1. Ээж минь тандаа би хайртай.
Таны сайхан царай,
Инээмсэглэл, хайр энэрэл
Гэр орныг минь гийгүүлдэг.
2. Ээж минь тандаа би хайртай.
Таны оюун мэлмий
Хурмаст °тэнгэрийн од адил
Бидний замыг байнга заадаг.
3. Ээж минь тандаа би хайртай.
Бурхан таныг надад
Өгсөнд би Түүнд талархан
Итгэлтэйгээр залбирдаг.
Үг: Мад Бэлнап Кимбалл, (1889–1971)
Ая: Mилрэд Таннэр Пэтит, (1895–1977). Hайруулга © 1989 IRI