“Рут, Наоми хоёр,” Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 6-р сар
“Рут, Наоми хоёр”
Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2022 оны 6-р сар
Рут, Наоми хоёр
Наоми ба түүний гэр бүлийнхэн өлсгөлөнгийн улмаас шинэ нутагт иржээ. Тэд Рут хэмээх залуу эмэгтэйтэй танилцав. Рут Наомигийн хүүтэй гэрлэжээ.
Дараа нь Рутын нөхөр нас барав. Рут маш их гунигтай байлаа.
Наоми ч мөн адил гунигтай байв. Түүнийг асарч халамжлах ямар ч гэр бүлийн гишүүн түүнд үлдсэнгүй. Тэр нутаг руугаа буцахаар шийдэв.
Наоми Рутэд гэр бүлдээ буцаж оч гэж хэлжээ. Гэсэн ч Рут Наомид хайртай байсан бөгөөд Наомитай хамт явж, түүнийг халамжилна гэж амлажээ.
Рут, Наоми хоёр ядуу байв. Тиймээс Рут өөрсдөдөө хоол хүнс олохын тулд шаргуу хөдөлмөрлөдөг байлаа.
Нэгэн өдөр Боаз гэдэг хүн Рутыг талбайд нь хаягдсан тариаг цуглуулж байхыг харжээ.
Боаз сайхан сэтгэлтэй хүн байв. Тэр зарц нартаа Рутэд зориулж илүү их тариан түрүү үлдээхийг тушаажээ.
Хожим нь Рут, Боаз хоёр гэрлэв. Тэд хүүтэй боллоо. Наоми хүүг нь өсгөхөд тусалжээ.
Би бусдыг халамжлан асрахад тусалж чадна. Би тусламж хэрэгтэй хүмүүст найрсаг хандаж чадна.
© 2022 Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Friend Message, June 2022-ын орчуулга. Mongolian. 18315 363