Лиахона
Би “аз жаргалтай хүмүүний ёсоор” амьдарч байгаа юу?
2024 оны 2-р сар


“Би ‘аз жаргалтай хүмүүний ёсоор’ амьдарч байгаа юу?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 2-р сар

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө дээрх захиас, 2024 оны 2-р сар

2 Нифай 5

Би “аз жаргалтай хүмүүний ёсоор” амьдарч байгаа юу?

Нифайн хэлснээр, түүний хүмүүсийн амьдарсны адилаар амьдрахын тулд та нарын хэрэгжүүлж болох хэдэн санааг дурдав.

өсвөр үеийнхэн

Зургийг Алисса Гонзалэз

Леменчүүдээс тусгаарлаад удаагүй байхад Нифай өөрийн хүмүүсийг “аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа” (2 Нифай 5:27) хэмээжээ. Тэднийг хөнөөх хүсэлтэй өөр бүлэг хүн байхад ингэж хэлсэн нь хачирхалтай санагдаж болох юм (2 Нифай 5:1–6, 14-ийг үзнэ үү). Хэн нэгэн ийм нөхцөл байдалд хэрхэн аз жаргалтай байж чаддаг юм бол?

Юуны өмнө, “бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа” гэдэг нь “нифайчуудын хүн нэг бүр 7 хоногийн 24 цагт аз жаргалтай байсан” гэсэн үг биш гэдгийг онцлууштай. Энэ нь тэд аз жаргалд ихэнхдээ хөтөлдөг зүйлсийг хийж, тийм арга замаар амьдардаг байсан гэсэн үг юм. Саад бэрхшээлтэй байсан хэдий ч энэ нь ерөнхийдөө жаргалтай цаг үе байжээ.

Тэгэхээр “аз жаргалтай хүмүүний ёс” гэж юу вэ? Бид амьдралдаа үүнийг саад бэрхшээлтэй нь хамт хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Үүнийг авч үзэцгээе!

  • Дуулгавартай бай. “Бид Их Эзэний зарлигуудыг… даган мөрдөж байсан бөлгөө” (2 Нифай 5:10).

    Сайн мэдээний дагуу амьдрах нь эхний алхам юм. Чи нүгэлдээ түр зуур аз жаргалтай байж болох ч энэ нь удаан үргэлжлэхгүй. Бурханыг санаатайгаар дагахгүй байх нь “аз жаргалтай хүмүүний ёс” биш (Алма 41:10-ыг үзнэ үү).

  • Судруудыг судал. “Би, Нифай… гуулин ялтсууд дээр сийлэгдсэн тэрхүү цэдгийг авчирсан буюу” (2 Нифай 5:12). “Бид… тэдгээрийг судалж мөн тэдгээр нь хүсүүштэй болохыг олж мэдэв; тийм ээ, бүр агуу эрхэм чухал ажгуу” (1 Нифай 5:21) .

    Нифайн хүмүүст судрууд байсан. Тэдэнд судрууд байсан төдийгүй тэд судруудыг судалсан байлаа.

  • Сүнслэг нөлөө бүхий удирдагчдыг сонс. “Би, Нифай, миний хүмүүсийн … санваартнууд, багш нар байхын тулд Иаков, Иосеф хоёрыг би томилон адислав” (2 Нифай 5:26).

    Эдгээр багш судруудыг удирдамжаа болгон ашигладаг байсан (2 Нифай 4:15; 6:4-ийг үзнэ үү).

  • Ариун сүм рүү яв (мөн бусад ариун газар луу). “Би, Нифай, ариун сүм босгов” (2 Нифай 5:16).

    Шавь нарт цугларах, шүтэн бишрэх цуглааны байр, ариун сүм зэрэг ариун газрууд байх нь чухал юм. (Бид нифайчуудыг зүгээр нэг ариун сүмтэй байсан төдий биш, харин үнэхээр ашигладаг байсан гэж боддог.) Хэрэв та нар ариун сүмд өөрийн биеэр орох боломжгүй бол гэр бүлийн түүхийн ажлыг харин хэдийд ч хийж болно.

  • Бүтээлч бай. “Барилгуудыг барихад, мөн … ажилд … би өөрийн хүмүүсийг сургасан билээ. [Би] өөрийн хүмүүсийг хөдөлмөрч байлгаж, өөрсдийнх нь гараар ажиллуулж байлаа” (2 Нифай 5:15, 17).

    Хийх зүйлтэй байх нь “аз жаргалтай хүмүүний ёс”-ны нэг хэсэг юм! Даалгавар, ажил, үүрэг хариуцлага зэрэг таныг анхаарлаа төвлөрүүлж, зорилготой болгодог ямар нэг зүйлтэй бай (мэдээж амрах тодорхой хугацаатай байна). Хэрэв чи үргэлж залхаж уйддаг бол аз жаргалтай байхад хэцүү.

Одоо чи өөрийгөө аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байна гэж хэлэх үү? Тэгж хэлэхээргүй бол, Нифайн жишээ чамд энэ тал дээр хэрхэн сайжрах зарим санааг өгөх болно.