Ирээд, Намайг дага
Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах нь


Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах нь” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах нь” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Хүүхдийн хэсгийн анги

Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагыг ашиглах нь

Хүүхдийн хэсэгт заахаар бэлдэх нь

Гэр орон бол сайн мэдээнээс суралцах төв байх хэрэгтэй. Энэ нь танд болон таны заадаг хүүхдүүдэд чухал. Та хичээлдээ бэлдэж байхдаа эхлээд судруудаас өөрийн гэсэн туршлага хуримтлуул. Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийлэх үед хамгийн чухал бэлтгэл ажил тань хийгдэх болно.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь таны бэлтгэлийн бас нэгэн чухал хэсэг юм. Энэ нь судар дахь сургаалын зарчмуудыг илүү гүн гүнзгий ойлгоход танд тусална.

Бэлдэж байхад хүүхдүүдийн тань тухай бодол, сэтгэгдэл орж ирэх болно. Судрууд дахь зарчмууд тэдний амьдралыг хэрхэн адислах талаарх ойлголтыг та хүлээн авна. Та тэднийг өөрсдөө мөн гэр бүлийнхэнтэйгээ хамт судраас суралцахдаа эдгээр зарчмыг олж мэдэхийг сүнслэгээр өдөөхөд чиглүүлэгдэх болно. Гэр бүлийн нөхцөл байдлаас болж гэр бүлээрээ судраас тогтмол судлах боломжгүй хүүхдүүдтэй харьцахдаа мэдрэг бай.

Заах санаанууд

Та хичээлдээ бэлдэж байхдаа энэ эх сурвалж дахь тоймыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авах боломжтой. Эдгээр санааг ягштал дагах заавар гэдгээр нь биш, харин өөрийн гэсэн сүнслэг өдөөлт авах зөвлөгөө гэдэг талаас нь бодоорой. Та эдгээр хүүхдийг мэддэг мөн Их Эзэн ч бас тэднийг, тэдэнд юу хэрэгтэйг болон юу ойлгох чадвартайг нь мэддэг. Тэрээр хүүхдүүдэд зааж, тэднийг адислах хамгийн сайн арга замыг танд өгөх болно.

Та бэлдэхдээ Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага, Сүмийн сэтгүүл гэх мэт бусад олон эх сурвалжийг ашиглаж болно. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээллийг “Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү.

Анхаарах зарим зүйл

  • Эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургах гол үүрэгтэй. Багшийн хувьд та бусдыг дэмжин, урамшуулж, гэр орондоо сайн мэдээний талаар сурч мэдсэн зүйл дээр нь суурилан заах чухал үүрэг хариуцлагатай. Эцэг эх нь гэр орондоо сайн мэдээг заадаггүй хүүхдүүдтэй харьцахдаа мэдрэг бай. Гэр орны нөхцөл байдал нь ямар байхаас үл хамааран бүх хүүхдийг сайн мэдээний хэлэлцүүлэгт оролцуулна уу.

  • Давтах нь сайн зүйл юм. Сайн мэдээний үнэнүүдийг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан, дахин дахин давтаж заах юм бол хүүхдүүд тэдгээр үнэнийг илүү үр дүнтэй сурна. Хэрэв та суралцах үйл ажиллагаа хүүхдүүдэд үр дүнтэй байгааг олж харвал, ялангуяа бага насны хүүхдүүдэд зааж байгаа бол дахин давтахыг бодоорой. Та түүнчлэн өмнөх хичээлийн үйл ажиллагааг эргэн харж болно.

  • Тэнгэрлэг Эцэг таныг сайн багш болоосой хэмээн хүсдэг. Тэрээр танд сайн багш байхад тань туслах олон эх сурвалжийг, тухайлбал багш нарын зөвлөлийн хурлыг тогтоож өгсөн. Эдгээр хурал дээр та тулгарч байгаа бэрхшээлийнхээ талаар бусад багштай зөвлөлдөж болно. Түүнчлэн Христтэй адил арга замаар заах зарчмыг ярилцан, дадлага хийж болно.

  • Хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол мөн танд нэмэлт тусламж хэрэгтэй бол энэ эх сурвалж дээрх “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь” хэсгийг үзнэ үү.

  • Энэ эх сурвалжид жилийн Ерөнхий чуулган болдог хоёр ням гаргаас бусад бүх долоо хоногт зориулсан тойм багтсан байгаа. Гадасны чуулган болсноор эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар Хүүхдийн хэсгийн ангийн үйл ажиллагаа хийгдээгүй бол гэр бүлүүд тогтсон хуваарийн дагуу Шинэ Гэрээг гэртээ үргэлжлүүлэн уншиж болно. Та Хүүхдийн хэсгийн ангиа хуваарийн дагуу хичээллүүлэхийн тулд нэг хичээлийг алгасаж эсвэл хоёр хичээлийг нэгтгэж болно. Төөрөгдүүлэхгүйн тулд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчид эдгээр өөрчлөлтийг багш нартаа урьдчилан мэдэгдэх нь зүйтэй.

Зураг
хүүхдэдээ тусалж буй ээж

Хэвлэх