урьдаг (Сургаал ба Гэрээ 19:16–19, 23–24; 132:23-ыг үзнэ үү).

Хэвлэх